Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн эхнэрийн холбогдсон хэргийн бичиг баримтад Сангийн яам засвар оруулсныг прокурорууд илрүүлсэн байна. Үүнд "Сангийн сайд хариуцлага хүлээх хэрэгтэй" гэж Шинзо Абэ мэдэгджээ. Харин Япон улсын Сангийн сайд Таро Асо энэ хэрэгт холбогдолгүйгээ илэрхийлж, огцрохгүй гэдгээ онцолсон байна.
Шинзо Абэ "Чухам юу болсон талаар олон нийт гайхаж, анхаарлаа хандуулж байгааг ойлгож байна. Хэргийг шалгаж байгаа. Энэ хэрэгт Сангийн сайд Таро Асо хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна” гэж мэдэгджээ. Шинзо Абэгийн эхнэр Акиэ Абэ "Сургуулийн захиралд улсын өмчит газрыг үндсэн үнийн долооны нэгтэй тэнцэх үнээр худалдсан" хэрэгт холбогдсон аж.
Жилийн өмнө олны шүүмжлэлд ихээхэн өртсөн энэ хэрэг аажмаар намжсан ч сөрөг хүчнийхэн энэ хэргийг одоо хүртэл шалгаж ирснийг ажиглагчид хэлжээ. Хэрэв Сангийн сайд Таро Асо огцорвол Шинзо Абэгийн байр суурь ч ганхах эрсдэлтэй гэж Токио дахь “BNP Paribas”-ийн шинжээчид онцолсон байна.
Н.Номин-Эрдэнэ