Хэдхэн цагийн өмнө Доменико Дольче, Стефано Габбана нар Fashion Devotion /Загварын сүсэг бишрэл/ цуглуулгаа толилууллаа.
Загварын салбарт амьдралынхаа 30 гаруй жилийг зарцуулсан тэдний хувьд загвар магадгүй шашин нь болсныг илтгэх мэт.
Шоу эхлэхэд сүмийн хонх жингэнэж, Кендрик Ламар, SZA нарын хамтарсан "All of the Stars" дуу явж эхлэхэд шоуг загвар өмсөгчид биш шинэ цүнхний загваруудыг танилцуулах дронууд нээжээ.
Тэд хүрэм, шуб, цамцнуудаа сахиусан тэнгэрүүдийн зургаар чимжээ. Мөн гал тогооны хэрэгслийн зурагтай даашинзууд, корсетний үдээстэй банзал, хиймэл алмазаар чимэглэсэн гар цүнхнүүд, ягаан хиймэл үс зэргийг харж болох нь.
Орчин үеийн технологи, хээнцэр тансаг даашинз, тахийн арьсан өнгөтэй хослол зэрэг багтсан шинэ цуглуулгаараа магадгүй “Дольче & Габбана” ийм төрлийн цуглуулгыг хамгийн сайн гаргаж чаддагаа харуулсан болов уу хэмээн Elle сэтгүүл бичжээ.