Британийн Бирмингем болон Йоркийн их сургуулийн эрдэмтэд хүний зүүдэн дэх мэдээллийг боловсруулах арга нээжээ. Үүний тулд судлаачид дараах туршилт хийснийг Eurekalert шинжлэх ухааны сайтад бичсэн байна. Хүн зүүдлэх үеийн тархины идэвхжилийн долгионыг энцефалограмм багажийн тусламжтайгаар ажиглажээ.
Судлаачид туршилтад оролцогчдод ямар нэг объектийн дүрс харуулж, үг хэлээд тэдгээрийн хоорондын холбоог тогтоохыг даалгасан байна. Мөн унтаж байх үед тогтоолгосон үгсийн хагасыг дахин давтан хэлж өгснөөр тархины үйл ажиллагааг нь идэвхжүүлжээ. Дараа нь хүмүүс сэрсэн үед үгсийг хэлж, ямар объекттой холбоотойг нь асуусан байна.
Хариултаас үзэхэд хүмүүс унтаж байхад нь давтан хэлж өгсөн үгсийн холбоог илүү сайн нэрлэж байв. Түүнчлэн энцефалограммын үзүүлэлтээс харахад зүүдээр үүсдэг тархины долгион нойронд үг хэлж өгөх яг тэр мөчид идэвхжиж байгаа нь илэрчээ. Бирмингемийн их сургуулийн сэтгэл зүйн профессор Бернхард Старесина хэлэхдээ уг долгионыг электродоор өдөөх нь тархины ой санамжийг сайжруулах нэг арга байж болохыг мэдээлэв.
Эрдэмтдийн ярьснаар энэхүү нээлт суралцахад хүндрэл учирдаг хүмүүст дэмжлэг болж магадгүй юм. Судалгааны нэг удирдагч Йоркийн их сургуулийн сэтгэл зүйн багш Скотт Кейрни “Шинэ зүйлийг сэрүүн байхдаа тогтоож авдаг. Гэхдээ нойрон дунд өгсөн мэдээллийг тархи боловсруулж, дараа нь хэрэгтэй үед эргэн санахад дөхөмтэй байдлаар зохион байгуулдаг. Энэ нь суралцах үйл явц хийгээд тархины эрүүл мэндийн төлөө юу хийж болохыг ойлгоход аль алинд нь тустай” хэмээн тайлбарласан байна.
Ц.Улам-Ундрах