“OРОН СУУЦ АВАХАД ҮЗҮҮЛДЭГ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ ХОЁР ДАХИН НЭМНЭ”
Энэ үгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Татварын хуулийн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм.
Монгол Улсын Засгийн газраас Хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, бизнес эрхлэгч, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор татварын хоёр дахь үе шатны шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн.
Тиймээс Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан бөгөөд энэ долоо хоногийн эхэнд эдгээр төслийг танилцуулах, нэмэлт сайжруулалт хийх сарын хэлэлцүүлгийг эхлүүлсэн юм.
Эхний хэлэлцүүлгийг даваа гарагт бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй хийсэн бөгөөд энэ үеэр Ерөнхий сайд хэд хэдэн онцлох зүйлсийг хэллээ. Тухайлбал, тэрбээр татвар нэмэхгүй гэдэг амлалтаа биелүүлж, зарим нэр төрлийн татварыг бууруулна гэдгээ мэдэгдсэн. Мөн татвар төлөгч, бизнес эрхлэгч ард иргэдээс татварын хууль тогтоомж ойлгомжгүй байна, хэрэгжүүлэхэд хялбар биш байна, тайлан тооцоо гаргах цаг хугацаа, зардал их байна гэх шүүмжлэл их гардаг. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор татварын хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгох, түүнийг дагаж мөрдөхөд хялбар, зардал багатай байлгахад ихээхэн анхаарал хандуулсан гэдгээ хэлж байв.
Татвар төлөгч татвараа хуульд заасан цаг хугацаанд нь төлж чадахгүй хүндрэлтэй тулгарсан нөхцөлд тухайн аж ахуйн нэгжийн банкин дахь харилцах дансыг хаах зэрэг албадлагын арга хэмжээг хэрэглэхээс зайлсхийж, татвар төлөгч өөрөө цаашид татвараа бүрэн төлөх боломжтойгоо нотолсон тохиолдолд татвар төлөх хугацааг нь 2 жил хүртэлх хугацаагаар сунгах боломжийг олгохоор төлөвлөж байгаа талаараа Ерөнхий сайд хэлэлцүүлэгт оролцогчдод дуулгасан.
Татварын хуультай холбоотой хэлэлцүүлэг үргэлжилж буй бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүдийн санал, санаачилгыг цахим хэлбэрээр авч байна. Цахим хэлэлцүүлэг дуусахад 13 хоног үлдсэн. Та ЭНД дарж хуулийн төслийг унших боломжтойгоос гадна саналаа хэлэх боломжтой.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨХ ГУРВАН ЖАГСААЛ БОЛЛОО
Энэ долоо хоногийн пүрэв гарагт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиосон. Хуульд зааснаар бүх нийтийн амралт болсон хэдий ч эмэгтэйчүүд амрах бус эрхийнхээ төлөө дуугарахыг илүүд үзсэн гэж болно. Ингэж хэлэхийн учир нь энэ өдрийг тохиолдуулсан Сүхбаатарын талбайд гурван жагсаал болсон юм.
Нэгдүгээрт төр засгийг Үндсэн хуулиа дагаж мөрдөхийг сануулж “Иргэдийн шударга шүүх” ТББ, “Ээжүүдийн холбоо” ТББ, Худалдаачдын холбоо хамтран “Бидэнд баярлах шалтгаан байхгүй” уриатай жагсаал зохион байгуулсан. Өнгөрсөн жилийн энэ өдөр "Оффшорчдыг шалгаж хариуцлага хүлээлгэ" гэсэн утга агуулга бүхий лоозон биедээ өлгөсөн хагас нүцгэн гурван эмэгтэй эсэргүүцлийн жагсаал хийж байсан бол энэ удаад тэд илүү олуулаа болжээ. Мөн тэд өнгөрсөн жил ийнхүү жагссаныхаа төлөө цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагаа мэдээлж байсан бол энэ удаад албан ёсны зөвшөөрөлтэйгөөр жагссанаараа онцлог. Мөн тэд энэ удаад цээжин биеэ нүцгэлж, гал тогооны зарим хэрэгслээ авчран төр засаг Үндсэн хуулиа мөрдөхийг сануулж, мөрдөөгүйн улмаас хүчирхийлэл газар авч байгааг хэлж байв.
Хоёрдугаарт Монголын Залуучуудын холбооноос дөрөв дэх жилдээ “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” тайван жагсаалыг зохион байгууллаа. Жагсаалын зорилго нь зөвхөн өнөөдөр ч бус жилийн бүх л өдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө санал нэгтэй байхыг иргэдээс хүсжээ.
“Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-аас энэ жил зургаа дахь удаагаа хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран “Нэг тэрбумаараа тэмцье” олон улсын эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулсан нь Сүхбаатарын талбайд болсон гурав дахь жагсаал байлаа.
ДЭМБ-аас гурван эмэгтэй тутмын нэг нь буюу нэг тэрбум орчим эмэгтэйчүүд амьдралынхаа аль нэг үед хүчирхийлэл, дарамт, ялгаварлан гадуурхалтад өртдөг тухай мэдээлжээ. Тиймээс энэ нэг тэрбум хүний төлөө тэмцэх нь энэхүү жагсаалын гол зорилго юм. Гуравдугаар сарыг баяр гэхээс илүүтэйгээр эмэгтэйчүүдийн эрхийг баталгаажуулж, эв санааны нэгдлээ илэрхийлдэг өдөр байгаасай хэмээн хүсэж буйгаа “Нэг тэрбумаараа тэмцье” олон улсын эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулагчид хэлж байлаа.
УИХ-ЫН ДАРГА БНТУ-Д, УУЛ УУРХАЙН САЙД КАНАДАД...
Өнгөрч буй долоо хоногт УИХ-ын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Турк Улсад, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Канад улсад ажиллалаа.
УИХ-ын дарга БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд Туркийн Үндэсний Их Хурлын дарга, ноён И.Кахрамантай ганцаарчилсан уулзалт хийж, албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Мөн тус улсын ерөнхийлөгчид бараалхаж, Анкара хотын даргатай уулзсан уулзалтаараа Улаанбаатар хотын агаарын бохирдол, нийтийн тээвэр, хот дахин төлөвлөлтийн асуудалд санал, дэмжлэг авахаар болсон төдийгүй БНТУ-ын Ерөнхийлөгч хотын даргаар ажиллаж байх үедээ нийтийн тээвэрт оруулсан сайн туршлагаасаа хуваалцахаа мэдэгдсэн байна.
Мөн Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БНТУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Жүлиде Сарыеролу нар гарын үсэг зурж, Туркт ажиллаж, амьдарч буй монгол иргэд болон Монголд буй турк иргэд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ тэтгэвэр авахдаа тооцуулах боломж бүрдсэн юм.
М.Энхболд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, барилга, хот байгуулалт, дэд бүтэц, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спортын салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдаад, зарим тодорхой саналыг тавьсан гэдгийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн.
Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын хувьд Канадын Торонто хотноо зохион байгуулагдсан Олон улсын уул уурхайн сайд нарын гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Уг дээд хэмжээний уулзалтад Перу, ОХУ, Чили, Энэтхэг, Австрали, Канад, Аргентин, Ирланд, Саудын Араб зэрэг 28 орны уул уурхайн асуудал эрхэлсэн сайд нар оролцсон байна. Энэ үеэрээ тэрбээр Олон улсын уул уурхайн сайд нарын гурав дахь удаагийн уулзалтад оролцсон. Уул уурхайн салбарыг хөгжүүлэх, уул уурхайн эдийн засаг, нийгмийн өсөлтөд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд Засгийн газар, олон нийт, уул уурхайн компаниудын хоорондын итгэлцэл чухал болохыг тус уулзалт онцолсон байна.
ГЭР ХОРООЛОЛД АМЬДАРДАГ ИРГЭД ЧУУЛЖ, ЖАГСАЖ, ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ
Ажлын сүүлийн өдөр мөн л Сүхбаатарын талбай “завгүй” байлаа. Учир нь энэ өдөр “Гэр хороолол хөдөлгөөн”-өөс зохион байгуулж буй гэр хорооллын иргэдийн гуравдугаар чуулган болж, чуулганаар найман заалт бүхий шаардлагыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн юм.
Тэд чуулж, шаардаад зогсохгүй өөрсдийн дуу хоолойгоо хүргэхээр Сүхбаатарын талбайд “Эсэргүүцэж байна” нэртэй жагсаалыг зохион байгуулсан юм. Жагсаалд экс хотын дарга Э.Бат-Үүл оролцсон бөгөөд тэрбээр “Гэр хорооллын иргэд амаргүй нөхцөлд амьдардгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Усны хэрэглээний зөрүүтэйгээс болоод гэр хорооллынхон өвчинд өртөмтгий байдлыг бий болгож байна. Гэр хорооллын асуудал зөвхөн гэр хорооллынхных биш гэдгийг агаар болон хөрсний бохирдол харуулж байна. Бид орчны доройтолтой нөхцөлд амьдарч байна шүү дээ. Үндсэн хуульд иргэдийг орчны доройтолгүй амьдруулах үүргийг төр хүлээнэ гэж заасан. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа учраас бид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна” гэсэн юм.
Гэр хорооллын иргэдийн гуравдугаар чуулганаас хотын даргад хүргүүлсэн найман зүйл бүхий шаардлагыг ЭНД дарж унших боломжтой.
НОБЕЛИЙН ШАГНАЛТНУУДЫН УУЛЗАЛТАД МОНГОЛООС ХОЁР ДОКТОР ОРОЛЦОНО
Жил бүр Германы Линдау хотноо болдог Нобелийн шагналтнуудын 68 дахь удаагийн уулзалтад Монгол Улсаас Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн /АШУҮИС/ багш, залуу эрдэмтэн, Анагаах ухааны доктор О.Зэсэмдорж, Б.Хонгорзул нар оролцохоор сонгогдсон талаар мэдээлэл ажлын сүүлийн өдөр олон хүний сонорыг мялаалаа.
Нобелийн шагналтнууд болон авьяаслаг залуу эрдэмтэд чуулах тус уулзалт энэ оны зургадугаар сарын 24-29-ний өдрүүдэд болох бөгөөд анагаахын чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэд урилгаар оролцдог бөгөөд тус уулзалтад Нобелийн шагналт 43 эрдэмтэн оролцох юм байна.
Энэхүү уулзалтад орон орны 6000 гаруй залуу эрдэмтэд оролцохоор бүртгүүлснээс 84 орны шилдэг 600 залуу эрдэмтэн, судлаачдыг сонгосноос Монголоос ийнхүү О.Зэсэмдорж, Б.Хонгорзул нар сонгогджээ. Тэд Японы Жичи Анагаах ухааны их сургуульд суралцан, өнгөрсөн жилийн гуравдугаар сард докторын зэргээ амжилттай хамгаалаад Монголдоо ирж, АШУҮИС-д багшилж байгаа аж.
ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГУУД
GoGo мэдээний агентлаг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулаад дэндүү азтай бас бахархам нэгэн ээжийг ярилцлагын хоймортоо урьсан юм. Түүнийг Б.Болортуяа гэдэг. Зургаан хүүхдийн ээж, тэр дундаа ховор заяах гурван ихэр хүүхэдтэй , алдарт эх Б.Болортуяагийн бахдам бас ухаарал хайрлам ярилцлагыг та ЭНД дарж сонирхоорой.
Харин дараагийн ярилцлагын эзэн бол Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн. Монгол дээлээр гоёж, “Нүдээ аниад Монголын тухай бодохоор хамгийн түрүүнд цав цагаан цасаар хучигдсан, өвлийн өдрүүд санаанд ордог” хэмээн ярих түүний ажил, амьдрал, хэрэгжүүлж буй төслийнх нь талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДээс унших боломжтой.
Гарааны бизнес булангийн энэ долоо хоногийн зочноор бас нэгэн сайхан бүсгүйг урьсан. Тэрбээр хүүхдээ асрах хугацаандаа өөрийн гэсэн бизнесийг эхлүүлсэн бөгөөд урдаа том зорилго тавин ажиллаж буй нэгэн. Хөдөлмөрч, манлайлагч бүсгүйчүүдийн нэг, “Сүүлхэн” брэндийн үүсгэн байгуулагч А.Өнөржаргалын хийдэг бүтээгдэхүүний талаар та ЭНДээс унших боломжтой.
Төгсгөлд нь уншигч та ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор С.Чулууны эрхлэн гаргаж буй түүхэн ховор гэрэл зургийн "Монголчууд" цувралын “Монголчууд-II” каталогид багтсан зургуудаас түүвэрлэсэн XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үеийн монгол эмэгтэйчүүдийн ховор зургуудыг ЭНД дарж сонирхоорой.