MMCG: Монголд ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо 1,7 сая хүрсэн

BloombergTV.mn

2018-03-13 14:55 GMT+8

"MMCG" компанийн судалгаагаар Монгол Улсын 15–60 насны хүн амын 99.6 хувь буюу 2.1 сая иргэн гар утас ашиглаж байна. 2017 оны байдлаар гар утас хэрэглэгчдийн 79 хувь нь буюу 1.7 сая хүн ухаалаг гар утас ашигладаг гэсэн тооцоо гарсан. 

Энэ нь 2014 онтой харьцуулахад ойролцоогоор хоёр дахин өссөн дүн болж байгаа юм. "MMCG" судалгаанд оролцогчдыг насны ангиллаар дөрвөн хэсэгт хуваажээ. Үүнээс харахад, 21-37 насны иргэд нийт хүн амын 48 хувийг эзэлж байгаа юм.

Энэ насныхан худалдан авалтад хамгийн идэвхтэй байр суурь эзэлж байгааг судалгаанд дурджээ. Гар утасны хэрэглээг насаар нь ангилж харвал, 15-20 насны иргэдийн 95 хувь нь ухаалаг гар утас ашигладаг байна.

Харин 21-37 насны иргэдийн 88 хувь буюу ойролцоогоор 920 мянга гаруй иргэн ухаалаг гар утас ашигладаг гэсэн тооцоог мөн тайлангаас харж болохоор байна.

Д.Ганга
 

GoGo Facebook Хуудас
 
 
Эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх нь зөв гэж Та бодож байна уу?
Нийт 676 санал өгсөн байна.

Дээшээ