Нобелийн шагналтнуудын уулзалтад Монголоос хоёр доктор оролцохоор сонгогджээ

А.Мишээл GoGo.mn

2018-03-09 16:15 GMT+8

Жил бүр Германы Линдау хотноо болдог Нобелийн шагналтнуудын 68 дахь удаагийн уулзалтад Монгол Улсаас Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн /АШУҮИС/ багш, залуу эрдэмтэн, Анагаах ухааны доктор О.Зэсэмдорж, Б.Хонгорзул  нар оролцохоор сонгогджээ. 

Нобелийн шагналтнууд болон авьяаслаг залуу эрдэмтэд чуулах тус уулзалт энэ оны зургаадугаар сарын 24-29-ний өдрүүдэд болох гэнэ. 
 
Анагаахын чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэд урилгаар оролцдог бөгөөд тус уулзалтад Нобелийн шагналт 43  эрдэмтэн оролцох юм байна. 

Энэхүү уулзалтад орон орны 6000 гаруй залуу эрдэмтэд оролцохоор бүртгүүлснээс 84 орны шилдэг 600 залуу эрдэмтэн, судлаачдыг сонгосноос Монголоос ийнхүү О.Зэсэмдорж, Б.Хонгорзул  нар сонгогджээ.

Тэд Японы Жичи Анагаах ухааны их сургуульд суралцан, өнгөрсөн жилийн гуравдугаар сард докторын зэргээ амжилттай хамгаалаад Монголдоо ирж, АШУҮИС-д багшилж байгаа аж.

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 1049 санал өгсөн байна.

Дээшээ