ДЭМБ-ын Европын бүсийн Орчин, эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн Ш.Энхцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газарт ажиллаж байгаад, 2010 оноос ДЭМБ-ын Европын бүсэд ажиллах болжээ. Түүнийг ээлжийн амралтаараа Монголдоо ирээд байхад нь уулзаж, ундны усны эрүүл ахуйг хангах чиглэлээр ДЭМБ-аас ямар бодлого барьж буй болон монголчууд юунд анхаарах талаар ярилцлаа.
-ДЭМБ-ын Европын бүс гэхээр ямар хүрээллийг хамарч байна вэ?
-Энэ бүс нь газар зүйн хувьд Европын орнуудаас гадна дундад Ази, Балканы хойг, Скандинавын орнууд гээд нийт 53 орныг хамарч үйл ажиллагаа явуулдаг. Манай бүсийн төв Дани улсын Копенгагенд, харин миний ажилладаг Орчин, эрүүл мэндийн төв нь ХБНГУ-ын Бонн хотод байдаг.
-Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн талаар танай байгууллага ямар ажлууд хийдэг вэ?
-Манай төв нь ус, уур амьсгалын өөрчлөлт, агаарын чанар, химийн аюулгүй байдал, дуу чимээ, орчноос хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ зэрэг орчин, эрүүл мэндийн үндсэн хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Усны чиглэлээр хийдэг ажлаа тодруулж хэлэхэд, НҮБ-ын Европын Эдийн Засгийн Комисс (ЕЭЗК), ДЭМБ-ын хамтарсан Ус ба эрүүл мэндийн протокол гэж байдаг. Энэ нь ус, эрүүл мэндийн талаар хэрэгжиж буй эрх зүйн статустай олон улсын хэлэлцээр юм. Xэлэлцээрийн гол зорилго бол хүний эрүүл мэндийг хамгаалах, хүн амын дунд усаар дамжих өвчнийг бууруулах, сэргийлэх явдал юм.
Европын Холбооны ундны усны захирамжид ус ханган нийлүүлэгчид аюулгүй, цэвэр ус боловсруулж түгээнэ, усны чанарын мэдээллийг олон нийтэд ил тод байлгах шаардлага тавьдаг.
-Европын бүсийн орнуудад ундны ус, ариун цэврийн байгууламжтай холбоотой ямар асуудал байна вэ. Энэ талаар Монголд ч мөн шийдлээ хүлээсэн асуудлууд байгаа юм?
-Европын орнууд энэ тал дээр ихээхэн ахиц дэвшилд хүрсэн, хүн амын ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжээр дэлхийд дээгүүр ордог. Тулгарч буй асуудлын тухайд улс орнууд өөр өөрийн онцлогтой. Манайхтай төстэй усны нөөцийн хомсдол, бохирдолтой, ус, ариун цэврийн байгууламжийн дэд бүтцээ нэн даруй сайжруулах, шинэчлэх шаардлагатай орнууд байна.
Улс орнуудад тулгамдаж буй түгээмэл асуудлууд гэвэл, ундны усны хяналт тандалтын практикт эрсдэлийн үнэлгээг хэрхэн нэвтрүүлэх, хөдөөгийн, бага хүчин чадалтай, төвлөрсөн бус ус хангамж, ариун цэврийн системийн нөхцөл байдлыг сайжруулах, цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ус хангамж, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээг бүх нийтэд жигд, хүртээмжтэй хүргэх, эмнэлэг, хүүхдийн байгууллагад энэ талын үйлчилгээг сайжруулах гээд тоочвол урт жагсаалт гарна. Эдгээр нь зөвхөн хөгжиж байгаа орнуудын асуудал бус, хөгжсөн орнуудад ч хамаатай. Тийм ч учраас эдгээр асуудлыг онцолж, тэргүүлэх чиглэл болгоод ажиллаж байна.
-Хүүхдийн байгууллагын ундны усны хүрэлцээ, ариун цэврийн байдал ямар байгаа, энэ талаар хийж буй ажлаасаа тодруулна уу?
-“Бүх нийтийг аюулгүй, хүртээмжтэй ундны ус, ариун цэврийн байгууламжаар тогтвортой, эрх тэгш хангахад“ чиглэсэн Тогтвортой хөгжлийн зургаа дахь зорилт, сургуульд сурч боловсрох эрүүл орчин бүрдүүлэхэд чиглэсэн дөрөв дэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд улс орнуудтай хамтран ажиллаж байна. Хүн сурч, ажиллах ихэнх цагаа сургууль, ажлын байрандаа өнгөрүүлдэг. Бид хүүхдийн байгууллагын ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн байдал Европын бүсийн орнуудад ямар байгаад дүн шинжилгээ хийсэн.
Энэ судалгаагаар ундны усны хүрэлцээ, бие засах газар эрүүл ахуйн шаардлага хангаж байна уу, тухайн хүүхдийн хэрэгцээ сонирхолд нийцэж байна уу зэрэг асуултад хариулт авахыг зорьсон. Судалгаанаас олон нааштай үр дүн гарсны зэрэгцээ анхаарах зүйл ч байна. Хэрэв бие засах газар нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, бохир, түгжээгүй, гэрэлгүй, ариун цэврийн цаасгүй, охидын ариун цэврийн хэрэгцээнд нийцэхгүй, эсвэл гар угаалтуурын хүртээмж муу байвал хүүхэд бие засах газрыг ашиглах сонирхолгүй, заримдаа бүр ашигладаггүй нь ажиглагдсан. Шээсээ удаан барих нь хүүхдийн бөөр, давсагны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Мөн сургууль дээр ус уух нөхцөл бүрдээгүй, ус бага уудаг бол хүүхдийн ой тогтоолт, сурах чадвар буурдгийг судалгаагаар тогтоосон байдаг.
АНГЛИЙН УНДНЫ УС 99 ХУВИЙН ЧАНАРЫН ШААРДЛАГА ХАНГАЖ БАЙНА
-Та усны аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан улс орнуудын жишээг хэлээч?
-Юуны өмнө ДЭМБ-ын Ундны усны чанарын удирдамжид тодорхойлсон хүн амыг аюулгүй ундны усаар хангах тулгуур гурван зарчмыг дурьдмаар байна. Нэгдүгээрт, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн байгууллага эрүүл мэндийн шаардлагад тохирсон зорилт, стандартыг тогтоох. Хоёрдугаарт, ус ханган нийлүүлэгч байгууллага нь Усны аюулгуй байдлыг хангах төлөвлөгөө (УАБТ)-г хэрэгжүүлэх замаар усны эх үүсвэрээс хэрэглэгч хүртэл усны чанар, аюулгүй байдлыг хангах. Гуравдугаарт, холбогдох мэргэжлийн байгууллага ус хангамжийн байгууллагатай хамтран ажиллах, хөндлөнгийн хяналт, аудит хийх явдал болно.
Одоо Таны асуултад хариулъя. Сайн жишээ олон бий. Тухайлбал, Исланд улс УАБТ-г хэрэгжүүлж эхэлсэн анхдагчдын нэг. Ус хангамжийн байгууллагууд УАБТ-г хэрэгжүүлэх талаар хууль эрх зүйн шаардлагыг 1995 онд тогтоож, тогтвортой ажилласнаар хүн амын 80 гаруй хувь нь УАБТ нэвтрүүлсэн ус хангамжийн системээр үйлчлүүлж байна. Мөн усны чанар стандартын шаардлага хангах байдал сайжирч, суулгалт халдварын эрсдэл буурсан зэрэг нааштай үр дүнгүүд гарсан. Англи, Уэльс нь УАБТ-г 2004 оноос хэрэгжүүлж буй. Нийтийн ус хангамжийн системийн ус стандартын шаардлага хангах байдал нь 99 хувь үздэг. Гэвч хүн амын эрүүл мэндэд эрсдэл учруулахуйц зөрчил, доголдол гарч байгаа гэж үзээд Ундны усны хяналтын байгууллагаас эрсдэлийн үнэлгээний аргыг нэвтрүүлэхийг зөвлөж байв. Эхний шатанд ус хангагч байгууллагууд УАБТ-г сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлж, 2007 оноос заавал хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт хийсэн. УАБТ-г нэвтрүүлсэн нь усны чанарыг сайжруулах, эдийн засгийн үр ашигтай арга болсон.
-Эрсдэлийн менежментийн тогтолцоог Монголын хөрсөнд ямар байдлаар буулгаж болмоор санагддаг вэ?
Усны чанарын шинжилгээ хийгээд стандартын шаардлага хангаж байна гэж тайвширч болохгүй. Дан ганц шинжилгээнд найдах нь учир дутагдалтай. Шинжилгээ цаг хугацаа алдах, бохирдлын шалтгааны талаар мэдээлэл өгөхгүй, түр зуурын бохирдлыг илрүүлэхгүй зэрэг сул талтай. Харин ус хангамжийн тухайн систем бүрт ус бохирдуулж болзошгүй бүхий л эрсдэлийг тодорхойлж, бохирдлоос сэргийлэх арга хэмжээ авч байх нь хамгийн үр дүнтэй арга. Ийм ч учраас ДЭМБ-аас усны чанарыг хангаж, эрүүл мэндийг хамгаалахын тулд “давхар барьер”-ын арга буюу усыг бохирдохоос сэргийлэх хамгаалалтын бүхий л арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг зөвлөмж болгодог.
Үүнд, усны эх үүсвэрийн хамгаалалтын дэглэмийг сахих, усыг халдваргүйжүүлэх, цэвэрлэх, аюулгүй хадгалах, шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг хангах зэрэг юм. Энэ талаар манайд суурь, туршлага бий. ДЭМБ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар Эрүүл мэндийн яам, Ус сувгийн байгууллагуудтай хамтран Усны аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөг нэвтрүүлэх ажлыг хийсэн. Манай нөхцөлд Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг төвлөрсөн систем төдийгүй хөдөөгийн, бага оврын системд хэрэглэхэд түлхүү анхаарах нь чухал.
-Улаанбаатар хотын шугам хоолойн ус аюулгүй гэдэгт итгэх хүн ховор байдаг. Миний хувьд ч крантныхаа усанд эргэлздэг?
-Яг одоо Улаанбаатар хотын ундны ус эрүүл ахуйн шаардлага хэрхэн хангаж байна вэ? гэдэгт би хариулт өгөх боломжгүй юм. /Сурв: Энд дарж ундны усны чанартай холбоотой мэдээллийг авна уу/ Ус сувгийн газрууд дотоодын хяналтыг өдөр, цаг тутамд явуулж, усны чанарыг хангах үүрэгтэй ажилладаг, мэргэжлийн хяналтын байгууллага хөндлөнгийн хяналт тандалт хийдэг тул энэ талаар тодорхой мэдээлэл өгөх болов уу.
Урьд нь энэ чиглэлээр ажиллаж байсан хүний хувьд хотын төвлөрсөн сүлжээгээр түгээж буй усны чанар шаардлага хангадаг гэж би үздэг. Шугам сулжээний засварын ажил, үер усны аюул, эрчим хүч тасалдах үед аюулгүй байдалд онцгой анхаарах хэрэгтэй. Германд иргэд крантныхаа усыг өргөн хэрэглэдэг, шугам сүлжээний усны аюулгүй байдалд итгэж байгаагийн илрэл болов уу. Би ч крантны ус хэрэглэдэг. Европын Холбооны ундны усны захирамжид ус ханган нийлүүлэгчид аюулгүй, цэвэр ус боловсруулж түгээнэ, усны чанарын мэдээллийг олон нийтэд ил тод байлгах шаардлага тавьдаг.
-Улаанбаатарт баллонтой ус захиалан хэрэглэдэг айл өрх олон болсон?
-Зусланд гарах, аяллаар явах, эсвэл онцгой байдлын үед савласан ус хэрэглэх явдал байдаг. Нөгөө талаас хувь хүмүүс усны чанарт эргэлздэг, эсвэл өөрийн сонголт, эдийн засгийн боломж зэргээ бодолцон ундандаа баллонтой ус хэрэглэхийг илүүд үздэг болов уу. Иргэд маань ус хангамжийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун, итгэдэг байх нь чухал. Энэ талаар холбогдох газрууд иргэдээ мэдээллээр хангаж, ойр ажиллах нь зүйтэй юм даа.
АЙЛ БҮХЭН ХАШААНДАА ХУДАГТАЙ БАЙХ НЬ ЗӨВ ШИЙДЭЛ БИШ
-Монголд болж өгвөл айл бүхэн хашаандаа худаг гаргах сонирхолтой?
-Энэ нь усны нөөцийг хамгаалах талаасаа ч, ус, хөрсний бохирдол ихтэй болсон үед тийм ч сайн хандлага биш. Ийм худгууд нь хогийн цэг, бие засах газар, мал амьтны ялгадас зэрэг бохирдлын эх үүсвэрт маш ойрхон байдаг учир бохирдох, эрүүл мэнд хохирох учруулах эрсдэлтэй. Эдгээрт тавих хяналтыг сайжруулах, иргэдэд зөвлөн туслах, бохирдлын эх уурхай, дамжих замыг илрүүлж, арилгахад чиглэсэн ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Гэр хороолол, зуслангийн айлуудын ус, ариун цэврийн системийн дэд бүтэц шийдэгдээгүй байгаа нь ийм сонголтод хүргэдэг байж болох юм. Сүүлийн үед энэ талаар тодорхой санал санаачилга, шийдлүүд хийгдэж байгаа нь сайшаалтай.
-Устай холбоотой хоёр дахь том асуудал бол хөрсний бохирдол, уламжлалт бие засах газрууд? Худаг, жорлонгийн зай хэдэн метр байвал аюул багатай вэ?
-Гэр хороолол, хот орчмын зуслангийн айл бүхэн нүхэн жорлонтой, зарим нь түүнээсээ холгүй худаг гаргасан байдагт сэтгэл эмзэглэдэг, Жорлон, худаг хоорондын зай маш ойрхон учир ялгадсаар бохирдсон усыг ундандаа хэрэглэх эрсдэл байна. Усны эх үүсвэр бохирдуулагчаас ямар зайд байх нь тухайн газрын усны судал, гидрогеологийн тогтоц, хөрсний онцлог, бас худгийн төрөл хийц зэргээс шалтгаална. Иймд мэргэжлийн байгууллагын зөвлөгөө авах нь хамгийн найдвартай. Ер нь усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн дэглэмийг мэргэжлийн байгууллага тогтоодог.
2007-2010 оны судалгаагаар Улаанбаатарт хувийн худгийн усны бохирдол маш өндөр байсан. Жорлон, худаг хоёр нь маш ойрхон учир жорлонгоос бохирдсон усыг ундандаа хэрэглээд байна гэсэн үг. Хотын ойролцоох зуслангийн газруудыг харахад эмзэглэмээр. Худаг, жорлонгийн зай хамгийн багадаа 30-50 метр, түүнээс дээш 100 метр зайтай байх нь зохилтой.
Хашааныхаа аль буланд жорлонгоо барих нь миний дур гэсэн хандлагаар зарим айл хөршийнхөө худагтай ойрхон жорлонгоо барьчихсан байгаа харагддаг. Энэ нь эрүүл мэндийн өндөр эрсдэлийг бий болгоно. Стандартын шаардлагад нийцүүлж бие засах газраа барьж, ашиглах, нэгнийхээ тавьсан зөв зүйтэй шаардлагыг биелүүлж, зөвхөн өөрийн эрх ашгийг дээгүүр тавих бус, бусдын эрх ашгийг хүндлэх нь чухал. Орчны эрүүл мэндийг хамгаалахад төр, орон нутгийн байгууллагын манлайлал, үйл ажиллагаа зайлшгүй чухал. Гэхдээ иргэдийн ухамсар хариуцлага, өөрсдийн оролцоо ихээхэн үүрэгтэй гэдгийг онцолмоор байна. Энэ талаар иргэдийнхээ ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр түлхүү ажилламаар санагддаг.
2007-2010 оны судалгаагаар Улаанбаатарт хувийн худгийн усны бохирдол маш өндөр байсан. Жорлон, худаг хоёр нь маш ойрхон учир жорлонгоос бохирдсон усыг ундандаа хэрэглээд байна гэсэн үг.
-Та энэ чиглэлээр олон улсын түвшинд ажиллаж байгаагийн хувьд Монголдоо юу хийж чадах вэ?
-Мэдлэг мэдээлэл дамжуулах, туршлагаа хуваалцахыг чухал гэж боддог доо. Мэдээж улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах юмсан гэж бодолгүй яахав. Нэг жишээ хэлье л дээ. Өнгөрсөн жил би дүрвэгсдэд үзүүлэх орчны эрүүл мэндийн үйлчилгээ ямар байгааг газар дээр нь үзэж, зөвлөмж өгөхөөр Сербид ажилласан. Тэнд нэг зүйл нь маш их бахархмаар санагдсан.
Дүрвэгсдийн сууринд тавих шаардлага харьцангуй уян хатан байдаг л даа. Дүрвэгч хүлээн авч буй Сербийн Засгийн газар энгийн бие засах газар барихгүй ээ, “Дүрвэгсдийн эрүүл мэндэд эрсдэлтэй, мөн манай иргэдийн амьдрах орчин, эрүүл мэндэд эрсдэл үүсгэж болзошгүй ” гээд төв шугамнаасаа цэвэр ус татаад боловсон бие засах газар, шүршүүр барьсан. Дүрвэгсдийн эрүүл ахуйн нөхцөлийг маш сайн түвшинд хангаж өгч байна л даа.
Тэр томилолтоос буцаж явахдаа онгоцонд би өөрийн эрхгүй Монголынхоо нөхцөл байдлыг бодож, бодлоо цаасан дээр буулгасан. Ирээд шууд мэргэжлийн зарим хүмүүстэйгээ холбогдож санаа бодлоо хуваалцаж билээ. Улаанбаатарт амьдардаг айл өрхүүдийн багагүй хувь нь нүхэн жорлонтой, үүнийгээ хэвийн үзэгдэл гэж боддог. Энэ байдлаа сайжруулж сэтгэлгээ, дадал зуршлын өөрчлөлт хийх цаг болжээ.
Ариун цэврийн байгууламжийн үйлчилгээг бүхэлд нь авч үзвэл бие засах газар нь хамгийн эхний үе шат. Цаашлаад ялгадсыг аюулгүй хадгалах, зөөвөрлөх, боловсруулах, устгах үе шатууд бүрдэж байж л иж бүрэн үйлчилгээ бий болно. Ялангуяа, жорлонгийн ялгадсыг хэрхэн зөөвөрлөж, аюулгүй болгох, хаана устгах вэ гэдэгт ул суурьтай хандаж, Монголын нөхцөлд тохиромжтой хувилбарыг сонгох ёстой. Гэр хороолол, зусланд шаардлага хангасан хэсгийн дэд бүтэцтэй байвал олон асуудал шийдэгдэнэ.
-Ундны ус ариун цэврийн шаардлага хангахгүйгээс үүдэлтэй сөрөг үр дагавар мэдээж их. Бид энэ талаар юунд илүү анхаарах хэрэгтэй вэ?
-Тийм ээ, устай холбоотой өвчнөөс сэргийлэх, үр дагаврыг бууруулахын тулд өвчний тандалтын үндэсний системээ боловсронгуй болгох, тэр дундаа халдварт өвчний тохиолдол, дэгдэлтэд усны хүчин зүйл хэрхэн нөлөөлж байгааг тогтоох орчны эрүүл мэнд, тархвар зүйн судалгааны чадавх бий болгоход анхаарах хэрэгтэй. Бид бүсийн орнуудад бүртгэгдэж буй устай холбоотой өвчний байдлыг нэлээд хэдэн эх үүсвэр ашиглан судалж, түгээмэл тохиолдож буй өвчнүүдийг тодорхойлж, тандалт, сэргийлэлтийн тогтолцоог сайжруулах талаар хийх ажлуудын чиглэлээ тодруулан ажиллаж байна.
БАССЕЙН, САУН, ХАЛУУН УСНЫ ГАЗРУУД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙХ ЁСТОЙ
-Өргөн хүрээг хамарсан тэр судалгаанаас хийсэн хамгийн гол дүгнэлт нь юу байсан бэ?
-Сүүлийн үед Европын орнуудад бүртгэгдсэн ходоод гэдэсний замын халдварт өвчний дэгдэлтийг үзвэл вирус, паразитын гаралтай өвчнүүд тэргүүлж, легионелл нянгаар үүсгэгдсэн халдварын дэгдэлтүүд нэмэгдэх хандлагатай байна. Дундад Азийн орнуудад бидний сайн мэдэх гепатит А, цусан суулга өвчин илүүтэй бүртгэгдэж байхад зарим өндөр хөгжилтэй орнуудад вирус, паразитаар үүсгэгдсэн өвчин элбэг байх жишээтэй.
Энэ нь халдварыг оношлох, илрүүлэх хүчин чадалтай холбоотой байх. Бактерийн гаралтай халдварыг оношлох, тандах хүчил чадал Монголд боломжийн түвшинд бүрдсэн. Харин вирус, криптоспоридий, гиардиа зэрэг паразитын гаралтай халдварын оношлогоо, эрүүл зүй, халдвар судлалын тандалтын хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага байгаа. Энэ талын сургалтуудыг бид улс орны хэрэгцээ, хүсэлтэд үндэслэн Норвеги зэрэг нэлээд туршлагатай орнуудтай хамтран хийж байна.
-Та яагаад криптоспориди, гиардиа гэдэг паразитуудыг онцлоод байна вэ?
-Улс орнууд ундны усыг ихэвчлэн хлороор ариутгадаг. Эдгээр паразитууд хлорт тэсвэртэй тул хлороор ариутгасан усанд байх магадлалтай юм. Ундны усны нян судлалын хяналтын практикт гэдэсний савханцар, гэдэсний бүлгийн нян зэрэг индикатор бактерийг тодорхойлдог тул вирус, паразит байгаа эсэхийг илэрхийлэх хангалттай үзүүлэлт болж чаддаггүй. Эдгээр паразитыг усанд шинжлэх нь өртөг өндөр, бас оновчтой арга биш. Харин дээр өгүүлсэн эрсдэлийн үнэлгээ, менежментийн аргыг нэвтрүүлж, ундны усыг бохирдохоос хамгаалах нь л хамгийн үр дүнтэй юм.
-Монголчууд төдийлэн мэдэхгүй шинэ төрлийн халдварууд гэсэн үг үү. Легионеллийн тухай дэлгэрүүлж болох уу?
-Манай мэргэжлийн хүрээнийхэн байнга шинийг илэрхийлж байдаг, энэ талаар мэдээлэлтэй байгаа. Легионелл бол байгальд байдаг ба усан орчинд үрждэг нян. Уг нянгаар бохирлогдсон усан дуслууд амьсгалын замд орсноос хүнд хэлбэрийн хатгаа үүсгэдэг. Сэргийлэх гол арга нь усны шугам хоолой, барилга байгууламжийн сантехникийн сүлжээ, ялангуяа дулааны сүлжээ, шүршүүр зэрэгт цэвэрлэгээ, ариутгалыг тогтмол сайн хийж, нян өсч үржих нөхцөлийг таслан зогсоох явдал. Манай улсад энэ талаар бусад улс орны туршлагаас судлах өргөн боломж бий.
Улс орнууд ундны усыг ихэвчлэн хлороор ариутгадаг. Криптоспоридий, гиардиа зэрэг паразит хлорт тэсвэртэй тул хлороор ариутгасан усанд байх магадлалтай юм.
Монголд бассейн саун, халуун усны газрууд олон болсон. Ийм үйлчилгээ явуулж байгаа бол цэвэрлэгээ, засвар үйлчилгээгээ маш сайн хийх, үйлчлүүлж буй хүмүүсийнхээ эрүүл мэндийн талаар мэдээлэлтэй байх ёстой. Легионеллийн халдвар Европын орнуудад түгээмэл бүртгэгдэж байна.
-Та ямар мэргэжилтэй вэ?
-Би ОХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны дээд сургуулийг 1991 онд эрүүл ахуйч, халдвар судлаач эмч мэргэжлээр төгссөн. Ажлын гараагаа одоогийн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (тухайн үеийн Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институт)-д эрдэм шинжилгээний ажилтнаар эхэлсэн. Дараа нь Эрүүл ахуй, халдвар, нян судлалын хяналтын алба, Эрүүл мэндийн яаманд мэргэжлийн чиглэлээр ажиллаж байлаа. 2006-2010 онд ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт Орчны эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын мэргэжилтэн, 2010 оноос ДЭМБ-ын Европын бүсэд ажиллах болсон.
"Агаарын бохирдол хүүхдийн өвөрмөц бус дархлааны зарим үзүүлэлтэд нөлөөлөх нь” сэдвээр 2000 онд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Судалгааны ажлын удирдагч, Анагаахын шинжлэх ухааны доктор Б.Бурмаажав багштайгаа, мэргэжил нэгт нөхдүүдтэйгээ холбоотой байдаг. Монголын эрүүл ахуй, халдвар судлалын өнөр гэр бүлд багтан, үе үеийн чадварлаг мэргэжилтнүүдээс суралцаж, мэдлэг туршлагаа хуваалцаж байсан үеэ дурсахад таатай байна. Энэ туршлага маань ч мэргэжлээрээ ахих өргөн боломжийг надад өгсөн дөө.
-ДЭМБ-д томилогдон ажиллах болсон уу?
-ДЭМБ-аас гаргасан ажлын байрны зар олон нийтэд ил тод байдаг. Тухайн ажлын талаар мэдлэг туршлагатай, сонирхсон аль ч улсын иргэн өргөдлөө гаргаж болно. Дараа нь ажлын байранд тавигдах шалгуурыг хангаж буй эсэхийг тогтоох мэргэжлийн болоод ур чадварын шалгаруулалтанд орно. Би тэр шалгуураар л энэ том байгууллагын босгыг алхаж, нэгэн эс нь болж, ажил амьдралаа холбон яваадаа баяртай байдаг.