ТӨРИЙН ДЭЭД ЦОЛ, ОДОН МЕАЛИАР ШАГНАЛАА
Зэвсэгт хүчний 97 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан мөн Казах түмний Наурызын баяр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж барилга, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, хууль эрх зүй, хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Төрийн дээд цол, одон медалиар шагнаж мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэхдээ
"Монголчууд бидний бахархал, үлгэр дуурайл болсон бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, улс эх орныхоо аюулгүй байдлыг батлан хамгаалах ариун тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт цэргийн алба хаагчид, энхийг сахиулагчид, тэдний гэр бүлийнхэнд Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" хэмээсэн юм.
ДОНАЛД ТРАМП КИМ ЖОН УН НАРЫН УУЛЗАЛТ МОНГОЛД БОЛОХ УУ
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны урилгыг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хүлээн авснаар ирэх тавдугаар сардаа багтаан АНУ-БНАСАУ-ын дээд түвшний уулзалт болох гэж байгаа билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Твиттер хуудаснаа хоёр улсын Ерөнхийлөгчийг Монголд уулзахыг санал болгосон. Тэгвэл үүнээс хэдхэн хоногийн дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хоёр улсын дээд түвшний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах бүрэн боломжтой хэмээн Америкийн Нэгдсэн Улсын ЭСЯ-ны Түр хамаарагч М.Микаллерийг хүлээн авч уулзахдаа хэлжээ.
Монгол Улс ийнхүү санал тавьж байгаад АНУ-ын тал талархал илэрхийлж, уг саналыг даруй Төрийн департмент болон Цагаан ордонд уламжлахаа мэдэгдэв.
Үүнтэй холбоотойгоор Монгол-Умард Солонгосын харилцааны зарим сонирхолтой асуудлаар Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолтой дипломатч проф. Д.Баярхүүгээс тодруулга авсан билээ. "Д.Трамп Пхеньянд очихгүй байх магадлал өндөр. Ким Жон Ун АНУ-д очих магадлал бүр ч байхгүй" ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГАЗАР БАРЬСАН БАРИЛГЫГ АЛБАДАН НУРААВ
Улсын их дэлгүүрийн урд, Бийтлзийн хөшөөний зүүн талд буюу Сүхбаатар дүүргийн 4-р хорооны 44 дүгээр байрны хажуугийн өргөтгөлийг пүрэв гарагт нураалаа.
Өргөтгөлийн нэг давхарт япон гэр ахуйн барааны дэлгүүр, хоёр давхарт нь “Севва грилл паб” ажилладаг байсан бөгөөд эдгээр нэгжүүдийг зөвшөөрөлгүй газар үйл ажиллагаа явуулсан хэмээн барилгыг албадан нураажээ.
Сүхбаатар дүүргийн газрын албаны ахлах мэргэжилтэн Э.Түвшинбаяр "Олон удаа шаардлага хүргүүлсэн ч биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, албадан буулгалаа” гээд "Иргэн Т.Улаанаа, Т.Ганцогт нар 2004 оноос хойш Газрын тухайн хуулийг зөрчиж эзэмших эрхгүйгээр ашигласаар ирсэн тул Газрын тухайн хуулийн дагуу 14 хоногийн дотор газар чөлөөлөхийг мэдэгдэж байна" гэсэн бичгийг үзүүлсэн байна.
Харин Т.Улаанаа, Т.Ганцогт нар эсрэгээрээ "Бидэнд ямар нэгэн шаардлага тавьсан бичиг баримт харуулаагүй. Шүүхийн шийдвэрээ хүртэл харуулалгүй шууд ирээд нурааж байна. Дотор нь байсан эд, бараа нь хүртэл хэвээрээ байна" гээд зөвшөөрлийн бичиг байгаа ч тухайн өдөр авч ирж амжаагүй” гэсэн ч барилгыг ийнхүү албадан нурааж хогийг цэвэрлэлээ.
ТӨВ ЦЭВЭРЛЭХ ҮНЭРЭЭ ДАРАХААР БОЛЛОО
Дулааны улирал ирж байгаатай холбоотойгоор утаа үнэртэхээ больсон ч хотод тэр бүхэлдээ өмхий үнэртэх болов.
Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа 50 жилийн лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг энэ улиралд багтаан шууд гэрээ байгуулан худалдан авч, суурилуулж эхлэхээр болсныг лхагва гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Хотын ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах, үйлдвэрээс гарсан бохир усыг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэршүүлэх, технологийн хэрэглээнд нь эргүүлэн ашиглуулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, ирэх оны тавдугаар сараас хэрэгжилтийг нь бүрэн хангуулахаар болсон байна.
Ш.БАТХҮҮГ БАРИВЧИЛЖ, С.БАЯРЫГ БАЙЦААВ
“Жаст групп” компанийн захирал асан Ш.Батхүүг Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалан их хэмжээний өрөнд оруулж, түүнийг Монгол Улсын Засгийн газар төлөх болсон, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр шалгаж, даваа гарагийн 20.00 цагийн үед АТГ-ынхан цагдан хорьсон.
Уг банкнаас зээл авахдаа тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ нийгэмлэгийн дарга Т.Очирхүү нарын гарын үсгийг дуурайлгасан, эсэх, авсан зээлээ юунд зарцуулсан зэргийг шалгаж байгаа юм. Үүнээс гадна өөр олон нөхцөл байдал шинээр илэрсэн тул цагдан хорих саналаа мөрдөгчид прокуророор дамжуулан шүүхэд өнгөрсөн долоо хоногт гаргасан аж.
Түүнчлэн Ерөнхий сайд асан С.Баярыг Монголд ирээд байхад нь АТГ-аас дуудаж “Жаст” болон Оюутолгойн гэрээ, офшор данстай холбоотой асуудлаар байцаасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2009 онд Оюутолгой компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээ хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн.
ШҮҮГЧДИЙГ АВЛИГА АВДАГ ГЭЖ ЯРЬСАН Х.НЯМБААТАР ГИШҮҮНИЙГ УУЧЛАЛТ ГУЙ ГЭВ
Өнгөрсөн даваа гарагт “Цензүргүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ зарим шүүгч хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мэдэж байгаа хэмээн ярьсан УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс уучлалт гуйхыг шаардлаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт шаардлага хүргүүлэхдээ гэмт хэргийн шинж бүхий үйлдэл гаргасан гэх шүүгчдийн нэр болон нотлох баримтыг олон нийтэд ил болгож, зохих ёсны дагуу хариуцдаг байгууллагуудад нь шалгуулахыг шаарджээ.
Харин өөрийн ярьсан мэдээллээ нотолж чадахгүй бол Монгол Улсын шүүн таслах ажиллагаа, шүүгчийн нэр хүндэд халдсан үйлдэлдээ мэдээлэл тараасан аргаараа уучлалт гуйхыг шаардсан байна.
ҮСАХ-ын ЗҮҮН ТАЛЫН ЗАМЫГ ЖИЛ ЗУРГААН САРЫН ХУГАЦААТАЙ ХААЖ ГҮҮР БАРИНА
"Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц"-ыг барих ажилтай холбогдуулаад дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн тал буюу Олимпийн гудамжны авто замын хөдөлгөөнийг нэг жил зургаан сарын хугацаатайгаар хаахаар болсон байна.
Өөрөөр хэлбэл, Home Plaza-аас Үндэсний Соёл Амралтын хүрээлэн өнгөртөл хаахаар боллоо.
ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН Э.АМАРТҮВШИН ОЛОН УЛСЫН ХҮНДЭТ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин дэлхийн шилдэг уран бүтээлчдийн оролцдог олон улсын мэргэжлийн дуу хөгжмийн "Bravo" ёслолоос Хүндэт шагнал хүртлээ.
ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА
Хамар битүүрэх шинж тэмдэг илэрч л байгаа бол та эртхэн эмчид хандаарай. Учир нь энэ нь зөвхөн чих хамар хоолой бус дотор эд эрхтэнд нөлөөлдөг болохыг “Сонгдо” эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч Ю.Баянмөнх хэлж байна. Түүнтэй хийсэн "Ю.Баянмөнх: Хамар битүүрэхэд зүрхний үйл ажиллагаа асар их гэмтдэг" ярилцлагыг энд дарж уншина уу.
Түүнчлэн ДЭМБ-ын Европын бүсийн Орчин, эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн Ш.Энхцэцэгтэй хийсэн "Ус бага уух нь хүүхдийн ой тогтоолт, сурах чадварт сөргөөр нөлөөлдөг" ярилцлагыг энд дарж уншаарай. Тэрбээр ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газарт ажиллаж байгаад, 2010 оноос ДЭМБ-ын Европын бүсэд ажиллах болжээ. Түүнээс ундны усны эрүүл ахуйг хангах чиглэлээр ДЭМБ-аас ямар бодлого барьж буй болон монголчууд юунд анхаарах талаар ярилцсан билээ.
"Клийн Энержи Ази” компанийн Гүйцэтгэх захирал Э.Орчлонтой өнгөрсөн оны сүүлээс ажиллаж эхэлсэн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 мегаваттын салхин парк Ингэснээр Ньюком групп сэргээгдэх эрчим хүчний хоёр дахь эх үүсвэрээ ашиглалтад орууллаа. Э.Орчлонтой сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн хурдац, 2020 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Азийн супер сүлжээ” төслийн талаар ярилцсан.
Улаанбаатар хотын орчны бохирдол бидний эрүүл мэндэд ямар хор хөнөөлтэй талаар Б.Дашнямтай ярилцлаа. Түүнтэй хийсэн Улаанбаатар хот хор шахсан вакум шиг боллоо ярилцлагыг уншаарай.