Нийтлэлч Энхтүвшин
Цаг хугацааны явцад кино урлаг хөгжсөөр хүмүүсийн хамгийн их үздэг урлагийн төрөл болж байсан үе ч бий. Өнөөгийн өндөр хөгжилд хүрсэн кино урлаг анх хар, цагаан, баримал хүүхэлдэйн кино (stop motion)-ноос эхэлж байсан нь сонирхолтой. Кино бүтээх техникийн шийдлүүд урт замыг туулж сайжирсаар уран бүтээлчид компьютероор дүрс хийдэг CGI программ, IMAX форматын камертай болж, техникийн хувьд маш өндөр төвшинд хүрчээ. Дээд зэргийн чанартай, шинэ зууны кино үзэх гайхамшигтай хэдий ч сонгодог үеийн киног эргэн үзэх ч мөн тааламжтай.
Та Мосфильмээр аялахыг хүсч байвал эсвэл Орос/Зөвлөлтийн кино сонирхож байвал Мосфильмийн бүтээл болох сонгодог кинонууд үзээрэй
Мосфильм бол Европын эртний, том кино студийн нэг юм. Энэхүү кино студи Зөвлөлтийн цаг үед 3000 гаруй кино, мөн хувьсгалын дараа ч олон кино бүтээжээ. Үүн дотор Оросын төдийгүй дэлхийн кино урлагийн сонгодог бүтээл тооцогдох кинонууд бий.
1923 онд анх Москвагийн нэг болон гуравдугаар кино үйлдвэрийг нийлүүлж, кино студийн байгууламжийг 1927 оноос барьж эхэлжээ. Өдгөө энд Оросын бараг бүх кино, телевизийн шоуг бүтээдэг. Мосфильм жилд 100 гаруй кино бүтээх чадамжтай.
Студиэс зохион байгуулдаг аялалд хамрагдаж, Оросын кино урлагийн түүх болон кинонд ашиглаж байсан тайз засал, хувцас хэрэглэл зэргийг үзээрэй. Эдгээр нь Мосфильмийн анх гаргасан киноных байдаг. Дээр үед киног хэрхэн хийдэг байсан, кино урлаг хэрхэн хөгжсөнтэй сайн танилцах боломж гарч байна. Товчоор киноны өнгөрсөн, одоо, ирээдүйг үзэх юм. Цогцолборын музейд кино бүтээх үе шатыг дэлгэрэнгүй үзүүлдэг. Кино бүтээлд ашигласан Зөвлөлтийн үеийн ретро автомашинуудыг энд хадгалж, ашиглаж болохоор нөхцөлд хадгалдаг. Киноны хорхойтнуудад Мосфильмийн цогцолбор бүр их таалагдана.
Та Мосфильмээр аялахыг хүсч байвал эсвэл Орос/Зөвлөлтийн кино сонирхож байвал Мосфильмийн бүтээл болох сонгодог кинонууд үзээрэй. Эдгээр нь Холливудын хэв маягаас огт өөр учраас кино сонирхогчдын анхаарлыг илүү татдаг.
Камертай залуу (1929)
Камертай залуу уран сайхны кинонд ямар ч харилцан яриа байхгүй. Бүр гол дүр, зохиол ч гэж байхгүй. Харин зүгээр л Зөвлөлтийн иргэдийн амьдралыг камерын сонирхолтой өнцөг ашиглан харуулсан бүтээл юм. Ажлаа хийж буй хүмүүс, эх барих газрын эхчүүдийн өдөр тутмын амьдралы л өгүүлжээ. Яах аргагүй үзэхээс өөр аргагүй, жинхэнэ авангард бүтээл гэж үүнийг л хэлнэ.
Ы Ажиллагаа буюу Шурикын адал явдлууд (1965)
Зөвлөлтийн хошин кино сонирхож байвал тухайн үеийн өндөр шалгуурт тэнцсэн энэ киног үзээрэй. Шурик гэдэг хочтой нэгэн оюутан үргэлж эвгүй сонин байдалд ордог бөгөөд түүнийг тухайн нөхцөл байдлаасаа гарах гэж юу хийхийг хараад та өөрийн эрхгүй инээх болно. 3 хэсгээс бүрдэх киноны 1-р хэсэгт Шурикын автобусанд муудалцсан хүн түүний ажилладаг барилгын талбайд нийгмийн тустай хөдөлмөр хийх ёстой болдог. 2-р хэсэгт тэрээр маргаашийнхаа шалгалтандаа бэлтгэхийн оронд нэг охинтой өдөржин хамт явж, эцэст нь дурладаг. 3-р хэсэг нь Ы Ажиллагаа юм. Шурик манаж байсан агуулахдаа орохыг завдсан хөлсний 3 хулгайчтай хэрхэн гарамгай тэмцэж байгааг харуулна.
Дайн ба Энх (1966)
Лев Толстойн “Дайн ба Энх” зохиолоор Сергей Бондарчукын хийсэн кино 4 хэсэгтэй, нийтдээ бараг 7 цаг үргэлжилнэ. Оросын хамгийн их үнээр бүтсэн уран бүтээл юм.
Гол дүрүүдийн хажуугаар мянга мянган туслах дүрүүд гээд нүсэр том баг ажиллажээ. Нэгэн тулааны хэсэг дээр 120 000 туслах дүр оролцсоноороо Дэлхийн Гиннесийн Амжилтын Номд бүртгэгджээ. Шилдэг гадаад хэлтэй кино ангиллаар Academy Award, Golden Globe хоёуланг нь хүртсэн байна. Хэрвээ танд 7 цагийн зав чөлөө байвал энэ киног заавал үзээрэй.