Нийтэлч Б.Энхмаа
WINE AND CANVAS
Амралтын өдөр уран зургийн галерей орж зураг зуръя. Дарс шимэнгээ, намуухан аязанд цав цагаан зотон дээр толгой доторх төсөөллөө буулгаж, өнгө будгаар амилуулаарай. Та зургийн каталогоос таалагдсан зургаа сонгож, хуулбарлан зурж болно. Уран бүтээлээ туурвихад тань мэргэжлийн багш зөвлөгөө өгч таны бүтээл бэлэн болно. Ер нь энд хэн ч зураач болох гэж очдоггүй, харин стрессээ тайлж, урлагийн мэдрэмжээр хөглөгдөж бас хөгжилдөх гэж ирдэг. Тэгээд ч урлагт зөв, буруу гэж байхгүй гэдэг. Тиймээс дүрмийг зөрч, юу хүссэн түүнийгээ л зур.
Нэг удаагийн арга хэмжээнд дээд тал нь 24 хүн оролцох боломжтой. Энд амралтын өдөр гэр бүл, хамт олноороо эсвэл ганцаараа ч ирж болно. Нэг хүний 35 мянган төгрөг ба үүнд зургийн бүх хэрэгсэл, дарс, амттан багтсан байдаг.
Хаяг: Marshal Art Gallery
Утас: 9910-9912
Жич: 21+ гэсэн насны хязгаартай
DREAMERS’ DAY
“Мөрөөдөгчид” Бямба гараг бүр iCinema кино театрыг зорьдог. Тэд яг л ямар нэгэн баярт явах гэж байгаа мэт хөөрөн баярладаг гээч.
Dreamers’ day нь 2009 оноос хойш Алтан хальс холбооноос зохион байгуулж буй кино өдөрлөг юм. Гадуур маш олон кино театр Холливудын сүүлийн үеийн киног зэрэг гаргаж байхад энд олон улсын сонгодог болон арт хаус чиглэлийн өвөрмөц кинонууд гаргадаг. Магадгүй та найз нөхөд, хамт олонтойгоо “Dreamers’ day”-д очоод, үргэлжлүүлэн нэг газар орж тухлан, киноныхоо талаар халуун яриа дэлгэж болно.
Учир нь тэнд үзсэн кино бүр танд асуулт үлдээж, амьдралыг өөр өнцгөөс харахад тусална. Тасалбарын хувьд бүх кино 5,000 төгрөг.
Тайлбар: Алтан хальс холбооны танилцуулга
Хаяг: УИХ дэлгүүр 5 давхар, iCinema кино театр
Хугацаа: Бямба гараг бүр 16.00 цагт
Утас: 8619-0013
ИХ ҮДИЙН ЦАЙ (AFTERNOON TEA)
Найзуудтайгаа амралтын өдрөөр уулзаж, англи маягийн их үдийн цай уух уу?
Энэ чинь харин сайхан сонсогдож байх чинь ээ. Эрт дээр үед англичууд оройн зоогоо 20:00 цагийн үед барьдаг байсан тул нэгэн авхай өдрийн хоол ба оройн зоогийн дунд хөнгөн цайны ёслол хийх санааг гаргасан гэдэг. Зүгээр ч нэг өл дараад өнгөрөх биш, үдээс хойш дотнын найз нөхдөө гэртээ урин хөнгөн зууш, бялуу, сэндвич болон бусад амттаныг идэж, сайн чанарын цай уун, цагийг зугаатай өнгөрүүлдэг байжээ. Тэгвэл та Лобби лаунжид макарон, өргөст хэмхтэй мини хачир талх, төрөл бүрийн зууш, нарийн боов идэж, оргилуун дарс, англи цай ууж, хайртай хүмүүстэйгээ цагийг үнэ цэнтэй өнгөрүүлээрэй.
Хаяг: Шангри-Ла зочид буудал, Лобби Лаунж
Хугацаа: Өдөр бүр 14:00-18:00 цагийн хооронд
Утас: 7702-9999
СПОРТЛОГ АМРАЛТ