Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс малтай иргэдийг гаргана

А.Мишээл GoGo.mn

2018-03-14 10:45 GMT+8

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс буюу мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малтай өрхүүдийг гаргах ажлын хэсгийг Дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулж, ажлын хэсгийн хуралдааныг зохион байгууллаа.

Чингэлтэй дүүргийн 12, 16, 17, 19 дүгээр хороодод малтай нийт 47 өрх байгаа бөгөөд 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр гэхэд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутагт байгаа мал бүхий иргэд заагдсан хугацаанд гарахгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу 200,000 хүртэлх мянган төгрөгөөр торгох, албадан гаргах ажлыг зохион байгуулахыг анхааруулж байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 1049 санал өгсөн байна.

Дээшээ