“Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” олон улсын хүүхдийн форумд Монголын хөлбөмбөгийн холбоо анх удаа оролцох гэж байна.
Улс орон бүрээс 12 хүртэлх насны өсвөрийн хөлбөмбөгчин болон сэтгүүлч хүүхэд оролцож эх орноо сурталчилдаг энэхүү хөтөлбөрт улсаа төлөөлөн “ДМЮ” клубын довтлогч Э.Даринчулуун, “Монголын тэмүүлэл” багийн гишүүн Ш.Эрхэс нар оролцох гэж байна.
“ДМЮ” клубын довтлогч Э.Даринчулуун Москва хотноо хөлбөмбөгийн зуны сургалтад хамрагдаж, дэлхийн хүүхдүүдийн нэгдсэн тэмцээнд хагас хамгаалагчаар тоглох аж. Мөн сэтгүүлч хүүхэд Ш.Эрхэс сэтгүүлзүйн зуны сургалтад хамрагдан, өөрийн орны тоглогчийн тухай сурвалжилга хийнэ.
Хоёул “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” наадмын үйл ажиллагаанд эх орноо төлөөлөн оролцож, Монгол улсын тухай танилцуулга, мэдээлэл түгээж, ярилцлага өгч, дэлхийн цомын нээлтийн үйл ажиллагааг үзэх аж.
Олон улсын форумд оролцох хоёр хүүхэд
- Хөлбөмбөгөөр хичээллэдэг байх
- Түүн дотроо хагас хамгаалагчийн байрлалд тоглодог байх
- Англи хэлний харилцааны зохих түвшний мэдлэгтэй байх
- Өөрийгөө илэрхийлэх чадвартай байх
- Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сургуулийнхаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажилласан туршлагатай байх гэсэн шалгуурт тэнцэж уг эрхийг авчээ.
“Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” олон улсын хүүхдийн форумыг зохион байгуулах хорооны гишүүн Анастасия Лялькина:
“Уг үйл ажиллагааг хөл бөмбөгийн томоохон үйл явдалтай холбогдуулан зохион байгуулдаг. Энэ жил Москва хотод дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдохтой давхцаж байна. Энд цугласан хүүхдүүд аль нэг орныг газрын зураг дээрх цэг биш харин найз нөхдийн минь нүүр царай гэж ойлгож байгаасай гэдэгт энэхүү арга хэмжээний зорилго оршдог. Энэ жилийн хувьд улс орон бүрээс нэг өсвөрийн хөлбөмбөгчин, нэг өсвөрийн сэтгүүлч хүүхэд ирж чиглэлээрээ суралцах юм.
Тоглох багуудын хувьд улсын нэрсийг шууд сугалж хуваасан. Долоон хоног бэлтгэл хийсний дараа есөн үнэт зүйлийн төлөөх аварга шалгаруулах тэмцээн гэж хийдэг. Эдгээр есөн үнэт зүйлсийг хүүхдүүд маань тэнд очоод илүү ойлгох байх гэж найдаж байна.
Энэ удаагийн арга хэмжээний бас нэг онцлог нь бид байгаль экологийн асуудалд анхаарлаа хандуулахыг зорьсон. Тийм ч учраас багийн нэрсийг нэн ховордож буй ан амьтны нэрээр нэрлэсэн.
Цугласан хүүхдүүд бүгд дэлхийн аваргын нээлтэд оролцоно. Оролцоно гэдэг нь зөвхөн нээлтийг үзэх биш нээлтийн арга хэмжээнд өөрийн биеэр жагсах юм” гэв.
Манай орныг төлөөлөн оролцож буй хүүхдүүд Western gorila багт тоглох аж.
Хөлбөмбөгийн төлөө үйл ажиллагаа нь Монгол улсад хөлбөмбөг хөгжиж байгаагийн баталгаа, мөн ирээдүйд улам хөгжих итгэл найдварыг дэлхий дахинд хүргэх илэрхийлэл болохыг тэд онцоллоо.
Б.Хажидмаа