Б.Дашням:
1997 оноос өнөөг хүртэл "МонКонсалт" ХХК-д төслийн албаны ажилтан.
1999 оноос Улаанбаатар хотын гэр хорооллын орчныг сайжруулах, газрын мэдээллийг бүртгэлжлүүлэх, гэр хорооллын хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх багт ажиллаж байсан.
Олон улсын донор болон санхүүгийн байгууллагуудын хэрэгжүүлсэн 23 орчим төсөлд зөвлөхөөр оролцон ажиллаж байсан.
УБ хотыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжсэн буюу хэрэгжихээр бэлтгэл хийгдэж буй 5 төсөлд оролцон ажилласан.

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ
ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ
Хор шахсан вакумд хүмүүс оруулчихаад “хэр удаан амьдрах нь вэ” гэж туршаад...

Агаарын бохирдлын сарууд арай гэж дуустал хөрсний бохирдлын сарууд биднийг угтан авлаа. Энэ сарууд бидэнд ямар эрсдэлийг дагуулах вэ?
Хөрсний бохирдлыг ярихын тулд гэр хорооллын асуудлыг хөндөх зайлшгүй шаардлагатай. Гэр хороололд амьдарч буй хүмүүс өвлийн улиралд дулаан амьдрахын тулд нүүрс түлж утаа гаргах, зуны улиралд идэж ууснаа гадагшлуулах биологийн хэрэгцээний улмаас Улаанбаатар хотын орчны бохирдлын гол эх үүсвэр болчихоод байна. Улаанбаатар хотын хөрс нь бактерийн болоод хүнд металын бохирдолтой. Дулаан болж хөрсний ус гэсч хөдөлж эхлэхээр түүнд байгаа бактериуд идэвхжиж эхэлнэ. Ингээд бодохоор орчны бохирдлын асуудлаа анхнаас нь шийдээгүй учир өвөл нь уушгиа, зун нь дотор эрхтэнээ хордуулсан ийм тойрогт орчихсон амьдраад байна. Сүүлдээ Улаанбаатар хот хор шахсан вакумд хүмүүс оруулчихаад “хэр удаан амьдрах нь вэ” гээд туршаад байгаа газар шиг болчихлоо.
Хөрсний бохирдол зөвхөн гэр хорооллынхны асуудал уу?
Үгүй бүх нийтийн асуудал.
Яагаад. Та ил жорлонгийн улмаас хөрс бохирдож байгаа гэж ярьлаа. Хотын төв /Гандангаас бусад/ урагшаа бол ил жорлон байхгүй биз дээ?
Улаанбаатарын гэр хороолол дандаа өндөр талд нь байгааг энгийн нүдээр харж болно. Тэгвэл ус яадаг вэ? Ус дандаа уруугаа урсдаг. Гэтэл баасны 75 хувь, шээсний 99 хувь нь ус. Баас, шээсэнд байгаа нян, аюултай бодис хөрс рүүгээ нэвчдэг. Дээр нь дулааны улиралд хур бороо орно. Ингээд хөрсний ус руугаа энэ бүхэн нэвчээд бидний ууж байгаа ундны эх үүсвэр лүү л ороод байгаа юм. Тэгэхээр орон сууцныхан “бидэнд хамаатай асуудал биш” гэж ойлгож болохгүй. Лагерь байна, мөн л ялгаагүй өндөрт оршдог. Хэмжээд үзэхэд Шарга морьт зуслан 1380 метрийн өндөрт байхад Улаанбаатар өөрөө 1200 орчим метрт оршиж байна. Хотоос 180 метрийн өндөрт байгаа учир тэндээс усаараа дамжаад л бохирдол нь ороод ирнэ. Хөрсний бохирдлын эх үүсвэрүүд болсон гэр хорооллууд дандаа хотын усан хангамжийн гол гол нөөцүүд болох зүүн эх үүсвэр, төвийн эх үүсвэрийнхээ яг дээр нь байдаг. Тэгэхээр энэ бүх жорлон бол бидний эрүүл мэндийн дайсан юм. Хүмүүс зөвхөн үнэрийн түвшинд л эсвэл “Модон жорлон муухай үнэртэй, ороход тухгүй” гэх мэт өнгөцөөр бодоод байна.

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ
ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ
Гэхдээ, айлуудын жорлон ихдээ 2-3 метр байгаа. Гэтэл гүний усыг 70-80 метрийн доороос гаргаж байгаа шүү дээ. Энэ тохиолдолд гүний усыг бохирдуулж барна гэж үү?
Ус доошоо урсдаг гэж хэллээ. Дээр нь усны урсацын 30 хувь нь л ил байдаг. Үлдэж байгаа 70 хувь нь хөрсөн доогуураа хөдөлгөөнтэй байдаг. Дээр нь хур бороо хөрс рүү нэвчих хурдыг нэмнэ. Хүмүүс “ундны усны эх үүсвэр бохирдсон юм бол бид яагаад зүгээр байгаад байгаа юм” гэж асуух байх. Ус сувгийн удирдах газар байнга шинжилгээ хийж, шаардлагатай арга хэмжээг авч байгаа. Тийм байгаа болоод усны үр дүн одоохондоо мэдэгдэхгүй байгаа юм. Усны нөөц багасвал асуудалтай. Их усанд бол тодорхой стандартаа дагах, эрдэс, бактерийн хэмжээ нь тэд байна гэдгийг тооцчих боломжтой. Ингэснээр хорт хавдар үүсгэгч шивтэр, амоны хүчил зэрэг нь саармагжина. Тэгэхээр өнөө маргаашдаа мэдэгдэхгүй байж магад. Гэхдээ таван жилийн дараагаас суурьшилт хүчтэй явагдаж, усны хомдсолд ороод эхэлвэл энэ асуудалтай тулгарч л таарах байх.
Цэвэр усны нөөц худгууд Туул голын наад талаар бий. Харин Зайсан орчмын хорооллынхны хувьд Туул голын цаад талаас усаа авчихаж байгаа байх. Энэ тохиолдолд нөлөөлөх үү?
Зайсангийнхны толгой дээр Налайх, Гачуурт, Улиастай гээд хамгийн олон хүн амтай атлаа хамгийн цөөн орон сууцтай Баянзүрх дүүрэг байна шүү дээ. Зайсангийнхан “эдний асуудал бидэнд хамаагүй” гэж бодовч амьжиргаа муутай хүмүүсийн баас, шээстэй усыг ууж байгаа л гэж хэлнэ. Яваандаа бүр л их уух байх даа.
Та гэр хорооллыг хөгжүүлэх төслийн зөвлөх багийн ахлагч хүн. Гадныхан энэ асуудалд хэр санаа зовж байна. Аман яриа сонссоноор бол хэсэг япон судлаачид Улаанбаатар хотын нэлээд хэдэн цэгээс ус, хөрсний шинжилгээ авчихаад “яалт ч үгүй л аммиак байна даа” гээд байсан гэдэг?
Гэр хорооллыг хөгжүүлэх төслийг Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Монгол Улсын засгийн газар хамтран хэрэгжүүлж байгаа. Үүнд гадныхан маш их санаа нь зовдог. Ялангуяа япончууд бол 1997 оноос л хотыг яаж хөгжүүлэх вэ, хот төлөвлөлтийг яаж өөр өнцгөөс харах вэ гэдгийг ярьсан байдаг юм. Манай "МонКонсалт" ХХК-ийн урилгаар 1999 онд Канадын олон улсын хөгжлийн агентлагаас ирээд, өөрсдийн мөнгөөр гэр хорооллыг нэг жил судалсан юм. Судалгааныхаа дүнд “энэ чигээрээ цааш явбал орчны бохирдол аюул болно шүү” гэж хэлсэн. Тухайн үед яг газар хувьчлалын асуудал яригдаж байсан учир “газар хувьчлахаас өмнө ерөнхий төлөвлөгөөгөө хийж аваарай. Ойрын 30 жилд яаж хөгжүүлэх вэ гэдгээ тодорхойлчихоод газраа хувьчлаарай. Тэгэхгүй бол дараа нь иргэдээс газраа авч дийлэхгүй шүү” гэж хэлж байсан. Харамсалтай нь, 2000 онд газар хувьчлал болоход ерөнхий төлөвлөгөөг бүхэлд нь хаяад өмчилсөн.

Хотын төвийн бохирдлын 70 гаруй хувийг хойд чиглэлээс гаргаж байна

1990-д оноос гадны улс орнууд анхаарч, зөвлөж иржээ. Өчнөөн их хөрөнгө мөнгө зарцуулжээ. Яагаад бид гэтэл ийм байдалд орчихов оо?
Бидний сэтгэлгээ огт өөрчлөгдөхгүй юм. Яг орос маягаараа “гоё хот, гоё байшин, автозам” л гээд байдаг. Хот гэдэг бол амьд организм гэдгийг ойлгож байгаа хүн алга. Хувийн хэвшил нь ч, төр засаг, иргэд нь ч тэр. Гоё байшин барьчихвал л гоё байдаг зүйл хот биш. Хот бол амьд организм. Асуудлын суурь нь юу юм бэ гэдгийг олж хардаггүй. Гэр хорооллынхныг муулж болохгүй. Учир нь энэ хүмүүс амьдрах эрхтэй. Харин энэ хүмүүсийн амьдрах нөхцлийг нь хангахын тулд бидний нөлөөлж чадахгүй макро эдийн засгийн үзүүлэлтүүдээ сайжруулах хэрэгтэй. Гэр хорооллын иргэд жорлон нь хөрс бохирдуулаад, түлж байгаа нүүрс нь агаар бохирдуулаад байгааг ойлгоод байгаа ч сайжруулах гэхээр амьжиргаа нь муу байна. Хоёрдугаарт, үе үеийн хотын удирдлагууд болон төрийн түвшинд хүртлээ бидний чиглэл аль нь вэ гэдгээ тодорхойлж чадахгүй байна.
Амьд организм гэхийн утга нь юу юм?
Хүмүүс амьдарч байгаа учир ирээдүйд юу болохыг хэн ч хэлж мэддэггүй. Ерөнхийдөө ийм л чиг хандлагаар хөгжвөл зөв юм байна гэж үздэг болохоос яг л ингэнэ гэсэн инженерийн хатуу тоо төлөвлөлт бол байнга өөрчлөгддөг. Тэгэхээр “яавал аятайхан амьдрах вэ, яавал тохь тухтай байх вэ, яаж бааж шээлгэх вэ ялгадсыг нь хэрхэх вэ” гээд хотыг хүн шиг л бодох ёстой. Манай компанийн урилгаар 1999 онд ирээд гэр хорооллыг судалсан канадууд ингэж л зөвлөсөн. “Гэр хорооллыг та нар энгийнээр бод. Энэ хүмүүст цэвэр ус өгчих. Гэртээ эсвэл хашаандаа крантнаас хүйтэн ч хамаагүй усаар гараа угаагаад ирэхээр “гар цэвэрхэн байтал гэр заваан байна” гээд гэрээ цэвэрлэдэг юм. Гэр цэвэрхэн болонгуут хашаагаа хардаг. Хашаагаа янзлахаар бас нэмэргүй, гудамжаа цэвэрлэнэ. Маш удаан процесс гэхдээ хүний хөгжлийн схемээрээ ингэж явна” гэж хэлж байсан юм. Бид маш их боломж, цаг хугацааг алдсан. Гэхдээ одоо бага багаар ч хамаагүй бодитой арга хэмжээнүүдийг авч эхлэх хэрэгтэй байх.
Танай Гэр хорооллыг хөгжүүлэх төслийн Зөвлөх баг юу гэж зөвлөдөг вэ?
Нийслэлийн хүн амын 40 орчим хувийг эзэлж буй төвд амьдарч байгаа иргэдэд давхар нөлөө үзүүлж болох арга хэмжээнд анхаарлаа хандуулж байна. Бохирдолтой хэсгүүдийг сонгоод, дэд бүтцийг нь өгөх, дулаанд холбох. Хамгийн их бохирдуулж байгаа нь баруун хойд, хойд чиглэл буюу Долоон буудал, Чингэлтэй, Хайлааст гэх мэт газрууд. Хотын төвийн агаарын бохирдлын 70 хувийг энэ чиглэлээс гаргаж байна гэж Олон улсын Жайка байгууллагаас судалж гаргасан. Харин бохирдуулагч гол үүсвэр болсон хойд хэсэгт хүн амын 30-аадхан хувь нь амьдарч байна. Энэ чиглэлд арга хэмжээ авч чадвал хотын төвийн утаа хамаагүй бага болно. Мөн хөрсний бохирдлын асуудал энэ чиглэлд л бий. Ингээд ажиллавал бас ундны эх үүсвэрийн бохирдол багасна.

Дэд бүтцийг яаж шийдье гэж бодож байгаа юм?
Төвлөрсөн том уурын зуухаар шийднэ гэж төлөвлөж байгаа. Сүүлийн үед цахилгаан, төвлөрсөн шугамаар хангана гэж яриад байгаа юм. Бодит амьдрал дээр судлаад үзэхээр манай станцуудын чадал хүрэхгүй. Төвлөрсөн шугамаар хангана гэвэл Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал дийлэхгүй. Одоо байгаа нь тулчихсан. Ашиглаж байгаа 40 хувийнх нь хэрэглээ тулчихаад байхад түүн дээр үлдсэн 60 хувийг нь нэмээд холбочихвол дэлбэ үсэрнэ биз дээ. Бидний хувьд гэвэл төлөвлөсөн ажлаа хийж дуусах тэр үед шинэ Төв цэвэрлэх байгууламж нь ашиглалтад орохгүй бол яана гэх санаа зовоосон асуудал бий. Энэ бүхнийг хариуцан ажиллаж байгаа яам, агентлагууд нь хоорондоо ямар ч уялдаа холбоо байхгүй.
Ийм болохоор асуудлаа нэг бүрчлэн өрж тавьж байгаад эрэмблээд шийдэх дараалал төлөвлөгөөгөө санхүү мөнгөтэйгөө уяж өгөхгүй бол түр аргацаасан ажлууд асуудлыг улам л хүндрүүлэх боллоо. Иймээс ганц төр засаг гээд байхгүй хувийн хэвшил, иргэд, хэвлэл мэдээлэл бүгд хамтран ажиллаж байж л ямар нэгэн эерэг үр дүнд хүрэх болов уу.
Манайх шиг толгой дээрээ гэр хорооллоо байгуулчихаад түүнийгээ шийдсэн олон улсын туршлага бий юу?
Бүх асуудлыг яаран зэрэг зэрэг хийхгүйгээр бүгд цуглаж сууж байгаад ажлаа эрэмбэлээд хэрэгжиж болохуйц нэн шаардлагатай ажлаа урд нь тавиад дунд хугацаа, урт хугацааны ажлаа тодорхойлох хэрэгтэй. Улаанбаатарын хувьд нүүрс түлүүлэхгүй гээд байгаа нь худлаа л болов уу даа. Гэр хорооллоор явж үзээгүй хүмүүс мэдэхгүй байна. Тэгснээс яаж нүүрс бага түлүүлэх вэ, түлүүлсэн ч хор багатай нүүрсийг хэрхэн ойроос нийлүүлэх вэ гэдгийг ярилцах нь зүйтэй. Хоёрдугаарт, хөрсний бохирдлыг бууруулахын тулд жорлонг яаж зөв технологиор барьж, ариутгалыг хэвшүүлэх вэ. Ариутгалыг бол бид хийж чадна шүү дээ. Улаанбаатар хот хажуудаа ариутгалын байгууллагатай. Жорлонгоо шинээр барих гэж байгаа бол анхнаас нь зөв хийхэд нь анхаарал хандуулах, хүү багатай зээлээр хангах, мөн 5-6 айл дундаа нэг /технологитой/ байхаар шийдэх гэх мэт бяр хүрэх богино хугацааны асуудлаа нэн түрүүнд шийдэх хэрэгтэй. Дараагийн ээлжинд тэр төвийн шугаманд хорооллоор нь холбох, орон сууцжуулах зэрэг асуудлаа ярих нь дээр.

Хуучны гэр хорооллуудад нэг айл хашаандаа 2-оос дээш л жорлонгийн нүхтэй байгаа байх даа. Энийг судалж үзсэн үү?
Арван айлын дөрөв нь хоёр ба түүнээс дээш жорлонгийн нүхтэй байсан. Зарим айл нь газар дээрээ том том байшингууд барьсан учир жорлонгийн нүх ухах талбай улам л багасч байна. Тэгэхээр хуучин хорооллуудаас эхлээд л жорлонгоо хэрхэн зөв шийдэх вэ гэдгийг нь заах хэрэгтэй.
Хөрсний бохирдлын эрсдэл хэр өндөр вэ?
Агаарын бохирдол нүдэнд харагдаж байгаа учир хүмүүс шаардлага тавиад мөн шаардлагыг хүлээж аваад арга хэмжээ авч эхэлсэн. Хөрсний бохирдлын хувьд нүдэнд харагдахгүй. Азотын хүчил, аммиак гээд хорт хавдар үүсгэгч бодисуудыг ялгаруулж байдаг. Шээс ийм хортой. Баасан дээр элдэв бактериэс гаралтай цусан суулгалт гээд нийгмийг хамарсан халдварт өвчний эх үүсвэр байгаа. Улаанбаатар хотод цусан суулга дэгдвэл ямар аюул болох вэ. Тахал шүү дээ энгийнээр тайлбарлавал. Ходоод хоол боловсруулах эрхтэний өвчлөлийн талаар ярихгүй л байна. Ямар нэгэн арга хэмжээ авах л хэрэгтэй байх.
Хөрсний бохирдол хэнд илүү аюултай вэ. Агаарын бохирдол бол хүүхдүүдэд илүү аюултай байгаа?
Дахиад л хүүхдэд илүү аюултай. Суулгалт өвчинд хүүхэд л нэрвэгддэг.
Ярилцлага өгсөнд баярлалаа.