"Facebook” компани “Major league baseball" буюу Америкийн мэргэжлийн бейсболын энэ улирлын 25 тоглолтыг шууд дамжуулах эрхийг худалдаж авсан байна. Ингэснээр Америкийн томоохон лигийн тэмцээнийг “Facebook” бүрэн эрхтэйгээр дамжуулах анхны тохиолдол болж байгаа аж.
Одоогоор бейсболын лиг болон “Facebook” компанийн аль аль нь хэлцлийн мөнгөн дүнгийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Хэдий тийм боловч эх сурвалжийн мэдээлснээр “Facebook” компани шууд дамжуулах эрхийг 30-35 сая ам.долларын үнээр авсан байж магадгүй байгаа ажээ.
Өмнө нь тус компани Европын аврагуудын лиг, Мексикийн хөл бөмбөгийн лигийн тоглолтуудыг шууд дамжуулж байсан туршлагатай юм байна.
П.Бат-Эрдэнэ