«Монголд үйлдвэрлэв» гэсэн шошготой барааг аль болох олноор нь гадаад орнуудад худалдах тусам манай улсын экспортын орлого өснө.
2017 онд экспорт анх удаа 6 тэрбум ам.доллар давж, гадаад худалдааны тэнцэл 1.9 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Экспорт өсөх тусам ажлын байр бий болж, эдийн засгийн өсөлтийг тэтгэдэг.
Гэвч экспорт эзэнгүй хэвээр байна. Гадаад худалдааны агентлаг, Гадаадын хөрөнгө оруулалтын газар зэрэг байгууллагууд экспорт өсгөх үүрэг хүлээн ажиллаж байв. Гэвч сонгуулийн дараа зарим яамд, агентлагуудыг татан буулгаж, ажилтнуудыг нь халж, чиг үүргийг сольдог. Иймд экспортод хэн санаа тавьж байгаа нь тодорхойгүй байна. Засгийн газраас 2013 онд баталсан “Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийн хэрэгжилт ердөө 18 хувь байжээ. 2016 онд дахин баталсан энэ хөтөлбөрт зааснаар энэ онд бид уул уурхайн бус салбарын экспортын орлогыг 30 хувьд хүргэх ёстой. Харин одоо 23 хувь байна.
Учир нь гадаад худалдааны чиглэлээр институцийн чадавхыг сайжруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авсангүй. Гадаад худалдааг дэмжих чиглэлээр Дэлхийн банкны «Экспортыг дэмжих төсөл»-өөс өөр төсөл, хөтөлбөр одоогоор алга. Улсын төсвөөс санхүүждэг, байнгын үйл ажиллагаатай, санхүүгийн чадавхтай, экспортыг дэмжих байгууллага ч байхгүй байна.
Эрдэнэт тоглоомоос гарч, Оюутолгой улам томрох тул уул уурхайн бус салбарын экспортыг одооноос анхаарах нь зөв.
Жишээ нь Чили, Бразилийн экспортыг дэмжих байгууллага улсын төсвөөс бүрэн санхүүждэг, санхүүгийн чадавх өндөртэй. Эдгээр байгууллага олон тооны ажилтантай, байнгын үйл ажиллагаа явуулдаг, бусад улсуудад үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг сурталчилдаг.
Чилийн Prochile хэмээх байгууллага 33 сая ам.долларыг улсын төсвөөс авдаг, 384 ажилтантай бол Бразилийн Apex 120 сая ам.долларын дэмжлэг авдаг, 214 ажилтантай юм байна.
Үүний сацуу ямар арга механизмаар, хаанаас санхүүжүүлэн, экспортоо өсгөх бодлого ч бүдэг бадаг байгааг Монголбанкы Судалгаа, статистикийн газрын эдийн засагч Б.Хүслэн онцлов. Тус газар «Экспортын төрөлжилт, эдийн засгийн өсөлт» сэдвээр судалгаа хийн, чухам аль салбаруудыг дэмжвэл экспортод эерэг нөлөөтэйг танилцуулсан юм. Эдгээр салбар болон бүтээгдэхүүнүүд: