Сүхбаатар аймагт ноолуур хамгийн өндөр үнэтэй байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2018-03-13 15:35 GMT+8

Судалгаагаар өнгөрсөн сард ямааны нэг килограмм цагаан ноолуур Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу 80.0 мянган төгрөгийн үнэтэй байна.

Харин Дорнод аймагт хамгийн хямд буюу 40.0 мянган төгрөгийн үнэтэй байсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээгээр 2018 оны хоёрдугаар сард үхрийн 2 метрээс дээш урттай ширний дундаж үнэ

  • Өвөрхангай аймагт хамгийн хямд буюу 22.5 мянган төгрөг,
  • Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу 37.5 мянган төгрөг байна.

Адууны ширний дундаж үнэ

  • Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 10.0 мянган төгрөг,
  • Баян-Өлгий аймагт хамгийн өндөр буюу 25.0 мянган төгрөг, бусад аймагт 15.0-20.0 мянган төгрөгийн ханштай байгаа аж.

С.Отгонжаргал

 

GoGo Facebook Хуудас
 
 
Өргөн хэрэглээний, нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Та гялгар уутны хэрэглээгээ багасгаж эхэлсэн үү?
Нийт 1828 санал өгсөн байна.

Дээшээ