Олон улсын хэрэглэгчийн өдөр гуравдугаар сарын 15-нд тохионо. Уг өдрийг тохиолдуулан улсын болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын бүхий л сургуульд “Хэрэглэгчийн эрх” сэдэвт нээлттэй хичээлийг оруулах чиглэл, албан даалгаврыг БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр аймаг, нийслэлийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт хүргүүллээ.
Хичээлийн хуваарьт өөрчлөлт оруулалгүйгээр ЕБС-ийн бүх ангийн сурагчдад сургуулиудын хичээлээс гадуурх цаг, амьдрах ухаан зэрэг боломжит цагтаа энэ хичээлийг оруулах чиглэл өгсөн байна.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг таниулах, Засгийн газрын тохируулагч агентлаг ШӨХТГ-ын үйл ажиллагаа, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад тулгамдөж буй асуудал” зэрэг онолын материалд тулгуурлан нэг цагийн хичээлийн агуулгыг гаргахыг үүрэг болгожээ.