Нийтлэлч Г.Энхтүвшин
Шанхай хот үдэшлэг, клуб ихтэй. Өсөн тэлж байгаа хотод дэлхийн хамгийн шилдэг шөнийн амьдралыг үзэх боломжтой. Тансаг, уулга алдмаар, санаанд оромгүй арга хэмжээнүүд, үдэшлэг бараг өдөр болгон болдог. Энгийн бишээр хөгжилдөхийг хүссэн хүмүүсийн хувьд Шанхайн шөнийн амьдрал сэтгэл хөдөлгөм зүйлс, гэнэтийн бэлгээр дүүрэн. Эндхийн хүмүүстэй ойртож дотносохын зэрэгцээ шөнийн амьдралыг үзсэнээр хотыг илүү сайн мэддэг болно. Хэсэг найз нартайгаа юмуу эсвэл ганцаараа ч гарсан Шанхайн үдэшт бүрэн уусах нь гарцаагүй. Шанхайд очиж үзэхээр олон газар бий.
M1NT
Аварга загастай том усан сангаараа хүмүүсийг татдаг M1NT гарцаагүй Шанхайн дээд зэргийн клубын нэг юм. Гайхалтай дотоод засалтай энэ клубын уур амьсгал онцгой сайхан. Богино өмд, спорт гутлыг хориглосон тул та өмсөж очвол клуб руу оруулахгүй.
Bar Rouge
Шанхайн хамгийн алдартай гэж хэлж болох Bar Rouge-ын дээвэр дээрх байрлалаас орчин тойрон сайхан харагдана. Өөрийн сонгосон амтат коктейль, сайн чанарын дарс, эсвэл бүр вискигээ шимэнгээ хотын амьдралыг сонирхоорой. Шанхай гадаад, дотоод хүмүүстэй танилцаж, цагийг сайхан өнгөрүүлэхэд яг тохирсон газар.
Arkham
Batman-аас санаа авсан Arkham бол Underground электро диско клуб юм. Пүрэв гараг бүрт, мөн амралтын өдрүүдэд алдартай DJ нарыг урьж авчирдаг. Бүгд л электро хөгжимд бүжиглэх дуртай. Үүнээс гадна уух зүйлс ердөө $4.5- $6 -ын үнэтэй.
The Apartment
Клуб шиг бужигнасан биш атлаа бас зүгээр уушийн газар төдий биш газар хайж яваа хүнд яг тохирно. New York Loft маягийн лоунж таныг дулаан орчин, таатай уур амьсгалд хүлээн авна. The apartment-д Шанхайчууд их ордог учраас та энд олон сонирхолтой, хөгжилтэй хүмүүстэй учирч, ганц хоёр хундага юм уунгаа Шанхайн тухай их зүйл мэдэж авах болно.
Unico
Unico бол Шанхайд ирсэн хүн бүр очих хэрэгтэй өвөрмөц газруудын нэг. Энэ нь латин ресторан, баар, клубыг нэгтгэсэн байдаг. Оройн хоолны дараа энэ газар латин хөгжмийн амьд тоглолт болж, хүн дүүрдэг. Латин хөгжимд эсвэл амьд хөгжимд дурлагсад Unico бааранд очих дуртай.
Lucca
Lucca бол Шанхайн LGBT (лесби, гей, бисекс, трансжендэр) хүмүүсийн ордог клуб юм. Хүмүүс Хятадад LGBT баар, клуб олоход хэцүү гэж боддог ч Lucca, Icon, Roxie зэрэг алдартай клубууд LGBT хүмүүсийг хаалгаа дэлгэн угтдаг. Клуб руу ороход үнэгүй боловч уух зүйлс нь хямд биш.
Шанхайн шөнийн амьдралыг үзэхийг хүсвэл дараахыг санаж аваарай. Майк, шорт зэргийг өмсөж, зөв боловсон хувцаслаагүй үйлчлүүлэгч нарыг ихэнх газар оруулахгүй учраас хувцсандаа анхаараарай. Уух юмны үнэ чамгүй их болдог учраас мөнгө санхүүгээ тохируулаарай. Ямар ч тохиолдолд тухайн газар орны болон гадаад хүмүүстэй найрсаг харьцаад явахад та шөнийг гайхалтай сайхан өнгөрөөх нь гарцаагүй.