Хүүхдийг Ивээх Сан “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийг 2015 оноос хэрэгжүүлж өчигдөр хаалтын ажиллагаагаа хийж, туршлага солилцох уулзалт зохион байгууллаа.
Япон улсын Гадаад Хэргийн Яамны санхүүжилттэй төсөлд Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчийн 24 сургууль хамрагджээ.
Төслийн зорилго нь нэгдүгээр ангид суралцагчид, ялангуяа сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй сургуульд элсэн орсон, захын хороодын алслагдсан бүс, хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийн сургуульд дасан зохицох болон суралцах чадварыг сайжруулах байв.
Төслийн ажилтан н.Пүрэв-Очир “Өнөөдрийн уулзалтад төсөл хэрэгжсэн БЗД, ЧД, СХД-ийн 24 сургуулийн багш нараас гадна тухайн дүүргүүдийн төсөлд хамрагдаж амжаагүй багш нар туршлагаа хуваалцаж, суралцахаар ирсэн байна. Хүүхэд хэр хурдан сургуульдаа дасна, төдий чинээ сурлагын амжилт үзүүлнэ” хэмээв.
Төслийн зорилтууд:
1.Хүүхдийн суралцах чадварыг дэмжих талаар зорилтот сургуулийн бага ангийн багш нарын мэдлэг, ойлголт чадварыг сургалтад хамруулж дээшлүүлэх
2.Зорилтот сургуулиудад нэгдүгээр ангийн хүүхдийн суралцах чадварыг дэмжих ялангуяа сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй хүүхдэд сургуульд дасан зохицох, суралцах чадвар эзэмшихэд туслах бүтэц, тогтолцоо бүрдүүлэх
3.Хүүхдийн суралцах чадварыг дэмжих талаар эцэг эх асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан сургалт сурталчилгааны ажлууд зохион байгуулах
4.Төслийн үр дүнд амжилттай хэрэгжсэн загвар, үйл ажиллагааг сурталчлах, төрийн бодлогод тусгах байв. Харин энэ хурлаар эдгээр зорилтууд ямар үр дүнд хүрснийг харж болно.
Төслийн хүрээнд:
- Багшийн арга зүй
- Сургууль хамт олны дэмжлэг
- Эцэг эхийн оролцоо, дэмжлэг сэдвээр гар зургийн уралдаан зарлаж шалгарсан бүтээлийн эздэд шагнал гардууллаа.
СХД-ийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Ч.Гэрэлцэцэг “Энэ төсөл их үр өгөөжтэй боллоо. Ялангуяа захын дүүргэд уг ажлыг хэрэгжүүлсэнд баяртай байна. Сургууль, багш, хүүхэд, аав ээж хэн хэнд маш их ойлголт шинэчлэлт өгсөн” гэлээ.
Төслөөр дээрх сургуулиуд
- Нэгдүгээр ангийн багш нарыг жижүүр багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн.
- Сургуулийн анги танхим 6 настнуудад зориулсан таних тэмдэгтэй болсон /биеийн тамирын заал, урлаг заал, эмчийн өрөө, номын сан, цайны газар ажилчдын өрөө, ариун цэврийн өрөө, эрсдэлтэй газрууд/
- Сургууль бүрийн сургагч багш нар, сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдын эцэг эхчүүдэд “Зургаан настнуудын онцлог”-ийн талаар сургалт зохион явуулдаг боллоо.
- Сургуулиуд нэгдүгээр ангийн сурагчдын хүлээлгийн булантай болж амарч тоглонгоо эцэг эхээ хүлээх боломжтой болсон.
- Эцэг эхийн зөвлөлийг хэрхэн байгуулах, эцэг эх сурагчдын сурах чадварт хэрхэн нөлөөлдөг талаарх мэдээллийг өгснөөр эцэг эхчүүд хүүхдийн сурах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг болсон зэрэг үр дүн гараад байгаа аж.
Төслийн талаар 79-р сургуулийн бага ангийн сургалтын менежер Г.Чанцалдулам “Зургаан настай хүүхдийн онцлогийг танин мэдэх, тэдэнд тохирсон сургалтын арга зүйгээр удирдах зэргийг багш нар маань анхаарч ажилладаг болсон. Энэ төсөлд хамрагдсанаар багшийн заах арга ахиц дэвшил гарч зургаан настай хүүхдүүдэд хичээл заах шинэ арга барилтай боллоо” хэмээн үнэлж байв.