БОАЖ-ын салбарын нээлттэй өдөрлөг энэ сарын 14-21-ний хооронд зохион байгуулахаар болжээ.
Энэ үеэр хөндлөнгийн судалгааны байгууллага хүрэлцэн ирсэн иргэдийн санал, гомдлыг бүртгэлжүүлж, БОАЖЯ-нд зөвлөмж хүргүүлэх юм.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Өдөрлөг энэ салбарт тулгамдаж байгаа ард иргэд, аж ахуй нэгжүүдэд тулгамдаж буй асуудал, учирч буй хүндрэлийг бүртгэнэ. Мөн ирсэн саналуудыг нэгтгэж, мэдээллийг боловсруулж, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр авч хэлэлцэнэ” гэв.
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хийж, хэрэгжүүлж буй мэдээ, мэдээлэл авах хүсэлтэй иргэдээс гадна, энэ салбарт хийж хэрэгжүүлэх шинэ санаатай мөн санал, гомдол, хүсэлттэй иргэдийн үгийг сонсох зорилгоор энэхүү нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах аж.
Нээлттэй өдөрлөг нь Ус, цаг уур орчны шинжилгээний газрын танхимд болно.