Дэлхийд алдартай домогт дизайнер, Givenchy брэндийг үндэслэгч Юбер де Живанши өнгөрсөн бямба гарагт 91 насандаа таалал төгссөн хэмээн түүний туслах Филип Вене мэдэгдлээ.
“Ноён Живанши унтаж байхдаа таалал төгслөө. Түүний үр хүүхэд, төрөл төрөгсөд ихэд гашуудан шаналж байна” хэмээн Вене хэлсэн байна.
Түүний үйлчлүүлэгчдээс АНУ-ын тэргүүн хатагтай асан Жаклин Кеннеди, алдарт жүжигчин Одри Хэпбёрн нарыг дурдаж болно.
Анхны цуглуулгаа танилцуулж байсан 1952 оноос эхлээд загварын ордны тэргүүний суудлаас буусан 1995 оныг хүртэл Юбер Таффен де Живанши Парисын загварын ертөнцийн томоохон төлөөлөгчдийн нэг байсан билээ.
Түүний хамгийн алдартай бүтээл бол “Тиффани дахь өглөөний цай” кинонд гардаг Одри Хэпбёрний хээнцэр хар даашинз юм.
Одри Хэпберн “Живаншигийн энгийн бөгөөд гоёмсог зүйлсийг өмсөж зүүснээр надад тоглож буй ямар ч дүрдээ орж, мэдрэхэд их тус болж байсан” хэмээн ярьжээ.
Тэдний хоорондын нөхөрлөл 40 жил үргэлжилсэн бөгөөд алдарт дизайнер өөрийнхөө нэрийг загварын болон кино ертөнцөд үлдээж чадсан байна.
Юбер Таффен де Живанши Одри Хэпбёрнийг өөрийнхөө урлагийн тэнгэр гэж үзэж, түүнд зориулан өдөр тутмын болон зураг авалтад өмсөх бүтээлүүдийг туурвидаг байжээ.
Язгууртан угсаатай дизайнер Живанши Дэлхийн хоёрдугаар дайны дараа загварын талбараа тухайн үед алдаршаагүй байсан Пьер Бальмен болон Кристиан Диор нартай хуваалцсан байна.
Живанши эхлээд Парисын дизайнер Эльза Скиапареллид ажиллаж байгаад 1952 онд өөрийн загварын ордноо байгуулжээ. Тухайн үед Юбер Живанши 25 настай байсан гэдэг.
Яг л тэр үед домогт загвар зохион бүтээгч хэсэгчилсэн концепц бий болгож, өмд, цамц, банзал, хүрмийг хооронд нь хольж, хэв маягт тохируулан өмсөх шинэ алхам хийсэн ажээ.
Анхны цуглуулга нь дизайнерт томоохон амжилт авчирсан гэдэг. Их Британийн нэгэн зохиолч энэ тухай “Түүний загварууд хамгийн шилдэг оргилуун дарсны анхны амтыг санагдуулдаг” хэмээн бичжээ.
Алдарт дизайнер 1969 онд анхны эрчүүдийн цуглуулга болох Gentleman Givenchy (Жентлмэн Живанши)-гаа танилцуулжээ. Тэрбээр амжилтаа бататгахаар Нью-Йорк руу нүүж, АНУ-ын тэргүүн хатагтай асан Жаклин Кеннеди зэрэг алдартнуудын хувцсыг хийх болсон байна. Жаклин Кеннеди нөхөр Жон Кеннедигийн оршуулгын ёслолд Живаншигийн хувцсыг өмсөж байжээ.
Оскарын шагнал гардуулах ёслолд ч мөн бусдаас онцгой сайхан харагдах хүсэлтэй Холливүүдийн одод Живаншиг сонгох дуртай аж.
Тухайлбал, Израилийн алдарт жүжигчин “Wonder woman” киноны гол дүрийн бүсгүй Галь Гадот, алдарт жүжигчин Монакогийн гүнж Грейс Келли нар багтах аж.
Эх сурвалж: BBC