АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэль Микаллер Дорнод аймагт ажиллаж байна

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2018-03-14 11:10 GMT+8


АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэль Микаллер тэргүүтэй төлөөлөгчид гуравдугаар сарын 12-15-нд Дорнод аймагт айлчилж байна. Тэрбээр өчигдөр аймгийн удирдлагуудтай албаны уулзалт хийжээ.

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Дорнод аймагт албан айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлээд, аймгийнхаа нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцуулж, цаашид хамтран ажиллах тухай санал солилцов.

Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэль Микаллер энэ үеэр Зэрлэг ан амьтдыг хамгаалах, малчдын хүүхдүүдэд байгаль хамгаалах боловсрол олгох төсөл болон Англи хэлний “Аксес” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцана.

Мөн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, хилийн анги байгууллага, “Хавирга” хилийн боомтын үйл ажиллагаатай танилцах юм байна.

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 1049 санал өгсөн байна.

Дээшээ