ХБНГУ-ын Берлин хотноо 52 дахь удаагийн “ITB Berlin 2018" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн эхэллээ.
Тус үзэсгэлэнд манайхаас “МИАТ" ХК, "Ger to ger", "Great Genghis and Expedition", "Tsolmon Travel", "Juulchin Tourism Corporation", "Juulchin World Tours", "Nature Tours", "A Star Mongolia", "AB Travel" зэрэг хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл оролцож, нийслэл хотын аялал жуулчлалаа сурталчилж байгаа юм.
“ITB Berlin 2018" үзэсгэлэнгийн үеэр таван тивийн 180 гаруй орны аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагууд, тур оператор, зочид буудал, агаарын тээвэр, интернет захиалгын компаниуд аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ 160 мянга гаруй хүнд танилцуулан, 7 тэрбум еврогийн өртөгтэй гэрээ хэлэлцээрүүд хийдэг байна.
Сонирхуулахад, уг үзэсгэлэнг дэлхийн өнцөг булан бүрийн 7 000 гаруй олон улсын сэтгүүлч сурвалжилдаг аж.