БНХАУ 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн гаднын орнуудын хог хаягдлыг хилээрээ оруулахгүй гэж өнгөрсөн долоодугаар сард мэдэгдсэн. Уг шийдвэрийнхээ хүрээнд 24 төрлийн хог хаягдлыг хориглосон бөгөөд манай улсын хувьд өдөрт хэдэн мянгаараа хог болон хаягддаг ундааны хуванцар сав энэ “хоригт” багтсан. Хогноосоо салж чадаагүй бидний хувьд бас нэг асуудал нэмэгдсэн нь энэ.
Манай улс жилдээ 20 мянган тонн хуванцар савны хаягдлаа БНХАУ руу экспортолдог байв. Байгальд шингэдэггүй энэ их хаягдлаа одоо хаанаа шингээх вэ?
Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Хоёрдогч түүхий эд авах цэгийн бэлтгэн нийлүүлэгч Ц.Гантөмөр, Манайд 2-3 машин хуванцар сав байна. Хилээр гаргахгүй учир хэнд ч хэрэггүй хог болоод байна. Хуванцар савыг анх кг-ыг нь 400-500 төгрөгөөр авч байсан. Сүүлдээ 100, 150 төгрөг болсон. Хүмүүс хуванцар савныхаа хажуугаар архи, пивоны шил зэрэг олон юм авчирдаг байсан. Одоо лааз, шил ч ирэхээ больсон. Тэр хэрээр л хуванцар сав, архи, пивоны лааз хөглөрч байна. Хуванцрын үйлдвэр байгуулна гэж эртнээс яригдсан ч чимээгүй л байна” хэмээв.
Биднийг ийн ярилцаж байх зуур шуудайтай төмөр, гялгар уут зэргийг үүрсэн дөрвөн хүн ирэв. Тэд хаягдал төмрөө жинлүүлэн, 4000-5000 төгрөгтэй боллоо. Хуванцар сав авахаа больсноор тэдний орлого буурсан нь мэдээж. Тэдний нэг бүсгүй “Бид нар чинь Улаанбаатар хотыг хоггүй байлгахад хувь нэмрээ оруулж байсан. Одоо хуванцар сав авахаа больсон, гудамжаар дүүрэн хөглөрч байна” хэмээн бухимдангуй өгүүлнэ. Түүнээс архины нэвширсэн үнэр ханхийх ч тэд Улаанбаатар хотыг хуванцар савны хоггүй байлгасан нь үнэн юм.
Нэг, хоёрдугаар сарын хүйтнийг энэ тухай бодох завгүй өнгөрөөв. Гуравдугаар сараас байдал өөрөөр эргэнэ. Дулаарч хүмүүсийн гадуур хөлхөлдөх хөл хөдөлгөөн ихсэхийн хэрээр ус, ундааны хэрэглээ ч нэмэгдээд ирнэ.
Нарангийн энгэр дэх хог хаягдлыг устгах төвлөрсөн цэгт өчигдөр очлоо. Хоёрдогч түүхий эд авах цэгүүд хуванцар сав авахаа больсноос хойш ачиж буй нийт хогны бараг тал нь хуванцар сав байна хэмээн хог ачигч залуу хэлж байна.
Байгальд шингэдэггүй, хортой хуванцар савыг дахин боловсруулах үйлдвэр байхгүй учир Нарангийн энгэр дэх хогийн цэгт аваачиж, булахаас өөр арга алга хэмээн Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны гүйцэтгэх захирал П.Цэндмаа ярилаа.
2017 жилийн эцсийн мэдээгээр манай улсын хилээр 400 гаруй сая ширхэг хуруу шил буюу ус, ундааны савлагааны үйлдвэрүүдэд хэрэглэдэг бэлдэц оруулсан байна.
Хятад улс хуванцар сав дахин боловсруулалтаараа дэлхийд тэргүүлдэг хэдий ч энэ үйлдвэрлэлээсээ татгалзах бодлого барьж байна. Зөвхөн Монгол төдийгүй хөгжсөн орнууд ч Хятад руу хуванцар хаягдлаа экспортолдог байж. ИБУИНВУ гэхэд жил бүр 500 мянган тонн хуванцар хаягдлыг урд хөршид нийлүүлдэг байжээ. Хятадын гаргасан гэнэтийн гэмээр энэ шийдвэрээ тодорхой хугацаагаар хойшлуулахыг Европын холбооноос ятгасан боловч үр дүнд хүрээгүй.
Хуванцрыг дахин боловсруулахад хүний биед хор хөнөөл ихтэй химийн бодисууд ялгардаг учир үйлдвэрийн бүс нутгийн иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулж байгаатай энэ шийдвэрээ холбон тайлбарлаж буй юм. Үүгээр зогсохгүй Хятад улс хуванцрын хэрэглээгээ эрс бууруулахыг ард иргэддээ уриалж байна.
Өмнөд хөршийн шийдвэрээс суралцах зүйл бидэнд их байна. Хүүхдийнхээ сургууль, сургалтад явахад дэлгүүрээс ус, ундаа авч өгдөг бол усны саванд нь буцалсан ус, зэрлэг жимсний шүүсийг найруулаад өгчихөж болно. Энэ мэтээр айл бүр хаалгаараа гаргах хуванцар хаягдлыг эрс багасгахыг хичээх цаг болжээ.
2017 жилийн эцсийн мэдээгээр манай улсын хилээр 400 гаруй сая ширхэг хуруу шил буюу ус, ундааны савлагааны үйлдвэрүүдэд хэрэглэдэг бэлдэц оруулсан байна. Жил ирэх тусам үнэ хямдарч, хэрэглээ нь тэлээд байгаа ус, ундааны үйлдвэрүүд савлагаагаа байгаль орчинд халгүй эко материалт бүтээгдэхүүнийг сонгохыг дэлхийн чиг хандлагаас харж болохоор байна.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр”-ийг 2017 оны арваннэгдүгээр сард баталжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой хамтран хог хаягдал дахин боловсруулах “Эко парк” төслийг хэрэгжүүлэхээр үйлдвэрийн барилгын зураг төслөө 2018 оны нэгдүгээр сарын 19-нд батлуулсан байна.
Улаанбаатар хот жилдээ 1.4 сая тонн хог үйлдвэрлэдэг ч 24 хувийг дахин боловсруулдаг.
2013 оноос эхлэн яригдаж, одоо хэрэгжих шатандаа яваа “Эко парк” төслийн хүрээнд Нарангийн энгэр, Цагаандавааны хог хаягдлын төвлөрсөн цэгийн ойролцоо хог боловсруулах 19 үйлдвэр барихаас хоёр нь хуванцар сав дахин боловсруулах үйлдвэр байх юм. Үйлдвэр тус бүрийн зураг төсөл бэлэн болсон. Үйлдвэрийн парк байгуулахад 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд санхүүжилтийг компаниуд өөрөө олж, энэ асуудал нь шийдэгджээ.
Эко парк төсөл хэрэгжиж эхэлснээр 2020 он гэхэд нийт хог хаягдлын 85 хувийг боловсруулдаг болох тооцоолол бий. Хотын захиргаанаас газрын асуудлыг шийдвэрлэсэн. Одоо НИТХ-аас "Эко парк" төслийн үйлдвэр, технологийн паркийн тусгай зөвшөөрлийг авчихвал газар гэсэхтэй уралдан үйлдвэрүүдийн барилгын ажлыг эхлэхэд бэлэн” хэмээн тус холбооны гүйцэтгэх захирал П.Цэндмаа өгүүлэв.
Улаанбаатар хот жилдээ 1.4 сая тонн хог үйлдвэрлэдэг ч 24-хөн хувийг дахин боловсруулдаг. Тус холбооны гишүүн 14 компани хог хаягдлыг дахин боловсруулж, нэмүү өртөг шингээн зах зээлд нийлүүлж байна. Хатуу хуванцраар хашаа хайс, замын хурд сааруулагч, хаягдал хайлш, хөнгөн цагаанаар өрхийн хэрэглээний тогоо, цаасыг дахин боловсруулж ариун цэврийн цаас хийх зэргээр дээрх 14 компани олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь гэрэлтэй мэдээ.
“Эко парк” төслийг хэрэгжүүлж хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдээ ашиглалтад оруулбал ямар боловсруулалтгүйгээр булагдаж байгаа их хэмжээний хогны 85 хувийг боловсруулж, 650 гаруй ажлын байр шинээр нэмэгдэх тооцоо судалгааг мэргэжлийн байгууллагууд хийжээ.
Хог бол хог биш дахин боловсруулбал хэрэглээний эргэлтэд орох баялаг гэдгийг цөөхөн ч гэсэн манай үйлдвэрүүд үйл ажиллагаагаараа харуулж байна. Хаа сайгүй хөглөрөх хаягдал хуванцар савыг баялаг болгоход төр, хувийн хэвшлийнхний ажлын уялдаа холбооноос хамаарах боллоо.