Байтаг богдын МАШ НУУЦ түүх өчигдөр задарлаа.
Энэ газар шороо, эх орон, байгаль нутаг маань ямар их үнэ цэнээр олдож, аугаа баатруудын маань бүлээн цус, халуун амиар олдсон түүхийг бид үеийн үед санаж учиртай.
Хойч үедээ мартаж болохгүй энэ үйл явдлыг уран бүтээлээрээ дамжуулан толилуулж буй “Фантастик” продакшны хамт олон "Маш нууц II" буюу "БАЙТАГ БОГД" уран сайхны киноныхоо нээлтийг Корпорэйт Конвешн төвд хийлээ.
Энэ нь тэдний цаашид үргэлжлэх "Маш нууц" төслийн хоёр дахь буюу өмнөх киноноос өөр сэдэвтэй, бодит түүхийг өгүүлсэн уран бүтээл болсноороо онцлогтой юм.
Киноны тухай товч:
Баруун хилийн тулгаралт байлдааны 70 жилийн ойд зориулсан 1945-1949 оны үед БНМАУ-ын баруун хил хязгаарт маш түгшүүртэй байлаа. Байтаг Богдын орчмоор Хятадын Гоминдаан болон Оспаны зэвсэгт бүлэглэлүүд манай хилийг даван нутгийн ард иргэдийг дээрэмдэн алж устган зовоох, мөн байгалийн маш ховор баялаг болох ураны илэрцтэй газар нутгийг эзлэн авах зорилгоор өдөөн хатгасан ажиллагаа ихсэж байлаа.
Гоминдааны цэргийн штабт ажиллаж байгаа Монголын тагнуулчийн өгсөн мэдээгээр Гоминдааны цэргийн их хүч Бага Хавтагын нуруугаар хил нэвтэрч орж ирэх нь тодорхой болсон энэ үед Байтаг Богд орчмыг хянах үүргийг ахлах дэслэгч Хярваа ахлагчтай 10 хилчин үүрэг авна.
Эх нутаг газар шорооныхоо төлөө өөрсдөөсөө 10 дахин их гоминдааны цэргийн хүчтэй тулгарсан манай 10 хилчин хүч тэнцвэргүй тулалдааны өмнө ирнэ. Эх орныхоо төлөө үүрэг даалгавар авсан манай тагнуулч хилийн цаана амь дүйсэн ажиллагааг идэвхтэй хийж онц чухал мэдээг ар тал руугаа дамжуулж байлаа. Тэр тагнуулч бол чимээгүй эх оронч байлаа. Эх нутаг газар шорооныхоо төлөө амиа өргөсөн хилчин дайчид, тагнуулчид, нутгийн торгууд ард иргэдийн баатарлаг үйлсийг өнөөгийн үзэгч түмэнд зориулав.
Дүрүүдэд:
- Ж. Алтаншагай – Гиваан,
- Б. Барслхагва – Даваа,
- Э. Одбаяр – Тэгшээ,
- Б. Батсайхан – Архад,
- Э. Алдар – Гончиг,
- Г. Эрхэмбаяр – Хярваа,
- Э. Мөнхбат – Дандар,
- Э. Баярмагнай – Пэлжээ,
- Т. Төгөлдөр – Чойжин,
- Г. Содбаяр – Баян,
- Фу Ван Ки – Б. Тамир,
- Кан Си Зан - М. Баярбат,
- Буянхишиг –Ц. Алдармаа
Тус киноны найруулагч "Фантастик" продакшны найруулагч, СТА жүжигчин Б.Тамир:
"Түүхэн эх оронч сэдэвтэй кино. Энэ цаг үед залуучууд маань ийм сэдэвтэй киногоор цангаж байгаа болов уу гэж бодож байна. Тиймдээ ч бид "Зүрхний хилэн" киноны араас "Байтаг богд"-ын зураг авалтад орж, өнөөдрөөс /өчигдрөөс/ үзэгчдийн хүртээл болж байгаад баяртай байна. Өнөөдрийн цаг үед залуучууд маань эх орноо гэх үзэл бодлын хувьд хомс болж байна гэж надад бодогддог. Тийм учраас залуучууд маань энэ киног үзээд өөрөө сэтгэж, эх орноо харах өнцгөө өөрчилж бодоосой гэж бодож байна. Хий хоосон нийгмийн сүлжээгээр пост хийхдээ биш өөрийн хийж чадах зүйлээрээ эх орондоо зүтгэж байна гэдгийг ухамсарлаасай" гэлээ.
"Байтаг богд" киноны найруулагч О.Бат-Өлзий:
"Энэ кино маань өмнөх ангиасаа тэс өөр он цаг үед болж байсан, тэс өөр үйл явдалтай кино. Монголын дархан хилчдийн маань эх орноо хэрхэн хамгаалж байсан бодит түүхээс сэдэвлэсэн кино.
"Говь Хянганд тулалдсан нь" киноноос хойш, дайн байлдаантай кино, хилчдийн тухай "Суварган цэнхэр уулс"-аас хойш бараг хийгдээгүй болов уу. Ийм төрлийн кино хийхэд аюулгүй байдлыг маш сайн хангасан байх шаардлагатай. Бид энэ бүхэнд шантралгүй "Байтаг богд" киноны ард гарлаа" гэлээ.
Монгол Улсын Ардын жүжигчин С.Сарантуяа:
ТЭР ГАЗАР ХӨЛ ТАВИХАД ЗҮРХ СЭТГЭЛ МАШ ИХИЙГ МЭДЭРСЭН
Зураг авалтыг бид 70 жилийн өмнө энэ үйл явдал болсон Байтаг богдод авсан. Биднийг тэр орчинд зураг авахыг зөвшөөрөх болов уу гэж бодож байлаа. Гэтэл найруулагч маань Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагуудтай уулзахад маш сайхнаар хүлээж аваад, тэдний зүгээс өөрсдөө санал гаргаж, тулаан болж байсан газарт нь зураг аваарай гэж их урам дэм өгсөн юм.
Энэ эрчээрээ бид Улаанбаатараас 2000 км-ийн цаана Ховдын Үенч, Булган сумуудад очиж, Байтаг богдод зураг авалтаа хийсэн. Тэр газар өөрсдөө хөл тавихад уран бүтээлч хүний зүрх сэтгэл маш ихийг мэдэрсэн.
Энэ сайхан газар нутаг, бидний төлөө амь насаа зориулсан баатруудын маань шарил хөл доор маань байна гэж уран бүтээлчид маань хүндэтгэн үзэж, кино багаараа хүндэтгэл үзүүлж байсан. Тэр мэдрэмжээрээ уран бүтээлчид, жүжигчид маань дүрээ их сайн гаргасан. Жүжигчин хүн ном зохиол уншихаас илүү зүрх сэтгэлээрээ мэдэрсэн мэдрэмжээрээ дүрийнхээ онцлогийг харуулсан болов уу.
Даваагийн дүрд тоглосон жүжигчин Б.Барслхагва:
БААТРУУДААС МААНЬ ЯМАР ИХ ЭР ЗОРИГ ГАРЧ, ТЭДЭНД ЮУ ТОХИОЛДООД ЯАЖ ДУУССАН ТУХАЙ "БАЙТАГ БОГД" КИНОНД ГАРНА
Монголын үе үеийн хилчдэдээ "Фантастик" продакшныхаа өмнөөс баярлаж талархаж байна. Тэдгээр баатруудаас маань ямар их эр зориг гарч, тэдэнд юу тохиолдоод яаж дууссан тухай "Байтаг богд" кинонд гарна.
Монгол эр хүн бүхэн ийм зүйл тохиолдвол цаг нь тулахаар урваж шарвахгүй, хэзээ ч зугтаахгүй байх гэж би дотроо боддог. Хамгийн сайхан нь бид амар тайван цагт амьдарч байна. Дайн тулаан гэдэг их муухай юм шүү дээ.
Киноны нээлтийн фото сурвалжилгыг хүргэж байна.