Дээрх анхааруулгыг өнөөдөр болсон «Эдийн засгийн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага-2018» хурлын үеэр өгсөн юм.
Залуу судлаач Б.Мөнх-Ирээдүй "Бэлчээрийн доройтол ба малын хөлийн татварын нөлөө" илтгэлийг танилцууллаа.
Бэлчээр унаган төрхөө алдан, биологийн бүрхэцийн төрөл өөрчлөгдөхийг бэлчээрийн доройтол гэдэг. Манай улсын нийт газар нутгийн 76 хувийг бэлчээрийн зориулалтаар ашигладаг байна. Нийт бэлчээрийн 40 хувьд гурван жилийн турш мал хариулахгүй бол бэлчээр сэргэх боломжтой. Гэвч бүрэн цөлжсөн бэлчээр нийт бэлчээрийн 7 хувийг эзэлж байгааг 2015 онд хийсэн "Ногоон алт" судалгаанд дурджээ. Харамсалтай нь бүрэн цөлжсөн газрыг байгалийн жамаар нөхөн сэргээх боломжгүй юм. Үүнд уур амьсгалын өөрчлөлт болон бэлчээрийн даац хэтэрсэн нь шууд нөлөөлжээ.
Малын хөлийн татвар ногдуулах ёстой гэж олон эдийн засагч дуугардаг ч улс төрчид буюу хөдөөнөөс сонгогдсон УИХ-ын гишүүдийн шахалт, нөлөөгөөр огт хэрэгжээгүй.
Иймд хэдийнэ 7 хувьд хүрчихсэн бүрэн цөлжилтийг гааруулалгүй, тогтоон барих шаардлагатай. Үүний тулд малын хөлийн татвар ногдуулах арга бийг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач Б.Мөнх-Ирээдүй онцлов.
Малын хөлийн татвар ногдуулах ёстой гэж олон эдийн засагч дуугардаг ч улс төрчид буюу хөдөөнөөс сонгогдсон УИХ-ын гишүүдийн шахалт, нөлөөгөөр огт хэрэгжээгүй. Тэгвэл энэ татварыг ногдуулснаар зөвхөн улсын төсвийн орлого өсөөд зогсохгүй бэлчээрийн даац хэтрэл, үүнээс үүдсэн цөлжилт гэх мэт экологийн хүндрэлийг давхар шийдвэрлэх боломжтой.
ДОРНОД, СҮХБААТАР АЙМАГТ Л БЭЛЧЭЭР АШИГЛАЛТ ХЭВИЙН ХЭМЖЭЭНД БАЙНА
Бэлчээр үнэгүй тул малчид малын тоо толгойгоо улам өсгөсөөр байна. Бэлчээр ашиглалтын эрчим манай улсад 50 хувь байхад тохиромжтой гэж судлаачид үздэг юм байна. Энэ тоог гаргахдаа экологийн хүчин зүйлс буюу хур тунадас, салхины хэмжээ, өвс ургамлын тархац, хөрс, температур зэргийг харгалздаг. Цөл нутагт бэлчээр ашиглалтын эрчим 35 хувь байна. Харин манай улсад энэ стандарт алдагдаад байна. Бэлчээр ашиглалтын индекс зарим сумдад 5 дахин их байгаа бол Дорнод, Говь-Алтай аймгуудад л бэлчээрийн даац хэвийн хэмжээнд байна. Зүй нь бэлчээр ашиглалтын индекс 1 байх ёстой. Бэлчээрийг хэтрүүлэн ашиглах нь малын тарга, тэвээрэгт ч сөрөг нөлөөтөй, зүй бус хорогдолд хүргэдэг байна.
Нэг хонь нэг жилд нийт 512 кг өвс иддэгийг Япон эрдэмтэд тооцоолон гаргажээ. Бэлчээр ашиглалтын индекс зарим сумдад 5 дахин их байна. Учир нь олон тооны малтай малчид малын амьдын орлогоо (сүү, ноос, ноолуурын орлого) өсгөхийн тулд малаа нядлах гэж яардаггүй. Харин цөөн малтай иргэдийн малын амьдын орлого төдийлөн их биш тул төл малаа нэг жилийн дараа нядалдаг байна. Судлаач Б.Мөнх-Ирээдүйн хэлснээр малын толгой бүрд
- 200 төгрөгөөр ногдуулбал 2038 онд,
- 300 төгрөгөөр ногдуулбал 2036 онд,
- 500 төгрөгөөр ногдуулбал 2032 онд,
- 600 төгрөгөөр ногдуулбал 2028 онд,
- 800 төгрөгийн малын хөлийн татвар ногдуулбал 2025 онд,
- 1000 төгрөг ногдуулбал 2022 онд бэлчээрийн даац зохих түвшиндээ хүрч буурна.
Гэхдээ цөөн малтай иргэдэд энэ татварыг ногдуулахгүй байх зэргээр уян хатан хандах шаардлагатайг ч онцлов. Хэрэв малын хөлийн татвар ногдуулахгүй, өөр ямар нэг арга хэмжээ авахгүй бол мал аж ахуйн салбар бүхэлдээ уналтад орох бодит эрсдэл нүүрлээд байгаа аж.