МАН-ын долоон гишүүн “Дэвшилтэт холбоо” байгууллаа

Б.Эрмүүн GoGo.mn

2018-03-14 11:00 GMT+8

МАН-ын нэр бүхий гишүүд Дэвшилтэт холбоо нэртэй фракц байгуулж байгаа тухай мэдээлэл цацагдсан.

Тэгвэл Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Н.Учрал, Л.Энхболд, Б.Энх-Амгалан нарын УИХ-ын долоон гишүүн нэгдэж МАН-ын Дэвшилтэт холбоог байгуулж, ажилдаа оржээ.

Энэхүү Дэвшилтэт холбоо нь авлигын эсрэг, шинэ засаглалын бодлогын төлөө, дэвшилтэт намын төлөө, ирэх 25 жилийн шинэ хөгжлийн төлөө гэсэн үндсэн зорилттой ажиллахаар бодлогоо боловсруулжээ.

Тэд энэ талаараа ойрын үед олон нийтэд зарлахаар зэхэж байгаа аж.

GoGo Facebook Хуудас
 
 
Эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх нь зөв гэж Та бодож байна уу?
Нийт 2897 санал өгсөн байна.

Дээшээ