Оюутны волейболын 2018 оны аварга багууд тодорлоо

А.Мишээл GoGo.mn

2018-03-13 13:30 GMT+8

Монгол Улсын Оюутны аварга шалгаруулах 2018 оны волейболын тэмцээн 3 дугаар сарын 3-9-ний өдрүүдэд Монгол улсад биеийн тамирын тэнхим үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн нэрэмжит болон амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд 14 их, дээд сургуулийн эрэгтэй 14, эмэгтэй 11 багийн 300 гаруй оюутан тамирчид оролцон хурд хүчээ сорин өрсөлдөж аваргуудаа тодруулсан бөгөөд, Монголын волейболын холбооны шүүгчид шүүж, ерөнхий зохион байгуулагчаар МОСХ, МУИС хариуцан явууллаа.

Тэмцээний хаалтын ёслолд МОСХ-ны ЕНБДарга Д.Жаргалсайхан, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Цэрэнсодном, Монголын волейболын холбооны ЕНБДарга Ц.Бат-Энх, МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн эрхлэгч, МОСХ-ны УЗ-ийн гишүүн Л.Эрдэнэпүрэв нар оролцож шилдэг баг тамирчдад шагналыг гардуулан өгөв.

Тэмцээнд оролцсон эрэгтэй багуудаас 

  • 1-р байранд Спортын мастер М.Бат-Очир дасгалжуулагчтай спортын дэд мастер Г.Төрмандах ахлагчтай ШУТИС,
  • 2-р байрт ОУХМ Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай Б.Билгүүндалай ахлагчтай МУИС, спортын мастер Ц.Батбаатар дасгалжуулагчтай, Ж.Батжаргал ахлагчтай ИЗОУИС,

эмэгтэй багуудаас 

  • 1-р байрт ОУХМ Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай, Э.Сугаржав ахлагчтай МУИС,
  • 2-р байрт спортын мастер Б.Долгормаа дасгалжуулагчтай, Т.Ариунцэцэг ахлагчтай ХААИС-ийн баг,
  • 3-р байрт ОУХМ Л.Нарантуяа дасгалжуулагчтай, Б.Хишигсүрэн ахлагчтай МУБИС-ийн баг тамирчид эхний байруудад шалгарч Оюутны УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байрт ОУХМ Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай МУИС, хоёрдугаар байрт ОУХМ С.Амгаабазар дасгалжуулагчтай ХААИС, гуравдугаар байрт Спортын мастер М.Бат-очир дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг тамирчид шалгарлаа.

Тэмцээний үеэр шилдэг эрэгтэй тоглогчоор ШУТИС-ийн тамирчин М.Ганбилэг, эмэгтэй шилдэг тоглогчоор МУИС-ийн тамирчин Б.Цолмон  нарыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Тэмцээнийг хамтран зохион байгуулсан МУИС-ийн захиргаа, Биеийн тамирын тэнхим, Монголын волейболын холбооны шүүгчдийн зөвлөлд талархал илэрхийлье.

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 4464 санал өгсөн байна.

Дээшээ