Mongolia Mining 2018 үзэсгэлэн найм дахь жилдээ болох гэж байна.
"Вагнер Ази Тоног Төхөөрөмж" ХХК энэ жилийн үзэсгэлэнгийн VIP ивээн тэтгэгчээр ажиллахаар болжээ.
Тус компани Катерпилларын Монгол дахь дилер бөгөөд уул уурхай, барилга, дэд бүтэц, эрчим хүчний салбарын тоног төхөөрөмж нийлүүлж, бүтээгдэхүүн дэмжих үйлчилгээ үзүүлдэг, АНУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани.
1996 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс Монгол дахь хүнд даацын машин нийлүүлэгч хамгийн том компани болсон бөгөөд сүүлийн долоон жилийн турш Евро-Азийн бүс нутагт (хуучнаар Зөвлөлтийн бус нутаг) дилерийн гүйцэтгэлээр тасралтгүй тэргүүлж байна.
Өнгөрсөн 18 жилийн хугацаанд бизнесээ тасралтгүй өргөжүүлэн, эдүгээ 500 гаруй ажилтан ажиллагсадтай, Дархан хот, Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Нарийн Сухайт, Дорноговь аймгийн Замын-Үүд хотод салбараа байгуулан, хэрэглэгчдэдээ улам ойртон ажиллаж байна.
Мөн үйл ажиллагааныхаа чиглэлийг улам өргөжүүлэн, харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэн ажиллаж байна. 2011 онд 10 орчим сая долларын хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод Агрегат засварын төв барьж, тоног төхөөрөмжүүд суурилуулан ашиглалтад оруулсан юм.
Уг төв ашиглалтад орсноор Катерпилларын хэрэглэгчид эвдэрсэн эд анги, сэлбэгүүдийг Монголдоо засварлуулах боломжтой болохын зэрэгцээ Монгол Улсад уул уурхайн тоног төхөөрөмжийн эд ангиудыг засварлах, сэргээн босгох үйл ажиллагааны анхдагч болсон юм.
Мөн бүх төрлийн зам, барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийг түрээслэх үйлчилгээ үзүүлдэг юм. Та компанийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.wagnerasia.com цахим хуудсаас авна уу.