Хятадын цагдаа нар нүүр царай таньдаг шил зүүдэг болжээ

GoGo.mn

2018-03-13 11:30 GMT+8

Өнгөрсөн сараас эхлэн Хятад цагдаа нар гэмт хэрэгтэн болон хараар амьдарч байгаа хүмүүсийг танихын тулд нүүр царай таних чадвартай нарны шил зүүж эхэлжээ.

Уг шил нь дан ганц хүний нүүр царай танихаас гадна машины дугаарыг ч мөн таних чадвартай.

Одоогийн байдлаар энэ шилийг улс төрийн, томоохон чуулга уулзалтын үеэр хэрэглэж байгаа бөгөөд ингэснээр чуулганд нэвтрэх урилгагүй болон сэжигтэй хүмүүсийг богино хугацаанд илрүүлдэг байна.

Түүнчлэн тус шилний ачаар нэг сарын хугацаанд Жөнжоү хотын галт тэрэгний буудлаас долоон сэжигтэн болон хуурамч үнэмлэхтэй 26 хүнийг илрүүлжээ.

Эх сурвалж: The Verge

Д.Түшигт-Эрдэнэ

 
GoGo Facebook Хуудас
 
 
“Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 50 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхийг та дэмжиж байна уу?
Нийт 361 санал өгсөн байна.

Дээшээ