Хөлбөмбөгийн 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоход гурван сар хүрэхгүй хугацаа үлдээд байна.
Спортын тэр дундаа хөлбөмбөгийн үнэнч хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээсэн тоглолтууд ирэх зургаадугаар сарын 14-өөс долоодугаар сарын 15-ны хооронд болно.
Энэ удаагийн ДАШТ-ий гол онцлог нь манай хойд хөрш ОХУ-д болж өнгөрөх юм. Тийм ч учраас энэ удаагийн ДАШТ-ийг ойроос үзэх монголчуудын тоо урьд урьдынхаасаа олон байх биз ээ.
2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэхээр ОХУ-д 2 сая орчим гадаадын хөгжөөн дэмжигчид хүрэлцэн ирнэ хэмээн тооцоолж байгаа аж. Цахимаар 5 сая гаруй тасалбар худалдан авах хүсэлт ирсэн ба энэ нь цахимаар зарагдах тасалбарын тооноос давсан учир тасалбарын эздийг сугалаагаар тодруулж байсан бол одоо бүртгүүлсэн дарааллаар тодруулах аж.
Тоглолтын тасалбар авах хүсэлт БНХАУ, АНУ болон Голландаас ихээр ирсэн ч цэнгэлдэх хүрээлэнгийн ихэнх суудлыг ДАШТ-ийг зохион байгуулагч Оросын хөгжөөн дэмжигчид эзлэх бололтой.
Тасалбар авах нийт хүсэлтийн 55 хувийг Оросын хөгжөөн дэмжигчид эзэлж байгаа аж.
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд Оросын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрөх юм. Гадаадын хөгжөөн дэмжигчдийн хувьд Оросын “хойд нийслэл” гэгддэг Санкт-Петербург хот хамгийн их сонирхлыг нь татаж байгаа аж.
Тус хотын зочид буудлууд болон түрээсийн байрнууд хөлбөмбөгийн хорхойтнуудын захиалганд хэдийн дарагдаад эхэлчихсэн байна. Гадаадын зочид гийчид тус хотод дунджаар зургаан хоног байрлаж, хоногт дунджаар 4000 рубль зарцуулна гэсэн тооцоо гарчээ.
Цэнгэлдэхэд орж хайртай багаа дэмжих гэж байгаа хүний хамгийн гол санах зүйл бол FAN ID буюу Хөгжөөн дэмжигчийн үнэмлэх юм. Танд тасалбар байлаа ч Хөгжөөн дэмжигчийн үнэмлэхгүйгээр таныг дотогш оруулахгүй.
Энэхүү үнэмлэхийг авахын тулд та цахимаар бүртгүүлэх шаардлагатай. Тасалбар авсан даруйдаа бүртгүүлэхийг зохион байгуулагчид зөвлөж байна. Та хөгжөөн дэмжигчийн үнэмлэх авах бол https://www.fan-id.ru/ хаягаар орж бүртгүүлээрэй.
Хөгжөөн дэмжигчийн үнэмлэх нь ДАШТ-ий тоглолтууд зохион байгуулагдаж буй хот хооронд галт тэргээр үнэгүй зорчих боломжийг мөн олгоно. Үнэмлэхээ үзүүлэн зарим агаарын тээврийн компаниудаас онгоцны тасалбар авахад хөнгөлөлт эдлэх боломжтой гэнэ. Мэдээж тоглолтын тасалбартай хамт хүчин төгөлдөр болно гэдгийг санах хэрэгтэй.
Зарим нэг орны хөгжөөн дэмжигчдийн хувьд FAN ID нь жуулчны визийг орлох юм. Хөгжөөн дэмжигчийн үнэмлэхтэй хүн ДАШТ эхлэхээс 10 хоногийн өмнө ОХУ-д нэвтрэн, ДАШТ дуусаад 10 хоногийн дараа тус улсаас гарах эрхтэй болох аж. Энэхүү үнэмлэхээ ОХУ-ын хилээр гарахдаа бас үзүүлэх ёстойгоо санах хэрэгтэй гэнэ.