Э.Бэхбаяр 12 дахь түрүүгээ авлаа

Зууны мэдээ

2018-03-13 14:15 GMT+8

ОХУ-ын Улаан-Үд хотноо Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн болж өндөрлөв. Тэмцээний эхний өдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын барилдаан болж манай баг, тамирчид нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль авсан байна. Тэднээс ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр 57 кг-д таван ялалт байгуулснаар алтан медалийн эзэн болов.

Тэрээр Герман, Испанид болсон Гранпригаас эхлээд Дан Колов, Дмитрий Коркин, Тактын цом, Э.БЭХБАЯР 12 ДАХЬ ТҮРҮҮГЭЭ АВЛАА“Монголиа опен” зэрэг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны хуанлид багтдаг “А” зэрэглэлийн тэмцээнээс 12 дахь түрүүгээ аваад байгаа юм. Тэгвэл ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, ОУХМ Ө.Батзул нар жиндээ мөнгө, ОУХМ Б.Батмагнай, О.Үйтүмэн нар хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний сүүлчийн өдөр 61, 70, 79, 125 кг-ын барилдаан болов. Тэднээс Н.Золбоо, Б.Өлзийсайхан нар хүрэл медалийн болзол хангажээ. Зөвхөн эрэгтэйчүүдийн ангиллаар болдог уламжлалт энэ тэмцээнээс манай тамирчид алт, мөнгө, хүрэл найман медальтай ирлээ. “Алдар” спорт хорооны тамирчин Б.Батмагнай сүүлийн дөрвөн жил дараалан энэ тэмцээнээс хүрэл медаль авч буй юм. Тэгвэл 65 кг-д ОУХМ Т.Тулга, 97 кг-д спортын мастер Б.Одсүрэн, 74 кг-д спортын мастер З.Сумъяабазар нар хагас шигшээд ялагдсанаар V байр эзэлсэн байна.

Д.Надмид

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 197 санал өгсөн байна.

Дээшээ