Хөл гишгэх зайгүй чихэлдэж, буудал бүрт “бууя” гэж хүмүүс орилох нь нийслэлийн нийтийн тээврээс өдөр тутам харж болох дүр зураг. Өвөл бол хүмүүс цантсан цонхыг хуруугаараа “цоолж” хаана яваагаа баримжаалдаг. Бас зорчигчид автобусанд сууж дулаацах бус, дутуу хаагдаж хөлдсөн цонхны завсраар сийгэх салхинд “цохиулах” нь олонтаа.
Үүн дээр жолоочийн тамхины үнэр, утаагаа гаргах гэж онгойлгосон цонхоор өвлийн хүйт жаварлах нь зорчигчдыг ихээхэн бухимдуулдаг. Манай хотын нийтийн тээврийн үйлчилгээ нэг үеэ бодвол соёлжиж, ухаалаг системд шилжин, иргэд тасалбар хураагчтай маргалдах зовлонгоос ангижирсан. Энэ мэт дэвшил бий боловч засаж сайжруулах зүйлс ч мундахгүй. Агааржуулалтгүй автобусанд зуны халуунд олон хүн чихцэлдэж, саунд суусан мэт болоод буух нь “энгийн” л үзэгдэл.
Ийм олон асуудал, бэрхшээлтэй нийтийн тээврийн салбарыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан шалгажээ. Хамгийн гол нь иргэд, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, тав тухтай зорчих нөхцөлийг хангах, нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж буй автобуснуудын соёлыг дээшлүүлэх зорилт тавьсан юм байна. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 937 автобус явуулж буй.
Гэтэл үүний 18.4 хувь буюу 173 нь ашиглалтын шаардлага хангахааргүй болж актлагдав. Нийтийн тээврийн том оврын автобусыг дээд тал нь 12 жил ашиглаад, жагсаалаас хасах стандарт манай улсад бий. Үүний дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд уг автобуснуудыг үйлчилгээнд явахыг хориглосон акт гаргаад буй юм. Автобусны компаниуд хугацаа нь хэтэрсэн автобуснуудаа үйлчилгээнд явуулж байсан зөрчил илэрчээ.
Тус газрын улсын ахлах байцаагч Ц.Хадбаатар “Нийтийн тээврийн хэрэгслүүдийн техникийн бүрэн бүтэн байдлыг жилд хоёр удаа шалган, үзлэг, оношилгоонд оруулдаг. Шаардлага хангаагүй автобуснуудыг тухай бүрт нь акталж, хэрэглээнээс халдаг” гэсэн юм. Үйлчилгээнээс хассан автобуснуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх тал дээр өдгөө Замын цагдаагийн албаныхан анхаарч ажиллаж буй. Дүүргүүдийн Замын цагдаагийн хэлтсийнхэн бүр нарийвчилж, актлагдсан автобуснууд “туулайчилж” байгаа, эсэхийг хянаж байгаа аж. Одоогоор хөдөлгөөнд оролцсон зөрчил гараагүй гэнэ.
Ж.Уранмандал