Нийслэлийн 184 мянган гэр хорооллын айл өрхийн яндан, 3200 орчим нам даралтын усан халаалтын зуух, дөрвөн том дулааны цахилгаан станц, 300 мянга орчим автотээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа, тоос нь хүүхдүүдийн уушгины өвчлөл, үхлийн шалтгаан болсоор байна.
Тухайлбал, утааны улмаас жилд 130 хүүхэд, 1400 орчим насанд хүрэгсэд хорвоог орхиж, жирэмслэлтийн 10 хувь нь агаарын бохирдлоос амьгүйдэж, уушгины хавдрын 40 хувь нь агаарын бохирдлоос улбаалж байна...
Хүн амын 30.7 хувь буюу 406572 нь 0-15 насны хүүхдүүд байна. Эдгээр хүүхдүүд өглөө, оройн цагаар сургууль, цэцэрлэгтээ явдаг учир агаарын бохирдолд илүүтэй өртөж буй юм.
Хүүхэд утааны хамгийн голлох хохирогч гэх ч өнөөдрийг хүртэл барьцтай, дорвитой судалгааг хийгээгүй байв.
Тэгвэл Мицубиши корпорацийн санхүүжилтээр Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо болон АШУҮИС-ийн НЭМС-ийн Хөдөлмөр, Орчны эрүүл ахуйн лаборатори, Ногоон титэм байгаль орчны шинжилгээний лаборатори “Улаанбаатар хотод амьдардаг хүүхдүүд агаарын бохирдолд өртөх байдлыг тодорхойлох судалгаа”-г хийжээ.
Судалгаанд Нийслэлд амьдардаг Баянзүрх дүүргийн зургаан хороо, Чингэлтэй дүүргийн зургаан хорооны 9-12 насны 100 хүүхдийг судалгаанд хамруулсан байна.
Энэхүү судалгаагаар сургуулийн хүүхдүүд PM2.5 тоос болоод агаар дахь хүхрийн давхар исэл, азотын давхар исэлд хэрхэн өртөж буйг тодорхойлохыг зорьжээ.
СУДАЛГААНЫ ҮР ДҮН ЮУ БАЙВ?
Хүүхдүүд хичээлдээ явах болон харихдаа дунджаар 38 минутыг, сургууль дээрээ 3.7 цаг, гэртээ 18.1 цагийг өнгөрүүлдэг болох нь тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл хоногийн 24 цагийн 81 хувийг гэртээ, 16 хувийг сургууль дээрээ өнгөрүүлж, 3 хувийг хичээлдээ явах, харихад зарцуулдаг байна.
Тэдний 49 хувь нь орон сууц, 27 хувь гэр хорооллын байшинд, 24 хувь нь Монгол гэрт амьдардаг бөгөөд 60 хувь нь өглөө, 40 хувь нь өдрийн ээлжинд хичээллэдэг байсан аж.
Хүүхдүүд хоногийн турш дунджаар
- 280 мкг/м3 PM2.5 тоосонцор,
- 301 мкг/м3 азотын давхар исэл,
- 654 мкг/м3 хүхэрлэг хийнд өртөж байжээ.

Судалгаагаар хүүхдүүд өглөө, оройн цагаар хичээлдээ явах, гэртээ харих үеэр хүлцэх хэмжээнээс 9, сургууль дээрээ 3.3, гэртээ 2 дахин их тоосонцрын бохирдолд өртөж буйг тогтоосон аж.

ХҮҮХДҮҮД ХИЧЭЭЛДЭЭ ЯВАХДАА 161 ДАХИН ИХ ТООСОНЦРООР АМЬСГАЛЖ БАЙНА
Агаар бохирдуулагч эдгээр бодисын хүний биед үзүүлэх хүлцэх хэмжээ нь 50 мкг/м3 бөгөөд үүнээс хэтэрсэн тохиолдолд эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.
Тухайлбал, хүүхдүүд хичээлдээ явахдаа дунджаар 38 минутыг зарцуулдаг бөгөөд хамгийн багадаа 69 мкг/м3, хамгийн ихдээ 8039 мкг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 1.4-161 дахин их PM2.5 тоосонцрын бохирдолд өртөж байгаа аж.
Ингэхдээ оройн 17.00-18.00 цагт хүлцэх хэмжээнээс хамгийн их буюу 11 дахин их агаарын бохирдолд өртөж байгааг тогтоосон байна.
Тоосонцор нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог бөгөөд амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэж, амьсгалын замын архаг өвчнийг сэдрээдэг байна.

АМЬСГАЛЫН ЗАМЫН ХАЛДВАРТ ӨВЧНИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АЗОТЫН ДАВХАР ИСЭЛ 5.2-7.2 ДАХИН ИХ БАЙЖЭЭ
Түүнээс гадна уг судалгааны дүнд хүүхдүүдийн хоногийн турш өртөж буй азотын давхар ислийн хэмжээ хүлцэх хэмжээнээс 6 дахин хэтэрсэн байгааг тогтоожээ.
Азотын давхар ислийн хоногийн дундаж өртөлт БЗД-ийн хүүхдүүдэд 361 мкг/м3 байсан нь ЧД-ийнхээс 66 мкг/м3 -аар их байжээ.
БЗД-ийн хүүхдүүдэд 7.2, ЧД-ийн хүүхдүүдэд 5.9 дахин их хэмжигдсэн бөгөөд хэмжилтийн хамгийн бага утга 151 мкг/м3 хүлцэх хэмжээнээс 3, хамгийн их утга (1392 мкг/м3) 28 дахин хэтэрсэн аж.
Судалгаанд хамрагдсан нийт хүүхдүүдийн 50 хувь нь 263-358 мкг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 5.2-7.2 дахин их азотын хийгээр амьсгалж буйг тодорхолсон аж.
Азотын давхар исэл нь уушгины эдийг цочроох ба амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг.

АГААР ДАХЬ ХҮХЭРЛЭГ ХИЙ 23 ДАХИН ИХ
Судалгаанд хүхэрлэгийн хийн хоногийн дундаж өртөлт БЗД-ийн хүүхдүүдэд 704 мкг/м3 хэмжигдсэн нь ЧД-ийнхээс 39 мкг/м3 -аар их байсан аж.
Өртөлтийн түвшнийг хүлцэх хэмжээтэй харьцуулахад БЗД-ийн хүүхдүүдэд 14, ЧД-ийн хүүхдүүдэд 13 дахин их байв.
Хүхэрлэг хийн хэмжилтийн хамгийн бага утга (524 мкг/м3) хүлцэх хэмжээнээс 10.5, хамгийн их утга (1152 мкг/м3) 23 дахин их байна.
Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг. Зүрх судасны өвчтэй болон уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.

ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АСУУДЛЫГ ЭРГЭН СӨХӨХ ҮҮ?
Хүүхдүүд агаарын бохирдол өртөхөд гадаад орчны агаарын бохирдлын хэмжээ, гэрийн байрлал, хичээлдээ явах, гэртээ харих цаг, хичээлийн ээлж, сууцны төрөл, гэртээ агаар цэвэршүүлэгч хэрэглэдэг эсэх нь нөлөөлж байгаа аж.
Агаарын бохирдлын энэ байдал хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, амьсгалын дээд замын үрэвсэлт өвчин, хатгалгаа, уушгины архаг бөглөрөлт, хавдар, зүрх судасны өвчлөл үүсгэх шалтгаан болох эрсдэлтэйг судалгааны багийнхан онцолж буй юм.
Хүүхдийн амьсгалын тогтолцоо бүрэн хөгжөөгүйгээс агаарын бохирдолд томчуудаас илүүтэй өртдөг. Гэтэл тэд утааны хамгийн оргил буюу 17.00-18.00 цагт сургуулиасаа гэр хүртэлх замдаа 161 дахин бохирдолтой үхлийн агаараар амьсгалсаар байна.
Нийгмийн эрүүл мэндийн эрдэмтэд энэ ноцтой асуудлыг аль эрт олж хараад тухайн үеийн Эрүүл мэндийн сайдад санал дэвшүүлсэн ч дэмжигдээгүй.
Гэтэл өнөөдөр төр засгийн ямар ч дэмжлэггүйгээр гадны хөрөнгө оруулалтаар манай эрдэмтэд бодитой, үндэслэлтэй дээрх судалгааг амжилттай хийж дуусгажээ.
Энэхүү судалгаан дээр үндэслэн хүүхдийн хичээлийн цагийг өөрчлөх асуудалд мэргэжлийн байгууллагууд анхаарал хандуулах цаг нэгэнт ирээд байна.
Хүүхдүүд хичээлээсээ харих замдаа үхлийн хороор амьсгалсаар байх уу, эсвэл хичээлийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг эргэн сөхөх үү?