Эрдэнэт үйлдвэрийг гадны банкны барьцаанд тавьсан асуудлаар “Жаст групп” ХХК-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүг шалгаж байсан бол өчигдөр 20 цагийн орчимд цагдан хорих 461-р ангид саатуулжээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Жаст групп” ХХК-ийн “Стандарт” банкнаас авсан зээлд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан асуудлыг шалгаж байгаа бөгөөд шалгалтын явцад хэргийн цар хүрээ нэмэгдэж байгаа тул Ажлын хэсэг томилогдож нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагааг явуулж, цагдан хорих шаардлагатай болжээ.
Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг прокурорын хяналтан дор явуулж байгаа гэнэ.