Сүхбаатарчууд Засаг даргаа огцрууллаа

А.Мишээл GoGo.mn

2018-03-13 11:14 GMT+8

Сүхбаатар аймгийн Засаг дарга асан З.Энхтөр

Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрийн үйл ажиллагааг хангалтгүй гэж үнэлээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар огцруулсан байна.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит хуралдаанаар аймгийн ИТХ-ын 32 төлөөлөгчийн олонхийн санал буюу нийт 20 төлөөлөгч саналаар дэмжиж Засаг дарга З.Энхтөрийг огцруулжээ.

Ингээд ИТХ-аар  тус аймгийн Засаг даргаар 2004-2008 онд ажиллаж байсан Р.Эрдэнэцогтыг нэр дэвшүүлж, олонхийн саналаар Р.Эрдэнэцогтыг Монгол Улсын ерөнхий сайдад уламжлахаар болжээ.

 
GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 4465 санал өгсөн байна.

Дээшээ