Булган аймгийн Булган суманд шүлхий өвчний ариутгал хийх ДИС камер буюу ариутгалын пункт байгууллаа.
Аймгийн төвөөр дамжин Хөвсгөл аймгийг чиглэсэн замд ажиллаж байгаа ариутгалын цэгт энэ пунктыг байгуулан ашиглаж байгаа бөгөөд замын хөдөлгөөний эрчим ихтэй байдаг замд 4.26 метр өндөр, 23 метр урттай, нэг удаа 4 суудлын автомашин ариутгах багтаамжтай ариутгалын пункт ашиглалтад орж хот хоорондын зорчигчдыг саадгүй нэвтрүүлэх боломж нээгдэж байгаа юм.
Уг тоног төхөөрөмжийг Ерөнхий консул Э.Мөнх-Очир “Булган хөгжил” корпорациараа дамжуулан суурилуулж, аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ