Биокомбинатын өргөтгөлийн ажлыг ирэх зургаадугаар сараас эхэлнэ

Б.Эрмүүн GoGo.mn

2018-03-13 17:55 GMT+8

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Галошфай Михайг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр Биокомбинат ТӨҮГ-ын өргөтгөлийн ажил, төслийн явцыг эрчимжүүлэх талаар талууд санал солилцсон. 

Уг ажлын гүйцэтгэгчийг Унгар улсын хүсэлтийн дагуу тус улсын Засгийн газраас санал болгох компаниудын дундаас хязгаарлагдмал байдлаар сонгон шалгаруулахаар болсон юм. 

Одоогийн байдлаар төслийн үнэлгээний хороог байгуулж, тендерийн баримт бичгийг эцэслэн баталж, сонгон шалгаруулалт зарлахад бэлэн болжээ. 

Тиймээс Унгарын Засгийн газраас санал болгох компаниудын мэдээллийг цаг алдалгүй ирүүлж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах шаардлагатай байгааг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг дурдлаа. 

Төслийг эрчимжүүлэх үүднээс Монгол Улсын Сангийн яам болон Унгар Улсын ЭКСИМ банк хооронд зээлийн гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгийг ч сайд хэлсэн юм. 

Биокомбинатын өргөтгөлийн ажлыг төлөвлөгөөний дагуу 2018 оны 6 дугаар сард эхлүүлэхэд талууд харилцан санаачилгатай, нягт холбоотой хамтран ажиллахаар тохиролцлоо. 

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 4311 санал өгсөн байна.

Дээшээ