Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 115 хувьцаат компани 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлсэн байна. Өөрөөр хэлбэл ХК-иудын 52.6 хувь нь тайлангаа ирүүлж, үүргээ биелүүлээд байгаа аж. Компанийн нээлттэй, ил тод байдлыг хангах гол үзүүлэлтийн нэг нь санхүүгийн тайланг олон нийтэд цаг тухайд нь танилцуулах байдаг.
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани нь жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хоёрдугаар сарын 10-ны өдрийн дотор биржид хүргүүлэх үүрэгтэй аж. Харин охин компанитай хувьцаат компаниуд гуравдугаар сарын нэгний дотор хүргүүлэх үүрэгтэй байдаг талаар Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ. Өөрөөр хэлбэл тайлангаа ирүүлэх хугацаа дуусаад байгаа ч 100 орчим ХК тайлангаа ирүүлээгүй байгаа ажээ.
Үүнээс гадна Монголын Хөрөнгийн биржид хувьцаа нь арилжигдаж байгаа 53 хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зарлаад байна. Хуульд зааснаар тухайн оны тавдугаар сарын нэгнээс өмнө зарлан хуралдуулсан байх үүрэгтэй аж. Түүнчлэн сүүлийн байдлаар Монголын Хөрөнгийн биржид болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгэлтэй 313 хувьцаат компанийн 258 нь таваас дээш хувийн багцыг эзэмшиж байна.
Энэ нь хувьцааны төвлөрөл өнгөрсөн оныхоос 12.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байгаа юм. Монголын Хөрөнгийн биржийн мэдээлснээр хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагч дотоодын иргэд, аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгджээ. Тухайлбал, 2018 оны хоёрдугаар сард 10 мянга гаруй данс нээгдсэнээс 99.9 хувь нь дотоодын иргэд, аж ахуйн нэгж байсан байна. Мөн шинээр нээсэн дансны тоо хоёрдугаар сард өмнөх сараас гурав дахин нэмэгджээ.
Б.Дөлгөөнзул