МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн болон Түүхийн тэнхимийнхэн “Степпе паблишинг” хэвлэлийн газартай хамтран “Монголын эзэнт гүрний түүх” боть ном хэвлүүлэх төслийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үзэг зурах ёслол өнөөдөр боллоо.
МУИС-ийн Түүхийн тэнхим, Антропологи, Археологийн тэнхим, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУБИС-ийн Түүхийн тэнхим зэрэг энэ чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг эрдэм шинжилгээний голлох байгууллагуудаас бүрдсэн багийнхан энэ төслийг хамтран хэрэгжүүлж байна.
Санамж бичгийн хүрээнд эрдэмтдийн багийн бичиж буй “Монголын эзэнт гүрний түүх” таван номын ивээн тэтгэгчээр тус компани ажиллахаар болжээ.
“Манай багийнхан 2016 онд Хүннүгээс Киданы үеийг хамруулсан “Монголын эртний түүх” таван ботийг хэвлүүлж, 2017 оны хоёрдугаар сард нээлтээ хийсэн. Энэ бүтээл маань 2017 оны шинжлэх ухааны салбарын шилдэг бүтээлээр шалгарсан. “Монголын эзэнт гүрний түүх” таван ботийг 2019 оны хавар гаргахаар төслийн багийнхан ажиллаж байна” гэж МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор П.Дэлгэржаргал ярилаа.