Блүүмбэрг ТВ Монголиагаас санаачлан, Нийслэлийн засаг даргын тамгын газар/НЗДТГ/-тай хамтран өнөөдөр "Утаагүй Улаанбаатар 2" форум зохион байгууллаа.
Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Монголын барилгачдын холбооны төлөөллүүд оролцсон энэ удаагийн форумаар агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлж буй бодит арга хэмжээ, цаашид гарах гарцыг тодорхойлоход чиглэж,
- Цэвэр агаар- Шинэ төлөвлөлт
- Цэвэр агаар- Монголд үйлдвэрлэв
- Цэвэр агаар- Хүртээмжтэй санхүүжилт
гэсэн гурван үндсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
НЗДТГ нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх арга хэмжээг хэрэгжүүлж буй. 2013 онд эхлэл нь тавигдаж байсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 5200 гаруй өрхийн орон сууцыг барьж ашиглалтад оруулсан талаар Гэр хорооллын дэд бүтцийн газар мэдээлсэн юм.
Энэ онд төслийн хүрээнд 2000 орчим өрхийг орон сууцанд оруулах төлөвлөгөөтэй байгаа аж.
“Манай улсад тансаг зэрэглэлийн орон сууц хангалттай бий гэж үздэг. Одоо харин орлогод нийцсэн, залуу гэр бүлүүд худалдан авах боломжтой орон сууцыг барихад чиглэх хэрэгтэй. Ипотекийн зээлийг дахин төлөвлөлтөд орох хүсэлтэй иргэдэд уян хатан байхаар банкуудад хүсэлт тавин хамтарч ажилламаар байна” гэж Улаанбаатар хотын захирагч С.Батболд ярив.
Мөн орон сууцжуулах төслөөс гадна түүхий нүүрс түлэхээ багасгаж, шахмал түлш хэрэглэх нь гэр хорооллын айлын авч хэрэгжүүлэх эхний арга хэмжээ бөгөөд цахилгаан халаагуур, гэр болон байшингийн дулаан хадгалалтандаа анхаарахыг сануулж байна.
Хотын хэт төвлөрлийг бууруулж, дагуул буюу хаяа хотуудыг хөгжүүлэхэд анхаарахаас гадна орон сууцжуулах төсөлд үндэсний үйлдвэрлэгчдийг татан оролцуулах, хамтран ажиллах шаардлагатай аж.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаанд дурдсанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж чадахгүй бол хүүхдийн өвчлөлийг анагаах зардал 2025 он гэхэд 33 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ. Мөн агаарын бохирдлоос үүдсэн өвчлөлийг эмчлэхтэй холбоотой зардал 2017 онд 11.3 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Зардал улам нэмэгдэх төлөвтэй байгаа энэ үед асуудлыг зөвхөн “утааны улиралд” анхаарч бусад үед нь мартах ёсгүй гэж форумд оролцогчид онцолж байна.
Өнгөрсөн сарын 30-ны байдлаар Улаанбаатар хотын баруун 4 зам орчимд нарийн ширхэглэгт тоосонцор буюу PM 2.5-ын хэмжээ 3320 мкг/м3 хүрсэн талаар Монгол дахь хүүхдийн сан мэдээлсэн. Энэ нь ДЭМБ-ын зөвшөөрөгдсөн стандартаас 133 дахин их үзүүлэлт юм байна.
“Ган хийц” компанийн ерөнхий захирал М.Даваасүрэн “Гэр хорооллын айл өрхийг шахмал түлш, зуухаар хангах нь зөв ч эдгээрээс урьтаж хотын иргэн бүр хариуцлагатай байх нь чухал юм. Хүн бүр хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй байна. Мөн утаанаас салах шинэлэг технологийг амьдралд нэвтрүүлэх нь чухал. Халамжийн бодлогоор явбал бид утаанаасаа салахгүй” гэв.
С.Отгонжаргал