Америкийн кино академийн 90 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол Лос-Анжелесийн Долби театрт улаан хивсний ёслолоор эхэллээ.
Энэ удаагийн ёслолын ажиллагааг хөтлөгч, жүжигчин Жимми Киммел хөтлөх юм байна.
Тус наадмын нэр дэвшигчдийг өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр зарласан бөгөөд найруулагч Гильермо дель Торогийн "The Shape of Water" /"Усны хэлбэр"/ уран сайхны кино 13 номинацид нэр дэвшээд байгаа билээ.
Түүнчлэн Их Британийн "Дюнкерк" кино найман номинацид, тэр дундаа найруулагч Кристофер Нолан дөрөв дэх удаагаа Оскарын шагналын шилдэг найруулагч төрөлд нэр дэвшсэн бол "Миссурийн Эббинг хотын гурван самбар" кино долоон номинацид нэр дэвшсэн байна.
Их Британийн алдарт найруулагч Мартин Макдонах энэхүү киногоороо шилдэг найруулагчид нэр дэвшжээ. Тус киноны гол дүрд тоглосон Фрэнсис МакДормандын хувьд хоёр дахь удаагаа Оскарт нэр дэвшиж байна. Түүнчлэн жүжигчин Вүүди Харрельсон, Сэм Роуэлл нар хоёул туслах дүрийн жүжигчдэд зэрэг нэр дэвшиж байгаа юм.
Энэ жил Өвлийн олимпийн наадамтай хугацаагаар давхцах гээд байсан тул ийнхүү энэ удаад харьцангуй орой зохион байгуулжээ.
Оскарын улаан хивсний ёслолын зургуудыг хүргэж байна.