Хаврын урь орж, агаар харьцангуй цэвэршсэн ч Агаарын чанарын индекс хотын ихэнх хэсэгт 100-500-д хэлбэлзсээр байна.
Өнөөдөр нийслэлийн найман хэсэгт “Бага зэргийн бохирдолтой” байгаа бол Баянхошуунд “608” буюу “Маш их бохирдолтой” талаар Агаарын чанарын албанаас мэдээллээ.
Агаарын чанарын индекс 500 давсан тохиолдолд “гамшгийн” хэмжээнд хүрсэн гэж үздэг бөгөөд иргэдийг гадуур явахгүй байх, гадуур явахдаа маск зүүхийг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөдөг.
Агаарын бохирдол амьсгалын замын тогтолцоо нь бүрэн хөгжөөгүй хүүхэд багачуудад хамгийн их сөрөг нөлөөтэй. Иймд маск зүүлгэх нь тэднийг хамгаалах зөв сонголт юм.
АШУҮИС-ийн НЭМС-ийн Хөдөлмөр, Орчны эрүүл ахуйн лаборатори, Ногоон титэм байгаль орчны шинжилгээний лабораториос “Улаанбаатар хотод амьдардаг хүүхдүүд агаарын бохирдолд өртөх байдлыг тодорхойлох судалгаа”-г хийж, хүүхдүүдийн маскны хэрэглээний талаар судалжээ.
Судалгаагаар хүүхдүүдийн 81 хувь нь маск хэрэглэхгүй байгааг тогтоосон байна.
"Маск зүүх нь агаарын бохирдлоос хамгаална гэж боддог уу" гэсэн асуултад судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн эцэг эхийн
- 65 хувь нь тийм,
- 18 хувь нь үгүй
- 17 хувь нь мэдэхгүй гэсэн хариултыг өгчээ.
Гэсэн хэдий ч маск агаарын бохирдлоос хамгаална гэж хариулсан эцэг эхчүүдийн зөвхөн 22 хувь нь хүүхдүүдээ маск хэрэглүүлдэг байна.
Маск агаарын бохирдлоос хамгаалахгүй болон мэдэхгүй гэж хариулсан эцэг эхчүүдийн дийлэнх хувь (88 хувь, 82 хувь) нь хүүхдүүддээ маск хэрэглүүлдэггүй аж.