Нийтлэлч Баабар өнөөдөр “АН-аас 116 хүн хөөгдсөний дотор Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Э.Бат-Үүл, Баабар, Х.Тэмүүжин, Л.Гантөмөр нар багтжээ” хэмээн жиргэсэн байна.
АН-ын гишүүний жиргээ ямар учиртай болохыг АН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Х.Түвшингээс тодруулахад, Намын Ротаци буюу Эргэлтийн сонгууль дүрмийнхээ хүрээнд явагдах ёстой. Энэ дүрмээр намын удирдлагын бүрэлдэхүүний нэг хэсэг буюу Үндэсний бодлогын хорооны гишүүдийн оролцоог онооны системээр эрэмбэлэх ёстой. Энэхүү оноог АН-ын Хэрэг эрхлэх газар, Бодлогын ерөнхий зөвлөл, дүүргийн намын хороо гэсэн гурван субьектээс гаргана.
Харин эмэгтэйчүүд болон залуучуудын квотоор ҮБХ-нд сонгогдсон гишүүдийнхийг намын дэргэдэх залуучуудын болон эмэгтэйчүүдийн байгууллагын өгсөн оноогоор ротацид оруулах эсэх нь шийдэгдэж байгаа. Тэгэхээр Үндэсний бодлогын хорооны гишүүн намынхаа үйл ажиллагаанд хэр идэвхтэй оролцсоныг дээрх гурван субьектын оноо өгсөн байдлаас нь харж болно.
Миний ойлгосноор дээрх нэр бүхий эрхмүүд Бодлогын ерөнхий зөвлөл, АН-ын Хэрэг эрхлэх газраас оролцооныхоо дагуу зохих оноогоо авцгаасан. Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал нарын хувьд Баянзүрх дүүргийн АН-ын хороонд харьяалагддаг. Харамсалтай нь хоёулаа намын залуучуудын болон эмэгтэйчүүдийн үнэлгээгээр "0" оноо авсан учир энэ удаагийн ротацид орох гол шалтгаан болжээ. Түүнээс хэн нэгэн дарга, эрх мэдэлтний гарын үзүүр, хүсэл зоригоор шийдэгдсэн асуудал биш юм. Төв нам, Дотоод сонгуулийн хороо бол Үндсэн дүрмийнхээ хүрээнд л шийдвэр гаргах эрхтэй байгууллага. Тиймээс энэ мундаг лидер, тэр өндөр албан тушаал хашиж байсан гэдэг өнцгөөр асуудалд хандахгүй.
-Ротацид орж буй гишүүд намын дотоод сонгуульдаа нэр дэвшиж болох уу?
-Дотоод сонгуульдаа дахин нэр дэвшиж сонгогдох боломж нь бүрэн нээлттэй. Ротацид орохоор болсон олон хүн энэ боломжоо ашиглахаар нэрээ бүртгүүлсэн гэх мэдээлэл бий. Үүн дотор нэр дурдагдаад байгаа лидерүүд ч багтсан. Ротацид орно гэдэг нь АН-ын гишүүнчлэлээс хасагдана, Дотоод сонгуульд оролцох эрхээ хасуулна гэсэн үг биш юм. Харин намын хорооныхоо үйл ажиллагааг идэвхжүүлэх, гишүүд, удирдлагын бүрэлдэхүүнийхээ оролцоог дээшлүүлэх нэг ёсны хөшүүрэг юм. Тухайн хүн ч гэсэн өөрийнхөө оролцоонд дүгнэлт хийж, ирээдүйн зорилгоо дахин нэг тодорхойлох боломж юм гэв.