Өнөөдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Их танхимд 09:30 цагаас “Татварын хуулийн шинэчлэлийг танилцуулах хэлэлцүүлэг” болно.
Монгол Улсын Засгийн газраас Хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, бизнес эрхлэгч, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор татварын хоёр дахь үе шатны шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн.
Энэхүү ажлын хүрээнд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна.
Сангийн яам, МҮХАҮТ эдгээр хуулийн төслөөр иргэд, аж ахуйн нэгж, мэргэжлийн болон төрийн бус байгууллагуудыг хамарсан өргөн хэмжээний хэлэлцүүлгийг нэг сарын хугацаанд улс орон даяар зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд уулзах уулзалтаар эхний хэлэлцүүлгийг эхлүүлэх юм.
Хэлэлцүүлэгт МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар оролцоно.