МҮСБХ болон МСБХ хамтран зохион байгуулж буй супер дээд лигийн тэмцээн өнгөрсөн баасан гарагт эхэлжээ . Энэ удаагийн тэмцээн олимп, дэлхийн аварга, мэргэжлийн NBA-н системийг хослуулсан өвөрмөц зохион байгуулалттай юм байна.
Тэмцээний эхний шат “Fiba world cup” буюу дэлхийн аваргийн системээр 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж урдчилсан эхний шатны тоглолтууд гуравдугаар сарын 9-нөөс 11-ний хооронд гурван өдрийн турш болж өндөрлөлөө.
Эхний шатнаас хэсэг бүрээс гурав нийт 12 баг шалгарч хоёрдугаар шатанд тоглох эрхээ авсан. Харин хоёрдугаар шат олимпын сагсанбөмбөгийн дүрмээр хоёр бүсэд хуваагдан өрсөлдөж бүс тус бүрээс хоёр баг хасагдаж шилдэг найман баг гуравдугаар шатанд үлдэх юм.
Гуравдугаар шатанд шалгарсан шилдэг найман баг өмнөх шатнаас хасагдсан багуудын шилдэг тамирчидыг багтаа нэгтгэн бүрэлдэхүүнээ чанаржуулж болно. Плей-оффын гуравдугаар шатанд багууд мэргэжлийн лиг NBA-н дүрмээр өрсөлдөх юм. Супер дээд лигийн тэмцээний хоёрдугаар шат энэ долоо хоногийн баасан, бямба, ням гарагуудад МҮЭСТ ордоны спорт зааланд явагдана.