Нийтлэлч Оюун-Эрдэнэ
“Гудамжны хоолыг нь амталж үзээгүй бол өөрийгөө тэр улсад аялсанд бүү тооц” гэж найзууд минь хэлдэг юм. Бодоод байх нь ээ, үнэн үг шүү. Үнэтэй ресторан, түргэн хоолны газрын аль нь ч танд тухайн улсын соёлыг бүрэн төгс мэдрүүлэхгүй. Харин гудамжны хоол хэтэвчийг тань тийм ч их нимгэлэхгүй мөртлөө тун чиг амттай.
Street food буюу гудамжны хоол Солонгост нэгэн төрлийн “соёл” болтлоо хөгжжээ. Ямар ч сэдэвтэй солонгос уран сайхны киноноос жүжигчид нь soju уунгаа янз бүрийн хоол амтархан идэхийг харж байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ улсын соёлыг хоолгүйгээр төсөөлөхийн аргагүй. Цагаан будааны архиа уухдаа заавал хоолоор “даруулдаг” уламжлалтай. Ихэвчлэн худалдааны гудамж, метроны буудал зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газраас “солонгос амт”-ыг мэдэрч болно. Гуулин улсын соёлын довтолгоонд өртөгсдийн заавал идэх гудамжны хоолнуудаас нэрлэж байна.
ГАХАЙН ГЭДЭС БУЮУ SUNDAE
Гахайн цус, пүнтүүз, арвай, ногоон сонгино, шар буурцагны амт оруулагч, будаа, кимчи зэргийг гахайн эсвэл үхрийн гэдсэнд жигнэж, чанаж болгодог энэ хоол амттай харагдаж байгаа нь дамжиггүй. Зарим хоолны газарт хэдэн зүсэм элэг, уушги дагалдаж ирдэг.
Үнэ: 3000 вон /US $2.67/
Байрлал : Sundae town, Sillim-dong, Seoul
ODENG / EOMUK TANG БУЮУ ЗАГАСНЫ БИНТЭЙ ШӨЛ
Загасны бин, лууван, сонгиныг шоронд сүлбэж, халуун шөлөнд болгосноор алдарт Odeng бэлэн болдог. Сэрүүн цаг агаартай үед гартаа халуун аягатай шөл бариад загасны бин идэх шиг сайхан зүйл үгүй билээ.
Солонгос нь далайгаар хүрээлэгдсэн орон учраас 11-2 дугаар сар буюу намар, өвлийн улиралд тийм ч их хүйтэн биш боловч тун жиндүү байдаг. Энэ цаг үед Солонгос орноор зочилж байгаа бол танд санал болгох хамгийн эхний хоол Odeng байх болно.
Хүмүүс Odeng-той хамт ихэвчлэн Tteokbokki буюу халуун ногоотой будааны бинг захиалдаг. Солонгосчууд энэ хоёр хоолыг яг л талх, масло шиг хоорондоо зохицдог гэж зүйрлэдэг. Хэрэв дангаар нь идэхийг хүсвэл хоёроос гурвыг идэхэд хангалттай “гэдэс дүүрэх” маш өег хоол юм. Нэршлийн хувьд Японы “Oden” гэсэн үгнээс гаралтай. Харин “Tang” нь шөл гэсэн утгатай солонгос үг юм.
Үнэ: 1000 вон /US $1/
Байрлал: 88 Changgyeonggung-ro, GWANGJANG MARKET, Jongno-gu
Цагийн хуваарь: Өдөр бүр 11.00-23.00
BEONDEGI БУЮУ ХҮР ХОРХОЙН АВГАЛДАЙ
Амттай хоолонд дуртай хүмүүст хүр хорхойн авгалдайг идэж болдог гэж төсөөлөгдөх ч үгүй биз ээ. Солонгост олон жил амьдарч байгаа гадаадын иргэн ч гадна төрх байдлаас нь болоод Beondegi-г ам руугаа ойртуулдаггүй.
Харин хүмүүс хүр хорхойн авгалдайг чихрийн шижин, ядаргаа сульдаанаас сэргийлэхийн тулд иддэг аж. Учир нь эрүүл мэндэд тустай амин дэмээр баялаг. Адал явдалд дуртай “дэггүй” жуулчид хэчнээн амттайг нь гайхдаг юм. Арга ч үгүй биз.
Солонгос хоол чинь олон төрлийн амтлагчаар баялаг шүү дээ. Beondegi-г цаасан аяганд хийж шүдний чигчлүүрээр иднэ. Ийм зүйлийг идэхэд ямар мэдрэмж төрөх бол гэж та бодож буй нь лавтай. Тэгвэл би тантай мэдрэмжээ хуваалцъя. Эхний удаад хазахад л шаржигнасан их дуу гарч, амаар дүүрэн шүүс амтагдана. Гудамжаар нэг тархсан гашланги үнэрийг нь дурдахаа мартах шахлаа.
Үнэ: 3000 вон /US $2.67/
140 гр лаазтай 1700 вон /US $1.51/
HOTTEOK БУЮУ АМТАТ ШАРВИН
Бор элсэн чихрийн шүүсээр амталсан амтат шарвин Ази тивийнхээ шилдэг гудамжны хоолны нэг болжээ. Олон солонгос хүний бага насны хамгийн амттай дурсамж нь Hotteok байдаг. Учир нь синнамон, сүү, самраар амталсан гурилан бүтээгдэхүүнд хэн дургүй байх билээ. Энэ орцон дээр хүнсний ногоо, кимчи, bulgogi, бяслаг, ногоон цай, эрдэнэшиш зэргийг нэмж хачирласан 21 дүгээр зуунд үүссэн шинэ хувилбарууд бүхий Hotteok-г амталж болно.
Үнэ: 400 гр 4200 вон /US $3.74/
Байрлал:Myeongdong-gil,Jung-gu,Seoul
Seoul Subway Line 4 Myeongdong Station Exit 7
Эцэст нь хэлэхэд, Солонгост “Хэрвээ чи бизнес эрхэлж чадахгүй бол хоолны газар ажиллуул” гэдэг хэлц үг хүртэл үүсчээ. Сонирхолтой л юм. Одоо танд бүхэл бүтэн улсаараа тогооч ийм газрын гудамжны хоолыг амтлах л үлдлээ. Зарим жуулчид аяллын нэг өдрөө зөвхөн гудамжны хоолтой танилцахад зориулдаг юм шүү.
Жич: Халуун ногоотой хоол идэж чаддаг хүмүүсийн аманд ч гал асмаар их тунгаар хоолоо амталсан байх вий. Тиймээс цэвэр усаа мартав аа!