Эмэгтэйчүүд... Энэ бол аль ч нийгмийн нэг хэсэг байсаар ирсэн хоёр зүйлийн нэг тал нь. Тэдний дуу хоолойг сонсох, эрхийг нь хамгаалахыг сануулсан өдөр жилд ганц тохиодог ч тэд дор бүрнээ өөрийн гэсэн үзэл бодол, хүсэл тэмүүлэл, мөрөөдлийг тээн амьдарч байна.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан фото нийтлэлдээ мэргэжил мэргэжлийн эмэгтэйчүүдийн төлөөллөөс
- Та өнөөдрийн амьдралдаа сэтгэл хангалуун байна уу. Яагаад?
- Таны мөрөөдөл юу вэ?
- Та Монголын нийгмийг ямар байгаасай гэж хүсдэг вэ? гэсэн гурван асуултад хариулт авлаа.
Нэг сартай охины ээж Н.ЦОГЗОЛМАА
Тэрээр сарын өмнө бяцхан сахиусан тэнгэрийг өлгийдөн авсан учраас энэ амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Тэрээр Монголын үрс эрүүл энх өсөж торниосой гэж хүсдэг.
Жүжигчин Р.АНХНЯМ
Эрх чөлөөт, тусгаар тогтносон, суралцах, ажиллах, өөрийгөө хөгжүүлэхэд нээлттэй нийгэмд амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байдаг нэгэн. Болж бүтэхгүй зүйлийг тоочвол дуусашгүй учир хүмүүсийг аливааг өнгөлөгөөр харж, өөдрөгөөр сэтгэдэг байгаасай гэж хүсдэг.
NTV телевизийн мэдээний албаны дарга Б.УНДРАХЖАРГАЛАНТ
Хүний хэрэгцээ болсон зүйлсийг ханьтайгаа хамтдаа бүтээж чадсандаа сэтгэл хангалуун байдаг. Тэрээр биелэхгүйг нь мэддэг ч аав ээжийнхээ насыг нэмэгдэх тусам мөнхийн рашаан байдаг ч болоосой гэж мөрөөддөг нэгэн.
Иргэдээ эх орондоо элэг бүтэн амьдрах боломжийг хангаж, эмнэлгийн ачаалал, орчин нөхцөл нь үхэлтэй уулзахын өмнө эмнэлэгт очдог болтол залхаахаа болиосой гэж хүсдэг.
Хичнээн баян ядуу, боловсролтой боловсролгүй байсан ч бид нэг л нийгэмд амьдрах учраас өөрсдийн амин хувиа хичээх нь утгагүй. Тиймээс шийдвэр гаргагчдыг санаж сэрж, ажиллаасай гэж хүсдэг.
Таван настай охин Т.МИШЭЭЛЗАЯА
Хамгийн хайртай хүн нь түүний ээж. Багш хүн үргэлж үнэн зүйл ярьдаг учраас том болоод багш болох мөрөөдөлтэй. Тэр хүүхэд бүхэн ээж, аавтайгаа хамт байгаасай гэж хүсдэг.
Геронтологийн үндэсний төвийн Бодлого төлөвлөлт – Гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Э.ПҮРЭВСҮРЭН
Гэр бүл, найз нөхөд хамт олондоо хэрэгтэй хүн байна гэдгээ мэдрэх түүний аз жаргалын нэг хэсэг. Энэ бүсгүй нэг ч гэлтгүй хүний амьдралд эерэг өөрчлөлт авчрах зүйлийг хийхийг мөрөөддөг. Энэрэнгүй, хүн нь хүнээ дээдэлсэн, хүн-төвтэй нийгэм байгаасай гэж хүсдэг.
АНУ-ын Лос-Анжелес хотод амьдардаг З.ИТГЭЛ
Амьдрал маань их сайхан байна. Гоншгонож гомдоллох зүйл үнэндээ алга. Нөхөр бид хоёр бие биенээ улам хайрлаж, хүндэтгэж, ойлгож байна. Хүнд өвдөх, хүний газар дасах гэх мэт бэрхшээлтэй тулгаран, аргаа олох гэж багагүй хугацаа зарцуулжээ. Гэхдээ уйгагүй хөдөлмөрлөснийхөө үр дүнд амьдрал маань улам өнгөжиж байгаад баяртай байна.
Өмнө нь би өөрийгөө боловсролтой, нэр хүндтэй алдартан болох мэтээр мөрөөддөг байв. Харин одоо үр хүүхдийнхээ төлөө илүү зовниж байна. Монгол соёл, ахуйтай илүү ойр байлгаж, монгол хүн болгон төлөвшүүлэхэд анхаардаг. Монгол-Америкийг холбосон жижиг бизнестэй болчхоод энх тунх, урт удаан амьдрахыг хүсэж байна.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч, ахмад Э.БҮЖИНЛХАМ
Аав нь эмч байсан учраас багаасаа л эмнэлэгт “өссөн” тэрээр өөрийн сонирхлын дагуу энэ мэргэжлээр ажиллаж, аавынхаа үргэлжлэл болж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Иргэд эрүүл мэндийн боловсролдоо анхаарал хандуулдаг, өдөр тутамд стрессээ зөв тайлдаг байгаасай хэмээн хүсдэг.
ЭКО телевизийн Мэдээ, мэдээллийн албаны дарга Э.САЙХАНТУЯА
Сэтгэлээ зориулах ажилтай, сэтгэл дүүргэх гэр бүл, хамт олон, найз нөхөдтэй, бас сэтгэлээ чилээх эх оронтой тэрээр өнөөдрийн амьдралдаа тун сэтгэл хангалуун байдаг, мөрөөдөлдөө хүрэх мөрөөдөлтэй нэгэн юм. Түүнд Аз жаргал гэдэг сэтгэлийн амар амгалан мэт санагддаг учраас иргэн бүр сэтгэлийн амар амгаланг олж, нэг нэгэнтэйгээ инээмсэглэн харилцдаг нийгэм бий болоосой гэж хүсдэг.
Чингэлтэй дүүрэг, 50 дугаар сургуулийн багш Г.МЯГМАРСҮРЭН
Боловсролын байгууллагад 21 жил ажилласан тэрээр хүүхэд гэдэг гэнэн цагаахан ертөнц хэмээн хайр дүүрэн хэлсэн. Өдөр бүр энэ гэгээлэг ертөнцөөр аялж байдаг түүнд атаархмаар. Г.Мягмарсүрэн боловсролоо дээдэлсэн нийгмийг хүсдэг.
Хүндийн өргөлтийн Олон улсын хэмжээний мастер Э.БИЛЭГСАЙХАН
Хүндийн өргөлтийн спортоор таван жил хичээллэж байна. Залуучуудын Азийн аварга, Азийн цомын клубүүдийн аварга тэрээр хүмүүс ямарваа нэг спортоор хичээллэх хэрэгтэй. Амжилт үзүүлж, нэрээ гаргах бус спортоор дамжуулан тэвчээрт суралцаж, бие махбод, эрүүл мэнддээ анхаараасай гэж хүсдэг.
Төгөлдөр хуурч С.АЛИМАА
Өөрийн залуу нас, эрч хүч, хүсэл зорилго, эрх чөлөөндөө сэтгэл хангалуун амьдардаг. Түүний хувьд байгаа зүйлдээ талархаж амьдрах хамгийн чухал нь. Стрессгүй, тайван, эрүүл нийгмийг хүсдэг.
Б.Хажидмаа