Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэнтэй ярилцлаа.
Тус банк 1991 оноос хойш манай улсын хамгийн том, олон талт түнш байсаар ирсэн юм. АХБ манай улсад нийт 1.5 тэрбум ам.долларын Засгийн газрын зээл, 229 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ. Мөн Засгийн газрын бус зээл, техникийн туслалцааны олон арван төсөл хэрэгжүүлсэн юм.
Нүдээ аниад Монголын тухай бодохоор хамгийн түрүүнд цав цагаан цасаар хучигдсан, өвлийн өдрүүд санаанд ордог.
Монголд ирэхээсээ өмнө хатагтай Ёланда АХБ-ны Зүүн Азийн газарт тус банкнаас БНХАУ болон Монгол Улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцсан тэргүүлэх эдийн засагчаар ажиллаж байжээ. Тус банканд ажиллах 17 жилийн хугацаанд Монгол, БНХАУ-ыг голчлон хариуцаж байв.
Тэрээр АХБ-нд орохоосоо өмнө Мадрид дахь нэгэн их сургуульд профессороор ажиллаж байсан бөгөөд БНХАУ-ын эдийн засгийн шилжилтийн эхний 20 жилийн хугацаанд ямар эх үүсвэрүүд өсөлтөд нөлөөлсөн талаарх судалгаагаараа докторын зэрэг хамгаалсан байна.
МОНГОЛЫН ӨВӨЛ ИХ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ, ОНЦГОЙ
-Та Хятадын эдийн засгийн өсөлтийг судалжээ. Хятадаар ярьдаг уу?
-Муухан ярина.
-Та докторын зэргээ Хятадын эдийн засгийн огцом өсөлтийн шалтгааныг судлан хамгаалжээ. Манай урд хөршийн эдийн засгийн мэдээ, мэдээллийг одоо ч сонирхон уншдаг уу?
-Монголд томилогдон ирснээс хойш би их завгүй байх болсон. Дэлхийн хоёр дахь том эдийн засагт тооцогдож буй Хятад Улсын эдийн засагт өрнөж буй үйл явдлуудыг өмнөх шигээ ажиглана гэвэл цаг их орно.
Гэхдээ тус улсын дэлхийн болон Монголын эдийн засагт үзүүлэх нөлөө их тул мэдээллийн хэрэгслүүд эдийн засагт өрнөсөн гол үйл явдлуудыг нь тогтмол мэдээлдэг. Тийм болохоор би ерөнхий төлөвийг ажигладаг ч бүх анхаарлаа Монголд хандуулж байна.
-Таны бодлоор бид урд хөршид нийлүүлдэг экспортын орлогоо өсгөхийн тулд аль салбараа түлхүү дэмжих хэрэгтэй вэ?
-Монгол, БНХАУ нягт хамтын ажиллагаатай. БНХАУ Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том түнш. Энэ нь хоёр улсын хооронд бодит хамтын ажиллагаа хэдийнэ бий болсныг харуулж байна. Экспортын орлогод эерэгээр нөлөөлөх олон салбар бий. Гэхдээ махны экспорт хамгийн сонирхолтой хувилбар.
БНХАУ Монголын 24 ААН-ээс мах худалдан авах зөвшөөрөл олгосон мэдээг уншаад би их баярласан. Энэ салбарт Монгол Улс экспортоо нэмэгдүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх бүрэн боломжтой. Мөн сүү, тараг зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг ч Хятадад экспортлох боломжтой. Тус улсын тавьдаг шаардлагуудыг хангахын тулд ургамал малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын стандартуудаа сайжруулах хэрэгтэй.
-Та өмнө нь Филиппин дэх АХБ-ны төв офист олон жил ажилласан. Монгол руу өөрийн хүсэлтээр ирсэн үү?
-Тэгсэн. 2001 онд Монголд анх удаа зочилсноос хойш АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч болох нь миний мөрөөдлийн ажил байсан. Тийм болохоор ажлын байрны зарлалыг хармагцаа би шууд л хүсэлтээ илгээсэн. Ингээд сонгон шалгаруулалтад орж тэнцсэн болохоор би их азтай. Филиппинд байхдаа Монголд хэрэгжүүлдэг үйл ажиллагааг хариуцан ажилласан туршлага, Монголын талаарх ерөнхий мэдлэг маань нөлөөлсөн байх.
-Анхны өвлийг хэрхэн давав. Дасан зохицох хэцүү байсан уу?
-Анх 2001 онд ирснээсээ хойш хэд хэдэн удаа өвөл ирсэн юм. Би өвөлд дуртай. Монголын өвөл их үзэсгэлэнтэй, онцгой. Нүдээ аниад Монголын тухай бодохоор хамгийн түрүүнд цав цагаан цасаар хучигдсан, өвлийн өдрүүд санаанд ордог.
Би Мадридад төрж өссөн. Мадридын цаг агаар Улаанбаатарынхтай төстэй. Мадрид далайн түвшнээс дээш, өндөрлөг газар оршдог, эх газрын, хуурай уур амьсгалтай. Мөн уулаар хүрээлэгдсэн. Өвөл хүйтэн, хуурай, зун их халуун. Улаанбаатар шиг хүйтэн биш ч олон талаараа адилхан. Тийм болохоор эндхийн цаг агаарт би амархан дассан.
ДЭЭЛ ӨМССӨН ҮЕДЭЭ БИ ӨӨРИЙГӨӨ МОНГОЛ ОРНЫ НЭГ ХЭСЭГ ЮМ ШИГ САНАДАГ
-Танай гэр бүлд таниас өөр эдийн засагч мэргэжилтэй хүн бий юү?
-Байхгүй. Би гэр бүл дотроо анхны бөгөөд цорын ганц эдийн засагч нь.
-Амралтын өдрүүдээ яаж өнгөрүүлж байна?
-Би найз нартайгаа гадуур гарах, ялангуяа явган аялах дуртай. Мөн ном унших, хоол хийх хоббитой.
-Таны дуртай монгол хоол юу вэ?
-Би цуйван, сарлагийн бяслагт их дуртай.
-Таныг монгол дээл, хантааз өмссөн байхыг олон удаа харсан. Та ер нь очсон улс бүрийнхээ үндэсний хувцсыг өмсдөг үү?
-Үгүй ээ. Зөвхөн Монголд л дээл өмсөж байгаа. Дээл өмсөхөөр дэгжин харагдахаас гадна өмсөхөд хялбар, биед эвтэйхэн байдаг. Бас дээл өмссөн үедээ би өөрийгөө Монгол орны нэг хэсэг болчихсон юм шиг санадаг. Дээлээ сонгохдоо аль нэг брэндийг онцолдоггүй, бүх л дээл сайхан харагддаг.

-Одоо би таниас ажлын тань талаар асууя. АХБ 2020 он хүртэл Монголын Засгийн газартай хамтран ажиллахдаа хүртээмжтэй өсөлт бий болгоход анхаарна гэжээ. Харин эрх баригчид эдийн засгийг сэргээх хөтөлбөр гэх мэт дунд болон урт хугацааны баримт бичиг боловсруулахдаа эдийн засгийн өсөлт 6 эсвэл 7-д хүрнэ гэх мэт тоо тавьдаг. Хүртээмжтэй өсөлтийг огт дурьддаггүй. Олон нийт, хэвлэл мэдээллийнхэн ч одооноос л хүртээмжтэй өсөлт нь өндөр өсөлтөөс илүү чухал гэдгийг гадарлах боллоо. Хүртээмжтэй өсөлт гэж юу?
-АХБ-ны Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегид хүртээмжтэй өсөлт чухал элемент гэдгийг дурдсан байдаг. Бид хүртээмжтэй өсөлтийг хангахад чиглэсэн түншлэлийн стратегиа өнгөрсөн оны тавдугаар сард баталсан.
Хүртээмжтэй өсөлт гэдэг нь ДНБ-ий өсөлт хүн бүрийг, бүх салбарыг хамарсан байхыг хэлнэ. Эдийн засгийн өсөлтийн өгөөжийг хүн бүрд тэгш хүртээнэ гэсэн үг юм. Жишээ нь, уул уурхайн салбарыг дэмждэг шигээ хөдөө аж ахуйг мөн дэмжин, үр ашгийг зөв хуваарилах ёстой. Мөн хүйсийн тэгш байдлыг хангах нь хүртээмжтэй өсөлтийн нэг хэлбэр. Эдийн засгийн өсөлтөөс эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд ижил хүртэж, тэдэнд ижил боломж олгож байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй.
Үүгээр зогсохгүй бүх бүс нутагт эдийн засгийн өсөлт жигд нөлөөлөх нь чухал. Эдийн засгийг хөдөлгөгч гол хөдөлгүүр нь хотуудад төвлөрөхөд хөдөө нутаг хөгжлөөс хоцрох тал бий. Энэ тохиолдолд орлогын хуваарилалтаар ялгааг бууруулж болно. Ингэснээр Монголын иргэн бүр эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүртэнэ.
Бид баруун аймгуудад нар, салхин болон усан эрчим хүчний нийлмэл, цахилгаан станц барих талаар судалж байна.
-АХБ эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд дэд бүтцэд анхаарах юм байна. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Түншлэлийн стратеги гурван гол тулгууртай. Түүний хоёр дахь нь дэд бүтэц юм. Эхний тулгуур багана бол нийгэм-эдийн засгийн тогтвортой байдал. Үүний тулд бид ЖДҮ, хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхлэгчдийг дэмжинэ.
Ингэснээр эдийн засгийг төрөлжүүлэн, ажлын байрыг нэмэгдүүлж, орлого олох боломжийг бүрдүүлэх, цаашлаад хүртээмжтэй, тогтвортой өсөлт бий болгох зорилготой. Мөн эхний зорилтын хүрээнд боловсрол, эрүүл мэнд зэрэг төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарна. Сургууль, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдгээр байгууллага илүү олон хүнд үйлчлэхийн сацуу чанартай үйлчилгээ үзүүлэхэд анхаарна. Түүнчлэн санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, хувийн хэвшилд бизнесийн таатай орчин бүрдүүлэх үүднээс эдийн засгийн түлхүүр бодлогуудыг шинэчилж, хууль эрхзүйн орчныг нь сайжруулах тал дээр ажиллана.
Одоо таны асуултад хариулъя. Хоёр дахь тулгуур буюу эдийн засгийг төрөлжүүлэх зорилгоор дэд бүтцийг хөгжүүлэх зорилтод хоёр үндсэн чиглэл хамаарна. Үүний эхнийх нь холбоо харилцааг сайжруулах асуудал юм. Монголын бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах, тээвэр, логистикийн зардлыг бууруулах, уул уурхайн бус салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай.
Дараагийн чиглэл нь хот төлөвлөлт юм. Эдийн засгийн хөгжлийг хот төлөвлөлттэй хослуулснаар бид хөгжлийн шинэ хандлагуудын суурийг тавьж, цаашлаад энэ нь ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийг төрөлжүүлнэ. АХБ гэр хороололд дэд төвүүд байгуулах төсөл хэрэгжүүлдэг. Төслийн хүрээнд зам тавьж, халуун хүйтэн ус, цахилгаанд холбоно. Дэд бүтцийг нь шийдчихсэн газарт хувийн хэвшлийнхэн үйл ажиллагаа явуулж эхлэх нь цаг хугацааны л асуудал. Зам, ус, гэрэлтэй газарт л хүмүүс дэлгүүр, хими цэвэрлэгээний газар нээн, үйлчилгээ үзүүлж эхэлдэг. Иймд бид хот төлөвлөлтийн төслүүдтэй ЖДҮ эрхлэгчдийг сурган мэргэшүүлэх төслөө уялдуулсан.
-Та бүхний анхаарах гурав дахь чиглэл байгаль орчны тогтвортой хөгжил юм байна. Энэ талаар ямар ажлууд хийх вэ?
-Энэ бол маш чухал тулгуур багана юм. Өнгөрсөн хугацаанд АХБ байгаль орчны салбарт төдийлөн идэвхтэй байгаагүй ч одоо анхаарал тавьж, төсөл хөтөлбөрүүдээ энэ чиглэлд хандуулж эхэлсэн. Энэ хүрээнд олон ажил хийнэ.
Нэгдүгээрт, байгалийн баялгийн менежмент болон тогтвортой байдлыг дэмжиж, байгаль орчныг хамгаална. Монгол орон байгалийн асар их баялагтай. Баялгийг олборлон ашиглахдаа байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлэх ёстой.
Хоёрдугаарт, нүүрс хүчлийн хийн ялгаруулалт болон бохирдлыг бууруулах зайлшгүй шаардлагатай. АХБ баруун аймгуудад сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр судалж байна.
Гуравдугаарт, байгалийн гамшгийн менежментэд анхаарлаа хандуулна. Эрс тэс уур амьсгалтай тул Монгол байгалийн гамшигт өртөх эрсдэл өндөр. Одоогоор бид байгалийн гамшиг болсон тохиолдолд хэрхэн яаралтай туслах вэ гэдэгт анхаарч байна. Үүний зэрэгцээ гамшгаас урьдчилан сэргийлэх, олон нийтэд эрт мэдээлэх, мөн эрсдлийн менежментийг орхигдуулж болохгүй. Ямар ч гамшиг болоход бэлтгэлтэй байх нь чухал. Энэ бүхнийг хангаснаар байгалийн гамшгийн хохирлыг бууруулж чадна.
-Өмнийн говь нар, салхины сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй. Та бүхэн яагаад баруун бүсийг сонгов?
-Бид баруун аймгуудад нар, салхин болон усан эрчим хүчний нийлмэл, цахилгаан станц барих талаар судалж байна. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд баруун аймгийн алслагдмал байршил ихээхэн тохиромжтой. Баруун бүсийн иргэдийг эрчим хүчний эх үүсвэртэй болгох нь мөн чухал. Бид Монголын бүхий л аймагт төсөл хэрэгжүүлдэг.
-Баруун аймгуудад усан цахилгаан станц барих эсэх нь улс төрийн, эмзэг асуудал болсон. Та бүхэн цоо шинээр УЦС барих уу, эсвэл ТЭЗҮ, зураг төсөл нь бэлэн төслийг санхүүжүүлэх үү?
-Төслийн бэлтгэл судалгаа дөнгөж эхэлж байна. ТЭЗҮ-ийг нь боловсруулж байгаа юм. Дэлхийн олон улс оронд УЦС-ыг эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглаж байна. Үүнийг улстөржүүлэх шаардлага байхгүй юм.
-АХБ Монголд нийт 1.9 тэрбум ам.долларын зээл, тусламжийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг олон салбарт 280 гаруй төсөл, хөтөлбөрөөр дамжуулан олгожээ. Энэ дүнд эзлэх зээл болон буцалтгүй тусламжийн хувь хэд бол?
-АХБ-наас Монгол Улсад нийт 1.55 тэрбум ам.долларын засгийн газрын зээл, 96 сая ам.долларын засгийн газрын бус зээл, 229 сая ам.долларын буцалтгүй тусламж, 138 сая ам.долларын техникийн туслалцааны төслийг батлан хэрэгжүүлсэн.
ХӨГЖИЛ ӨӨРИЙН ӨРТӨГТЭЙ, МӨН ИХ ХУГАЦАА ШААРДДАГ
-2017-2018 онд нийт 468 сая ам.долларыг Монголд зээл болгон олгохоор хуваарилжээ. Үүний 404 сая ам.доллар нь энгийн эх үүсвэрийн зээл. Энэ зээлийн дундаж хугацаа нь 20 хүртэл жил, Лондонгийн банк хоорондын хүү (LIBOR) дээр нэмэх 0.5 хувийн шимтгэлтэй гэхээр дундаж хүү 2 хувь. БНСУ-ын 700 сая ам.долларын зээлийн хүү 0.2 хувь, Японоос авах, 20 жилийн хугацаатай зээлийн хүү 0.8 хувь. Харьцуулж үзэхэд АХБ-ны хүү өндөр байна.
-АХБ улс орнуудын Засгийн газарт зээл олгохдоо олон улсын санхүүгийн бусад байгууллагынхтай ижил нөхцөлтэй, хөнгөлөлттэй зээлийг санал болгодог. Эргэн төлөлтийн болон үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа урт байдаг.
Манай зээлийн хэлбэрүүд олон боловч хүү нь үргэлж бага байдаг. Харин Засгийн газрууд хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд нөгөө улсдаа санхүүгийн дэмжлэг үзүүлж, хүү бага зээл олгох боломжтой.
Олон сонголтууд дотроос Засгийн газар хөрөнгийн зах зээлээс зээллэг татахыг бус хөнгөлөлттэй зээлийг илүүд үзлээ.
-2012 оноос хойш эрх баригчид гадаад зээл, бондыг ар араас нь авсаар байна. Хэдийгээр хүү нь дотоод зээлтэй харьцуулахад бага ч зээлийн үнийн дүн өндөр учраас хүүгийн төлбөр өндөр. Эрх баригчид гадаад зээл бидэнд дарамт болохгүй гэдэг нь эргэлзээтэй. Бид эдгээр зээлийг эргүүлэн төлөхийн тулд төгрөгөөр олдог орлогоо доллар руу хөрвүүлнэ. Ханшийн эрсдэл бий. Иймд гадаад зээл авлаа гэхэд алга ташин баярлах иргэд цөөрсөөр байна. Таны бодлоор энэ болгоомжлол үндэслэлтэй юу?
-Хөгжил өөрийн өртөгтэй, мөн ихээхэн хугацаа шаарддаг. Дэлхийн өндөр хөгжилтэй дийлэнх орон өнөөгийн түвшинд хүрэхийн тулд урт, бартаатай зам туулсан. Эдгээр орнууд 100-аад жилийн турш их хэмжээний улсын эх үүсвэр болон Засгийн газрын оролцоог түлхүүр болгон хөгжилд хүрсэн. Харин хэрхэн эрсдэл багатайгаар зээл авах вэ гэдэг нь их чухал.
Олон сонголтууд дотроос Засгийн газар хөрөнгийн зах зээлээс зээллэг татахыг бус хөнгөлөлттэй зээлийг илүүд үзлээ. Энэ нь боломжийн үнэтэй, эрсдэл багатай сонголт юм. Энэхүү сонголт болон эдийн засагт гарсан эерэг үзүүлэлтүүд, мөн амжилттай бодлогын шинэчлэлүүдийн нөлөөгөөр Монголын зээлжих зэрэглэл өссөн нь сайн хэрэг.
-Ирэх хоёр жилд олгохоор төлөвлөж буй 468 сая ам.долларын 9 төслийн нэг нь Улаанбаатарын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр. Энэ хөтөлбөрийг бодлогын зээлээр хэрэгжүүлэх юм байна. Бодлогын зээл гэж юу вэ?
-Энэ нь АХБ-наас санал болгодог зээлийн хэлбэрүүдийн нэг юм. Бодлогын зээл нь төслийн зээлээс ялгаатай. Үүсээд байгаа асуудал болон хомсдлыг шийдвэрлэхэд хэрэгцээтэй бодлогын томоохон өөрчлөлтүүдийг авчрахад чиглэсэн санхүүжилт юм. Ихэвчлэн томоохон үр дүнг авчирдаг .
-Агаарын бохирдол өндөр хэвээр байгаа өнөө үед чухам ямар арга хэмжээ авах вэ?
-Улаанбаатарын агаарын чанарыг сайжруулах бодлогын зээлийг батлуулах шатандаа явж байна. Хөтөлбөрийн хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулах, эрчим хүчний цэвэр эх үүсвэр бий болгох зэрэг олон ажлыг төлөвлөсөн.
Агаарыг бохирдуулж буй эх үүсвэртэй тэмцсэн аж ахуйн нэгж, иргэдийг урамшуулдаг, тогтсон стандартыг зөрчин, агаар бохирдуулсан этгээдэд хариуцлага хүлээлгэдэг механизмыг хууль болгон батлах нь үр дүнтэй. Мөн гэр хороололд анхаарлаа хандуулна. Хүний эрүүл мэндэд хоргүй, дулаалгын шийдлийг олох нь нэн чухал боллоо.
-«Улаанбаатарын төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба дахин төлөвлөлт» төсөл анхаарал татлаа. Энэ төсөлд 80 сая ам.доллар зарцуулах юм байна. Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны талаар их ярьдаг ч ТОСК-ийн барьсан хоёр хорооллоос хэтэрсэнгүй.
-Энэ төсөл гэр хороололд амьдарч буй иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд чиглэнэ. Эхний тооцооллоор бид 80 сая ам.долларыг төлөвлөөд байгаа. Засгийн газар, хувийн хэвшил болон хөгжлийн бусад түншүүд хамтрах тул энэ их өргөн хүрээтэй, томоохон төсөл болох юм. Бид гэр хороололд эко дүүргүүд барина. Энэ дүүргийн байшин бүр эрчим хүч хэмнэх зорилгоор дулаан алдагдалгүй байх төдийгүй буюу сэргээгдэх эрчим хүч ашиглах юм.
Ингэснээр орон сууцны хомсдолыг шийдэж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхийн сацуу агаарын болон орчны бохирдлыг бууруулах давуу талтай. Эхний удаад 40 мянган иргэнд зориулж, 10 мянган байшин барихаар төлөвлөсөн. Би энэ төслөөс их том үр дүн хүлээж байна.
-Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд АХБ манай улсад 900 сая ам.долларын зээл олгохоор болж, эхний ээлжинд 250 саяыг өнгөрсөн онд санхүүжүүлсэн. АХБ ОУВС-тай ямар харилцаа, хамааралтай вэ? Танай банк ОУВС-гийн гишүүн үү?
-АХБ болон ОУВС хоёулаа олон улсын санхүүгийн байгууллагууд. Бид Засгийн газруудад олгосон тусламж, дэмжлэгийнхээ үр дүнг хамгийн дээд түвшинд хүргэх, мөн давхардал, цоорхойг хамгийн бага байлгахын тулд хамтран ажилладаг.
АХБ БОЛ МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ, ОЛОН ТАЛТ ХӨГЖЛИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГА
-Та Засгийн газарт олгодог зээлийн талаар дэлгэрэнгүй ярилаа. Дотоодын компаниудтай хамтран ажиллахдаа ямар бодлого баримталж, хэрхэн дэмждэг талаараа ярихгүй юу?
-1991 оноос хойш АХБ Монгол Улсын Засгийн газарт олгох зээл туслалцаанд түлхүү анхаарч ажилласан. Монголын Засгийн газар бол манай хэрэглэгч. Тийм ч болхоор бид зээлийн баталгаа гаргах, худалдааг хөнгөвчлөх хөтөлбөрт хамруулах зэргээр ЖДҮ эрхлэгчдийг дэмжсээр ирсэн.
Яг одоогийн байдлаар нийт нэг тэрбум гаруй ам.долларын төслүүд хэрэгжиж байна.
Үүний тулд орон нутгийн банкуудтай хамтран ажилладаг. АХБ-ны бүтцэд Хувийн хэвшлийн үйл ажиллагааг тусгайлан хариуцдаг газар бий. Саяхан бид Улаанбаатарт сургалт зохион байгуулсан. Энэ сургалтын үр дүнд АХБ-наас хувийн хэвшлийг дэмжих олон боломжууд нээгдэнэ гэж харж байна.
- АХБ аль нэг салбарт илүү дэмжлэг үзүүлдэг үү?
-АХБ бол Монголын хамгийн том, олон талт хөгжлийн түнш байгууллага. Бид урт замыг хамтдаа туулсан. Манай үйл ажиллагааны цар хүрээ өргөн, хэмжээний хувьд маш том. Энэ нь бидэнд эрчим хүч, хөдөө аж ахуй, зам тээвэр, хот төлөвлөлт, санхүүгийн салбарын шинэчлэл, төрийн удирдлага, эрүүл мэнд, боловсрол, цаг уурын өөрчлөлт, бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг олон салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг олгодог.
-Олон улсын байгууллагууд санхүүжилт, буцалтгүй тусламж үзүүлэхдээ хүсэлт гаргасан улс эсвэл байгууллагадаа зөвлөх үйлчилгээ авахыг санал болгодог. Энэ жишиг танай банкинд ч бий. Харин зарим иргэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ААН-үүдтэй өндөр дүнтэй гэрээ байгуулан, гаднын мэргэжилтнүүдийг хөлслөн ажиллуулахыг эсэргүүцдэг. Танай банк хэрэгжүүлэх төсөл бүрдээ заавал зөвлөх үйлчилгээ авах, тэр тусмаа заавал гадны компаниас авахыг шаарддаг уу?
-Бид төслийг эхлүүлэхээс өмнө болон хэрэгжүүлэх явцдаа зөвлөх үйлчилгээ үзүүлдэг дотоод, гадаадын компаниудтай аль алинтай нь хамтран ажилладаг. Ингэснээр олон улсын шилдэг туршлагыг зөвхөн тухайн улсын компаниуд л мэдэх, өвөрмөц онцлог, мэдлэгтэй уялдуулах боломжтой. Ихэнх тохиолдолд зөвлөх үйлчилгээг техникийн туслалцааны буюу буцалтгүй тусламжийн төслийн хөрөнгөөр авдаг.
-Өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газар банкны салбарт 100 сая ам.долларын санхүүжилттэй хөтөлбөр хэрэгжүүлэхээр тогтсон. Зээлийн эргэн төлөлт доголдож, чанаргүй зээл нэмэгдсэнээр банкуудын төлбөрийн чадвар алдагдах, санхүүгийн зуучлалын үндсэн үйл ажиллагаа доголдох бодит эрсдэл үүсчээ. Иймд банкны салбарын бүтцийг шинэчлэхэд дээрх мөнгийг зарцуулна гэв. Харин иргэд энэ зээлийг татвар төлөгчид төлнө хэмээн бухимддаг. Та бүхэн энэ талаар бодолцсон уу?
-Татвар төлөгчдийн мөнгийг үрэхгүйгээр чанаргүй зээлийг шийдвэрлэх олон арга зам бий. Эхний арга нь эрсдэлийг бууруулахын тулд банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх явдал юм. Төсвийн мөнгөөр банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, эрх хүлээн авч, төрд шилжүүлэх зэрэг бусад хувилбарууд нь эдгээрээс хамгийн эцсийн хувилбарт тооцогддог.
-АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй зарим төслийн хэрэгжилт удааширсны улмаас дараагийн төсөл хойшлох, мөн санхүүжилтийг эргүүлэн татах эрсдэл бий болжээ. Чухам ямар төслүүд гэдгийг та нэрлэхгүй юу?
-Бид маш олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Яг одоогийн байдлаар нийт нэг тэрбум гаруй ам.долларын төслүүд хэрэгжиж байна. Төсөл бүрийн хурд адилгүй. Төслүүд дунджаар 6-10 жилийн хугацаанд хэрэгждэг бөгөөд зарим төслүүд хэрэгжилтийнхээ явцад бэрхшээлтэй тулгарах нь бий. Гэхдээ, хамгийн чухал зүйл бол төслийн хэрэгжилтийн үр дүнг аль болох хурдан иргэдэд хүргэх юм. Бид төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах арга замуудыг Засгийн газартай хэлэлцсээр байна.
-Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн тaнд маш их баярлалаа.
Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс