Дархан, Сэлэнгийн замд өтгөн манантай, цасан шуургатай байгааг анхаарууллаа

А.Мишээл GoGo.mn

2018-03-13 16:32 GMT+8

Замын цагдаагийн албанаас хойд чиглэлд буюу Хустайн даваа, Жаргалантын салдаг уулзварын замын зорчих хэсэгт мөн Төв аймгийн Баянчандмань, Дархан, Сэлэнгэ, Булган аймгийн нутгаар зарим хэсэгт өтгөн манантай, цасан шуургатай байгаа тул иргэд, тээвэрчид  замын нөхцөлд хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа.

Мөн Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөө шөнө  Дундговь, Дорноговийн хойд, Төв, Хэнтийн өмнөд хэсэг, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна. 

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн цас орж цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй.  Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр.

Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор  14-16 градус, бусад хэсгээр 9-11 градус, маргааш өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээллийг энд дарж харна уу.

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 773 санал өгсөн байна.

Дээшээ